Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл

0

Орчин үеийн технологи – маш хурдацтайгаар хөгжиж байгаа ч төгс зүйл гэж байдаггүйн адил мөн л өөрийн гэсэн дутагдалтай талууд бий. Компьютер хакердах зэрэг нь хүн болгонд айдас төрүүлдэг, за тэгээд одоо принтер, автомашин гээд бүгдийг л хакердах болж дээ. Аливаа төхөөрөмжид хакерууд нэвтэрч орсноор ямар аюулд хүргэж болохыг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

15. Автомашины тормозны хэвийн ажиллагааг алдагдуулах

Жолоо барина гэдэг өөрөө өндөр эрсдэлтэй: хурд хэтрүүлснээс болж осолд ч орж болно, согтууруулах төрлийн ундаа хэрэглэснээс болж … эсвэл хакерийн довтолгоонд өртсөнөөс болж болно. Тийм ээ, хакерууд таны автомашиныг алсаас удирдаж чадна. 2015 онд аюулгүй байдлын хэлтсийн хоёр ажилтан “Cherokee” машинд нэвтрэн орж жолооны хүрд, хурдны хайрцаг, тормоз зэргийг удирдах хяналтыг өөрсдөдөө авч чаджээ. Энэ машин нь UConnect системтэй тул интернэтээр дамжин удирдлагыг авах боломжтой байдаг байна.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 1

14. Ashley Madison сайтад нэвтрэх

Энэ сайт бол гэр бүлтэй хүмүүс нууцаар болзоо тавьж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг сайт юм. Харин 2015 онд “тоглоом нь шоглоом болов” гэгч болжээ: хакерууд сайтад бүртгүүлсэн хэрэглэгчдийн мэйл хаяг, хувийн мэдээлэл, кредит картны мэдээлэл зэргийг бүгдийг дэлгэн тавьжээ. Үр дүнд нь гэр бүл салалт, хэд хэдэн амиа хорлосон хэрэг гарчээ.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 15

13. VTech

Хүүхдийн тоглоом сүүлийн хэдэн арван жилд маш хурдацтай хөгжсөн. Технологи өндөр байх тусам эцэг эхчүүдийн санаа зовох асуудал нэмэгдэж байна. 2015 оны 10-р сард VTech тоглоомд хакерууд нэвтрэн орж хүүхдүүдийн хувийн мэдээлэл, тэдний найз нар болон эцэг эхтэйгээ харилцсан харилцааны түүх, зураг, мэйл хаяг зэргийг олж авчээ. Аз болж хакерийг барьж авч чадсан бөгөөд тэрээр мэдээллийг ямар нэгэн зүйлд ашиглах зорилгогүй байсан гэж мэдүүлжээ. Хэн хакеруудад итгэх вэ дээ?

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 2

12. Android

2015 оны 6-р сард андройд үйлдлийн систем бүхэлдээ Stagefright нэртэй дайралтанд өртсөн. Код бүхий мессеж хүлээн авсан утас автоматаар бүх мэдээллээ gallery руугаа хуулж байв. Ингэснээр хакерууд хүссэн мэдээллээ авч болох боломжтой болжээ. Хариу арга хэмжээг компаниуд тэр дор нь авсан нь сайн хэрэг болсон юм.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 14

11. Шатахуун цэнэглэх “буу”

Зөвхөн машиныг эвдэж орохгүй ээ. Төмөр хүлгээ шатахуунаар дүүргэх “буу”-г ч эвдэж болно. Эдгээр шатахуун цэнэглэх “буу” нь шатахууны халуун дулааныг хэмжих болон бусад үзүүлэлтийг хянах зорилгоор ихэвчлэн интернэттэй холбогдсон байдаг. Ашиглаж буй систем рүү халдахад маш амархан тул хакерууд шатахуун түгээх газрыг дэлбэлэх ч боломжтой ажээ.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 3

10. Хурууны хээ

Хамгийн том халдлага 2015 онд АНУ-ын улсын мэдээлэлд халдсан хэрэг болов уу. Хакерууд энэ удаад төрийн байгууллагад ажилладаг 21 сая ажилтнуудын мэдээллийг, хамгийн ноцтой нь Тагнуулын төв газрын агентуудын хурууны хээг авчээ. Хамгийн аюултай нь кибер халдлага бүтэн нэг жилийн турш үргэлжилсэн байв.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 4

9. Видео хүүхэд харагч

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө бүхнийг хийнэ, тийм ч учраас “видео хүүхэд харагч” хүртэл авах ажээ. Харин хүүхэд харах ёстой тоног төхөөрөмжинд халдлага гарвал яах вэ? 2015 оны 4-р сард Нью-Йоркийн нэгэн гэр бүлд гарсан явдал юм: видео хүүхэд харагчаас гэнэт нэгэн хакерийн дуу гарчээ “Аавын хүү сэрээрэй. Аав нь хүүгээ хайгаад байна шүү” гэжээ. Бүр хяналтын камерын хөдөлгөөнийг хүртэл удирдаж байв.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 5

8. Кредит карт унших төхөөрөмж

Хүмүүсээс өөрийн нууц дугаараа нууж бай гэж танд сануулж байсан л болов уу. Харин өнөөдөр нуугаад ч нэмэргүй болсон бололтой. Хакерууд өөрийн тусгай картыг уншуулж тус төхөөрөмж дээр хийсэн бүхий л нууц дугааруудыг цуглуулан авдаг болжээ. Ингээд л таны нууц ажиллагаа ямар ч нэмэргүй болох нь тэр.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 7

7. Гэрийн хорионд байгааг хянах бугуйвч

Зүгээр мөрөөрөө байгаа хүмүүсийг гэрийн хорионд оруулахгүй нь мэдээж: нийгэмд аюултайд тооцогдох хүмүүсийг гэрийн хорионд байлгадаг. Тэгвэл гэрийн хорионд байгаа гэмт хэрэгтэн зугтаавал яах вэ? Хакерийн тусламжтайгаар тэд гэрээсээ төвөггүй оргож зайлна. “Фарадея бамбай”–н тусламжтайгаар гэмт хэрэгтэн өөрийгөө гэртээ байгаа мэтээр дэлгэц дээр харуулаад харин өөрөө гадуур “чөлөөтэй” зугаалж явдаг байна.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 6

6. Атомын эрчим хүч ашиглах объектууд

Энэ бол маш аюултай халдлага болно, атомын эрчим хүчийг зэвсэг болгон ашиглах аюултай. Жишээ нь АНУ, Ираны атомын цахилгаан станцуудыг хакерджээ. Тэд атомын цахилгаан станцын компьютеруудад Microsoft Windows үйлдлийн системээр дамжин нэвтэрчээ.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 8

5. Пентагон

Эртний хэрэг ч гэлээ дурьдахаас өөр аргагүй, 16 жилийн өмнөх үйл явдал юм. 2000 онд Жонатан Жеймс НАСА болон Пентагоны компьютеруудад хууль бусаар нэвтрэн орсон хэмээгдэн шоронд хоригдох ял авсан юм. Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага нь өөрийгөө гаднын халдлагаас хамгаалж чадахгүй байгаа юм чинь юун улс орныг хамгаалах байхав дээ.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 9

4. Эмнэлгийн тоног төхөөрөмж

Эмнэлгийн тоног төхөөрөмж хүний амийг аварна. Харамсалтай нь бас л өөр бодолтой хакеруудын довтолгоонд өртдөг ажээ. Жишээ нь, эмч алсын зайнаас хянаж болох инсулины хэмжээг зохицуулах Medtronic тоног төхөөрөмж рүү хакерууд нэвтрэн орж юу хүссэнээ хийж болох нь ээ.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 10

3. Smart TV

Ухаантай зурагтаараа юу дуртайгаа үзэж, дурын тоглоомоор тоглон суухад ухаалаг гар утас, таблет зэргийн адил бас л халдлагад өртдөг байна. Жишээ нь хакеруудын вирустай аппликейшнийг татаад л таны ухаантай зурагт зүгээр л хог болно.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 11

2. Өөрийгөө цэнэглэх буу

TrackingPoint компани өөрөө өөрийгөө цэнэглэх снайперийн винтов зохион бүтээсэн. Компьютерийн тусламжтайгаар байгаа олж устгана. Уг нь бол гайхалтай санагдах боловч хэрвээ хакерууд хяналтыг авах юм бол үр дүн нь эсрэгээрээ эргэж мэднэ шүү.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 12

1. Онгоц

Террористууд онгоц эзлэн авах гэхээр таны толгойд зэвсэглэсэн этгээдүүд аюул занал хийж байгаагаар төсөөлөгддөг байх. Харин хакерууд онгоцны компьютерт нэвтэрч ороод онгоцыг өөрийн дураар удирдах боломжтой болдог ажээ. Хэрвээ онгоц нь Wi Fi-тай бол ийм халдлагад өртөх магадлал их болохыг кибер аюулгүй байдлын мэргэжилтэн хэлжээ.

Хакерийн халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 15 зүйл 13

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Frank

    2016/07/13 at 02:35

    If lent amount is going to be not repaid in time and then lenders will put you in obligations because
    loan companies will charge penalty on postponed payment
    uk, actions affluence of loans like payday loans,
    banknote lending products, apart loans, unemployed personal
    loans, fast banknote financial products, quick cash advance loans, no popularity analysis banknote loans
    and a lot more. http://google.us/contrar32/

  2. artesanato

    2016/09/30 at 21:03

    Depois de rachado, dobre tecido encontrando as duas pontas ao meio,
    este vai ficar com 12 cm desde largura. http://lagodekhi-sy.ge/?attachment_id=2320

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *