Эцэг эхчүүд хүүхдийн өвчний ялгааг зөв оношилж, зохих эмчилгээг хийх талаар мэдэж байх хэрэгтэй

3

Ханиад томууны анхны шинж тэмдэг илрэнгүүт л ихэнх ээж нар ханиадны эсрэг үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэл, халуун бууруулах эмийг бодож саналгүй шууд өгч эхэлдэг. Үнэндээ ханиад томууны анхны шинж тэмдгийн цаана өөр аюултай өвчин ч нуугдаж байж болзошгүй. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цаг тухайд нь шинж тэмдгийг сайн анхаарах хэрэгтэй.

Тийм учраас бид хүүхдийн өвчнийг зөв илрүүлж зохих эмчилгээг эхлүүлэхэд туслах зорилгоор дараах нийтлэлийг бэлдлээ.

Ангина

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Хоолой өвдөнө
  • Өндөр халуурна

Ялгарах шинж тэмдэг:

  • Бүйлсэн булчирхай (хоолойны мах) томорно
  • Хэл болон амны хөндийд цагаан өнгөр тогтоно
  • Нүд өвдөнө
  • Биеийн халуун 37,5 °C-ээс дээш
  • Бие суларч унжийна
  • Юм залгихад маш их өвдөнө

Хүүхдийн хоолой өвдөж өндөр халуурах – энгийн ханиадны шинж тэмдэг гэлтэй. Үнэн хэрэгтээ эдгээр шинж тэмдэг нь ангины шинж тэмдэг байж болно. Анхааралтай ажиглаарай, ангина хүндэрдэг тул аюултай өвчинд тооцогддог. Стрептококк – энэ өвчнийг өдөөгч – ихэвчлэн зүрх, бөөрийг гэмтээдэг. Хүндрэлээс зайлсхийж эмч нар эхний өдрүүдэд шууд антибиотик эмчилгээ бичиж өгнө, энэ эмчилгээнээс татгалзах хэрэггүй  гэдгийг анхаарна уу.

 

Ротавирусын халдвар

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Хоолой өвдөнө
  • Өндөр халуурна
  • Бие сульдана
  • Хамрын ханиад

Ялгарах шинж тэмдэг:

  • Гэдсээр өвдөх
  • Бөөлжих
  • Гүйлгэх

Уг өвчин өөртөө ханиад томуу болон ходоодны хямралын шинж тэмдгийг агуулдаг. Уг вирусээр өвдсөн хүнтэй харьцсан эсвэл вирустэй хүнс, усаар дамжин халдварлаж болно. Үр дагаварт нь гүйлгэж эсвэл бөөлжиж шингэнээ алдана, өөрөөр хэлбэл шингэний дутагдалд оруулах нь уг халдварын гол аюул нь болно. Тийм учраас эцэг эхийн хамгийн түрүүнд авах арга хэмжээ – хүүхдэд шингэн уулгах, гэхдээ зөв уулгах ёстой: 1 ц.х халбагаар 3-5 минут тутамд уулгана. Аль болох глюкоз-давсны уусмал уулгахыг зорино.

 

Хөхүүл ханиалга

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Хуурай ханиалга
  • Өндөр халуурах
  • Хамрын ханиад

Ялгарах шинж тэмдэг:

  • Исгэрэх аястай хүчтэй ханиалга
  • Бөөлжих

Ямар ч туршлагатай эмч хөхүүл ханиалгыг анхан шатанд нь илрүүлж чаддаггүй, магадгүй ханиадны эсрэг эмчилгээ үр дүнгээ өгч ч болно. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа ханиалга дахина – яг л ханиадны анхны шинж тэмдгээ илрүүлэн гарч ирдэг. Ханиалгын дайрлага бөөлжиж дуусах тохиолдол их. Хүлээх огт хэрэггүй, яаралтай эмнэлэгт очиж эмчид үзүүлэх шаардлагатай. Зөв оношийг зөвхөн цэрний шинжилгээгээр л тавьдаг байна.

 

Улаан эсэргэнэ

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Хоолой өвдөх
  • Өндөр халуурах
  • Бие сулрах

Ялгарах шинж тэмдэг:

  • Жижиг улаан тууралт

Улаан эсэргэнээр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилдөг. Өвчний анхны өдрийн дараанаас эхэлж хүүхдийн биеэр улаан тууралт гарч эхэлнэ. Улаан эсэргэнийн тууралтын гол онцгой шинж нь хамар болон уруул орчмоор туурдаггүй. Өвчин дотор эрхтнийг хөндөж хүндрүүлэхгүйн тулд эмч нар ихэвчлэн ангины эмчилгээний адил антибиотикийн эмчилгээ бичиж өгдөг.

 

Астма

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Ханиалга

Ялгарах шинж тэмдэг:

  • Амьсгаадах
  • Уушгинаас гарч буй исгэрэх чимээ

Вирусын халдвар болон өөр бусад төрлийн халдварт өвчний хажуугаар бронхийн астмаар шаналж болно. Астма – удамшдаг өвчин, тийм учраас танай гэр бүлд хэн нэгэн астмтай эсвэл харшилтай бол хүүхдээ ханиад томуу хүрсэн үед анхаарал болгоомжтой хандаж байхыг зөвлөе. Харшил хөдөлгөх элдэв зүйл хажууд нь байлгах хэрэггүй, удаан хугацаагаар инээлгэж эсвэл уйлуулж болохгүй. Астмын үед амьсгаа давхцан амьсгал боох аюултай. Астма – архаг өвчин, гэхдээ зөв эмчилгээ хийж чадвал удаан хугацаагаар мартаж болно. Өвчин хэзээ ч хүндэрч болно, энэ байдлаас зайлсхийхийн тулд эмчийн бичиж өгсөн антигистамин төрлийн эмийг ууж хэрэглэнэ.

 

Полиомиелит/хүүхдийн тархи-нугасны халдварт саа

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Бие сулрах
  • Өндөр хэмээр халуурах
  • Биеийн ерөнхий байдал муудах

Ялгарах шинж тэмдэг:

  • Гар, хөлөөр өвдөх
  • Орон зайн баримжаагаа алдах

Полиомиелит – маш хүнд өвчин, тархи гэмтээж ямар нэгэн хэмжээгээр тахир дутуу болгож мэднэ. Оношийг шууд тавих боломжгүй, хүүхдийг ханиад томуу хүрсэн гэж л эмчилж эхэлдэг. Хүүхэд хөл, гараар өвдөөд байна гэж гомдоллох, хөдөлгөөн нь хэвийн бус болох, орон зайн баримжаагаа авч чадахгүй болж эхлэхэд л уг өвчин байж болзошгүй гэсэн таамаг тавьдаг. Уг өвчний оношийг цусны нарийн шинжилгээ хийж байж л тогтоодог байна. Уг өвчнөөр өвдсөн хүүхдийг нөхөн сэргээхэд хугацаа их ордог хэдий ч хэвийн хөдөлгөөнийг бүрэн сэргээх боломжгүй ажээ.

 

Туберкулез

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Хуурай ханиалга
  • Хоолой загатнах
  • Өндөр хэмээр халуурах
  • Хоолондоо муудах
  • Ядрах, сульдах

Ялгарах шинж тэмдэг:

  • Цэртэй хүчтэй ханиалга
  • Бие суларч унжийх
  • Арьс цонхийх
  • Ханиалгахдаа бие нь чичрэх

Туберкулез-ийн анхны шинж тэмдгийг ханиад томууны шинж тэмдэгтэй андуурдаг. Гэхдээ нэг онцгой ялгаа бий: жирийн вирусын халдвар хэд хоногоос намждаг бол туберкулезийн тохиолдолд өвчин улам даамжирч хүндэрнэ. Арьс цонхийно, удаан хугацаагаар өндөр хэмээр халуурсан хэвээр. Хэрхэн ханиалгаж байгааг анхаарна – туберкулезийн үед нэг л онцгой: төмөр “зүсэж” байгаа мэт дүлий, илт ханиалгахын зэрэгцээ давхар бие чичирнэ. Хэрвээ уг өвчний сэжиг төрвөл яаралтай эмчид үзүүлж уушгины зураг авахуулна.

 

Хуурамч амьсгал бачуурах өвчин/круп

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Бие сулрах
  • Өндөр хэмээр халуурах
  • Биеийн ерөнхий байдал сулрах

Ялгарах шинж тэмдэг:

  • Хүчтэй ханиалгах
  • Гуурсан хоолой хавагнах

Круп нь ханиад томууны үндсэн дээр эхэлж болно. Хүүхэд ханиад томуу хүрсэн үед вирус юуны түрүүнд амьсгалын дээд замд нэвтрээд дараа нь доошилж гуурсан хоолой руу орж хавагнахад хүргэнэ. Хаван хоолой боож хүүхэд хүчтэй ханиалгаж эхэлнэ, яг л нохой хуцаж байгаа мэт. Амьсгал нь хүчтэй, дуу ихтэй болно. Хэрвээ хуурамч круп гэсэн сэжиг төрсөн бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Уг өвчин юугаар ч төгсөж мэднэ шүү: хүүхдэд яаралтай тусламж үзүүлэхгүй бол амьсгалын зам хаагдаж амьсгал боогдоно. Хамгийн аймшигтай нь хуурамч круп маш хурдацтай хүндэрдэг байна.

 

Улаан бурхан / Корь

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Бие сулрах
  • Хамар битүүрэх
  • Хоолой өвдөх
  • Өндөр хэмээр халуурах
  • Үе мөчөөр өвдөх

Ялгарах шинж тэмдэг:

Улаан бурхан – хурц хэлбэрийн вирусын халдвартай өвчин. Улаан бурхны анхан шатыг жирийн ханиаднаас ялгахад бэрх. Гэхдээ улаан бурхны үед амны хөндийд мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрнэ: хацрын дотор талаар цагаан тууралт гарна. Хэд хоногийн дараа тууралт ихсэх тул өвчний оношийг тавих боломжтой. Халдварт өвчний тархалтыг зогсоохын тулд өвчтэй хүүхдийг тусгаарлах хэрэгтэй. Улаан бурхан хүндэрсэн тохиолдолд маш аюултай, тийм учраас өвчнийг эхний шатанд нь яаралтай эмчлэх шаардлагатай ажээ.

 

Улаанууд/краснуха

Жирийн ханиадны шинж тэмдэг:

  • Хамрын ханиад
  • Хоолой өвдөх
  • Өндөр хэмээр халуурах

Ялгарах шинж тэмдэг:

  • Биеэр тууралт гарах

Улаанууд – хурц хэлбэрийн халдварт өвчин, вирусээр өдөөгдсөн бөгөөд дархлааны системээс гадна дотор эрхтний бүхий л системийг гэмтээдэг байна. Улаануудын онцгой шинж тэмдэг – тууралт юм, халдварласнаас хойш 3 хоногийн дараа гарч эхэлнэ. Тууралт эхлээд чихний араар, хүзүүний урд хэсэг, хамрын угалзаар, зарим тохиолдолд гарын алга, хөлийн улаар гарна. Өвчнийг зөв оношлохын тулд тууралт, цус, шээсний шинжилгээ өгөх шаардлагатай.

Хүүхдээ хайрлан хамгаалж аливаа өвчний шинж тэмдгийг сайтар ажиглаж цаг тухайд нь эмчилж сурцгаая.

12
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altmaa Gurjav

    Altmaa Gurjav

    2023/10/22 at 23:40

    Ямар ч өвчинд тустай ногоон наалтыг л хэрэглээд заншчихвал эмгүйгээр өвчнөөсөө салаад эрүүл болох болно шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *