Хүмүүсийн шүршүүрт орохдоо гаргадаг хамгийн түгээмэл 10 алдаа

2

Статистик тооцоогоор бид энэ насандаа дунджаар бүтэн хагас жилийг ванны өрөөнд өнгөрөөх ба түүнээс хагас жил орчмыг нь шүршүүрт орж өнгөрөөдөг байна. Бидний амьдралд ариун цэвэр гэдэг зүйл маш чухал болсон өнөө үед үүнд гайхах зүйл үгүй билээ. Гэхдээ бид шүршүүрт орохдоо зарим нэг зүйлийг буруу хийдэг гэнэ.

Энэ удаа шүршүүрт орохдоо гаргадаг 10 түгээмэл алдааны тухай танилцуулъя.

1. Бэлтгэлийн дараа шүршүүрт ордоггүй

Бэлтгэлийн дараа шүршүүрт орох цорын ганц шалтгаан нь үнэр гэж боддог. Гэтэл зөвхөн энэ биш бөгөөд хөлс гарах нь таны арьсан дээрх бактерийн үржилд нөлөөлж арьсаар тууралт бий болох нөхцөл болдог байна. Тиймээс бэлтгэлийн дараа шүршүүрт шууд л орох хэрэгтэй.

 

2. Хумсны маникюрт орохын өмнө хөлийнхөө үсийг хусдаг

Хумсаа засуулахын өмнө шүршүүрт орохдоо хөлийн үсээ хусах хэрэггүй. Үсээ хусах үед бий болсон жижиг шархаар хумсны маникюр хийх газар янз бүрийн халдвар орж болно шүү.

 

3. Контраст буюу халуун хүйтэн ээлжилсэн шүршүүрт ордоггүй

Шүршүүрээс гарахын өмнө 30 секунд хүйтэн шүршүүрт орох хэрэгтэй. Энэ нь таныг стресст тэсвэртэй байх, дархлаа тань бэхжих зэрэгт сайн нөлөөтэй ба депрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн унтахын өмнө контраст шүршүүрт орох нь нойр хүргэхгүй байж болзошгүй гэдгийг санаарай.

 

4. Шүршүүрт өдөр болгон орохдоо үсээ угаах

Нарийн, шингэн үстэй хүмүүс аль болох толгойгоо ойр ойрхон угаахаас зайлсхийж байх хэрэгтэй. Хамгийн боломжийн хувилбар нь долоо хоногт 2 удаа бөгөөд энэ нь чийгшлийн тэнцвэрийг хадгалахад таарах хэмжээ юм. Шүршүүрт хэт их орох нь хуурайшуулж, арьс хямрахаас гадна ус нь хэрэгтэй бактерийг угааж зайлуулах учир яваандаа арьсны янз бүрийн халдвар авч болох юм.

 

5. Нойтон үсээ алчуураар ороодог

Нойтон үс нэг нэгэндээ наалдах боловч хэлбэр дүрсээ алдсан байдаг зэргээс болж деформацад орж үс өөрийн гялалзсан өнгөө алдаж хугарамтгай болж болох юм. Үүнээс зайлсхийхийн тулд үсээ угаасны дараа толгойгоо алчуураар боохгүй байх хэрэгтэй. Мөн үсээ алчуураар ороосноор толгойд нөлөөлөх нөлөөнөөс болж янз бүрийн булчирхайн ажиллагаа ихсэж энэ нь үсэнд ч бас сөргөөр нөлөөлөн өнгө зүс алдах нэг нөхцөл болдог билээ.

 

6. Шүршүүрийн толгойг цэвэрлэхээ мартах

Шүршүүрийг удаан хугацаагаар ашиглах явцад шүршүүрийн толгой болон нүх сүвэнд янз бүрийн зүйл хуримтлагдаж байдаг нь яваандаа эрүүл мэндэд хортой байж болох юм. Эдгээр нүх сүвэнд ихэнхдээ уушгины өвчин үүсгэгч бактери хуримтлагддаг болохыг судлаачид тогтоосон байна.

 

7. Савангийн савыг буруу ашигладаг

Хэрвээ таны ванны өрөөнд савангийн сав байдаг бол саван маань зөв байрлалтай, усан дотор биш байгаа эсэхийг шалгаж бай. Ингээгүй нөхцөлд бактери нь саван дээр үржих болно.

 

8. Сахлын хутга, үс хусах хутгаа шүршүүрийн өрөөнд орхидог

Энэ хутга дээр бактери үржүүлэхгүйн тулд хуурай алчуур дээр тавьж хатаах хэрэгтэй. Мөн ирийг нь ч гэсэн байнга сольж байгаарай.

 

9. Нэг алчуурыг удаан ашиглах

Нэгэн алчуурыг олон дахин ашиглах хэрэггүй. Нойтон алчуурт бактери үржих нөхцөл бий болдог ба маш сайн хатаах хэрэгтэй. Микробиологич Филипп Тиерно нэг алчуурыг хамгийн ихдээ 3 удаа ашиглахыг зөвлөсөн байдаг.

 

10. Шүршүүрт орж дуусаад ваннаа угаадаггүй

Шүршүүрт орж дуусаад ваннаа нямбай гэгч нь угаах ёстой гэдгийг олон хүн мартдаг. Нойтон, чийгтэй орчин гэдэсний савханцар мэтийн бактери үүсэх гол нөхцөл болдог билээ. Байнгын цэвэрлэгээ нь үүнээс зайлсхийх арга юм.

Эдгээр зөвлөгөө нь танд хэрэг болно гэж найдаж байгаа ба бидний эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж үгүй билээ. Хэрвээ танд энэ талаар өөр нэмж хэлэх зүйл байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

31
Ха ХаХа Ха
15
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zoogii Gz

    Zoogii Gz

    2018/05/10 at 18:32

    Усанд ороход бас юуны алдаа байдаг юм. Хирээ угаахад алдаад байх юм юу бнаа хаха

  2. Sandag Shagdardorj

    Sandag Shagdardorj

    2018/05/11 at 19:12

    Ha ha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *