Виктория Бекхэмийн гуалиг биеийн нууц: Олон туршилтын эцэст тэрээр өөрт тохирох дэглэмийг олж чаджээ

4

49 настай Виктория Бекхэм – өөр дээрээ уйгагүй ажилладаг эмэгтэйн тод жишээ. Тэрээр дөрвөн хүүхэдтэй, харин бие галбир нь залуу бүсгүй шиг л харагдана. Түүнийг магтаж, үлгэр жишээ болгох нь зүйн хэрэг. Тэрэн шиг боломжтой хүн өөртөө анхаарал тавьж байна гээд мэс заслын ширээн дээр хэвтэж болох л байсан. Сайтар ажиглавал тэр ганцхан удаа л ийм “шинэчлэл” хийсэн – олон хүүхэд төрүүлсэн хүн хөхний хэлбэрээ засахад юу нь буруудах вэ дээ?

Виктория олон төрлийн хоолны дэглэм баримталж үзсэн: япон, ууранд жигнэсэн, цагаан хоол … Энэ олон туршилтын эцэст тэрээр өөрт тохирох дэглэмийг олж чадсан. Тэр дэглэмийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Турахын тулд юу идэх ёстой вэ?

Цаг хугацаа Виктория Бекхэмийг тойрч гараад байгаа мэт – түүний галбир сүүлийн 20 жил огт өөрчлөгдсөнгүй. Түүний ген ийм төгс юм уу гэлтэй. Гэхдээ зөвхөн туранхай биш бас ямар ч өөгүй арьс нь чанга байх нь гайхалтай. Виктория нэгэн ярилцлага өгөхдөө, хооллолтын сонгодог хувилбарыг ганц хоёр зөв дасгалтай хослуулж чадсанаар хооллолтын шилдэг системийг бий болгож чадсан гэжээ.

Тэрээр өдөр болгон бэлтгэл сургуулилт хийхийг өөртөө үүрэгддэг: “Би 05:30-д босоод спорт заал руу явна. Тэнд цаг гаран эсвэл хоёр цаг хичээллээд хүүхдүүдтэйгээ уулзана”. Зайлшгүй хийх ёстой дасгал бол өдөрт 200 удаа суух дасгал юм, энэ дасгалаа өдөр өнжилгүй хийнэ. Хэрвээ спортоор тогтмол хичээллэх нь төвөгтэй санагдаад байвал ядаж 1,5 сар хийгээд үзээрэй гэж зөвлөжээ. Энэ хугацаанд байнга дасгал хийчихвэл цаашид дасгалгүйгээр амьдарч чадахаа болино.

Мэдээж өөртөө тохирох хоолны дэглэм олох нь амаргүй. Гэхдээ Виктория хийж чадсанаас хойш та ч гэсэн чадна, түүний нууц маш энгийн – байнгын бэлтгэл сургуулилт, 4 удаагийн тэнцвэртэй хооллолт. Хоолны хэмжээ маш чухал, 250 гр-аас хэтрэх ёсгүй, хоолонд сахар, давс, тос огт байх ёсгүй.

Бекхэмийн хоолны дэглэм энгийн дүрэмтэй. Хоолны үндэс – загас, ногоо, жимс. Түүний бодисын солилцоог дэмжих шилдэг хүнс нь алимны уксус болно. Өглөө болгон өлөн дээрээ 2 халбага алимны уксус усанд найруулж уудаг. Үүний ачаар арьсны ариун цэврийг ч сахиж чадаж байгаа гэж Виктория үздэг. Тэрээр ногоон смузид дурлагч  – гэр бүлийн бүх гишүүдэд өөрийн гараар бэлдэж өгдөг байна. Оройн хоол хөнгөн байх ёстой – ногооны салат, жигнэсэн хулуу эсвэл алим.

Турах гэж байгаа гээд шууд алимны уксус уухгүй байхыг зөвлөж байна. Юуны түрүүнд хэрхэн хэрэглэх талаар зарим нэг дүрэмтэй танилцаарай.

 

Алимны уксусыг хэрхэн уух вэ?

1. Алимны уксус нь заавал цэвэр гаралтай байна. Дэлгүүрт зарагдаж байгаа хувилбар нь алимны эссенци агуулдаг бөгөөд турахад ямар ч нөлөө үзүүлэхгүй.

2. Алимны уксусыг хоолноос 30 минутын өмнө ууна. Хоол идсэнээс 1,5-2 цагийн дараа ийм төрлийн ундаа уух хэрэггүй, яагаад гэвэл хоол боловсруулах үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.

3. Уксусыг шингэрүүлсэн байдлаар ууна: 2 х.х уксусыг 250-300 мл тасалгааны хэмтэй усанд уугаарай.

4. Ходоодны хурц шархтай хүн алимны уксус уух эрс хориотой. Мөн түрүү булчирхайн өвчлөлтэй хүмүүст тохиромжгүй. Алимны уксус ууж эхлэхээс өмнө эмчид үзүүлж зөвлөгөө авахыг санал болгож байна.

Онцгой гойд арга гэж байхгүйг та мэдэж авлаа. Хамгийн чухал нь – өөрийгөө спортоор хичээллэхэд дайчилж, зөв хооллолтыг дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал та гоо сайхан харагдаад зогсохгүй эрүүл саруул явах болно.

45
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
16
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Khishgee Dara

    Khishgee Dara

    2018/03/11 at 15:22

    Алимны уксус яаж хийдэг юм болоо

  2. Chuluun Otgoo

    Chuluun Otgoo

    2018/03/11 at 21:45

    Yu olon deere yu uuhiin be

  3. Gerelchimeg Gerlee

    Gerelchimeg Gerlee

    2018/03/12 at 08:27

    харин тийм ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *