Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино

0
[badge style=”green”]

Өнөөдрийн кино ертөнц булангаа Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сантай хамтран хүргэж байна. Тус Видео санд бүх цаг үеийн шилдэг кинонуудыг сорчлон багтаасан “Үзүүштэй кино” шинэ цэс нэмэгджээ.

[/badge]

Бусдын амьдрал илүү төгс мэт санагдах үе хүн болгонд байдаг. Өдөр нь зүгээр сууж цалин гэж бөөн мөнгө авчхаад орой нь үдэшлэгээр хэсүүчлэн зугаацах найздаа атаархана. Эсвэл амьдралынхаа чухал үеийг шийдэх шийдвэр гаргасан тэр үе рүүгээ эргэж очихыг мөрөөднө. “Хэрвээ, эргэж очиж болдог бол … ” гэсэн бодол  таныг үе үе зовооно.

Та бүхэнд танилцуулах гэж буй эдгээр кинонуудын баатар өөрийнхөө амьдралыг өөрчилж чадсан юм. Өөрчлөхдөө өөрийнхөө хүчээр, зарим нэг нь хэн нэгний далдын хүчээр. Киног үзэж өөрийнхөөрөө мөрөөдөж, амьдралаа өөрчлөх боломж байвал өөрчлөөрэй.

The Fundamentals of Caring

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 3

Дусал ч ид шид байхгүй – бүгдийг жирийн хүмүүс өөрсдөө хийнэ. Маш ховор генетикийн өвчнөөр шаналах залуу зохиолч уран бүтээлийн хомстолд орсон байх үедээ гэрээсээ оргосон танхай бүсгүйтэй учирна. Тэд цугтаа холын аялалд гарч амьдралынхаа утга учрыг олж мэдэх ажээ. Үзсэн хүн болгон дахиж үзэх хүсэл төрдөг нь ямар хүчтэй кино болохыг илэрхийлнэ.

The Change-Up

Бусдын ажил төрөл, амьдрал жирийн үргэлжилж байхад таных уруудаад байгаа мэт санагдаж байна уу? Найзууд болох Митч болон Дейв нарын хувьд яг ийм нөхцөл байдал үүсээд байлаа: гоонь эр Митч найзынхаа амьдралыг жигдэрсэн гэж дотроо бодно: сайхан эхнэр, хайрлах хүүхдүүд, мундаг ажил төрөлтэй найздаа багахан атаархана. Харин Дейв болохоор гоонь эр Митчид атаархана: түүнийг хүссэн үедээ сайхан бүсгүйчүүдтэй наргиж цэнгэж байгааг харж шүлсээ гоожуулна. Тэдний байр солигдсоноос хойш атаархал төрүүлж байсан амьдрал нь бодит байдал дээрээ тэдний хүссэн зүйл биш болохыг ухаарна. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Инээдмийн цэснээс хүлээн авч үзнэ үү.

Волки и овцы: бе-е-е-зумное превращение

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 5

Оросын хүүхэлдэйн киноны хөгжлийг шинэ шатанд авчирсан бүтээл болж чадсан учраас уран бүтээлчдийг үнэлэх хэрэгтэй. Саарал хочит чоно яг л чонын сүрэгт “цагаан хэрээ” шиг, тэрээр өөрийнхөө нэр хүндийг дээшлүүлэхийн тулд шидтэн туулайгаас  тусламж хүснэ. Бүтэлгүй шившлэгийн улмаас Саарал хүчтэй бололгүй хонь болж хувирах нь түүний амьдрал орвонгоороо эргэх шалтгаан болно. Саарал нэг л зүйлийг ойлгоно: “Чи хэн ч байж болно. Хамгийн гол нь өөрөөрөө үлдэх л чухал”.

17 Again

Бидний хэлэх дуртай үгс: эргээд залуу насандаа очихсон, гэхдээ одоогийн олсон туршлага, амьдралын ухаантайгаа. Хоёр хүүхдийн эцэг Майк О’Доннелл-д энэ боломж олдоно. Майк энэ удаад бүгдийг зөв хийнэ: сагсан бөмбөгийн багийн од, охидын мөрөөдөл, хүүхдүүдийнхээ үнэнч найз болно. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Гэр бүлийн кино цэснээс хүлээн авч үзнэ үү.

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 1

The Beauty Inside

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 7

Богино хугацааны хэд хэдэн ангиудаас бүрдсэн 40 минутын кино. Хэдий богино ч гэсэн амьдралын гүн бодлыг агуулсан: бид гадна төрхдөө маш их анхаарал хандуулж хамаг цагаа үрдэг хирнээ дотоод сэтгэлийнхээ гоо сайханд огт анхаардаггүй байна. Алекс нэгэн гайхамшигтай чадварыг эзэмшдэг: тэр өдөр болгон шинэ бие махбодид сэрнэ. Насныхаа хайрыг олтол тэрээр ингэж хувирсаар л байна.

Mr. Destiny

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 8

Ларри бол жирийн нэг ажилтан. Түүний машин эвдэрч засаж байх хооронд замын дагуу байрлах нэгэн кафед орж цаг нөхцөөн суухдаа барментэй өөрийнхөө азгүй амьдрал, энэ тэрийг ярилцах ажээ. Тэр цагаас хойш Ларригийн амьдрал өөрчлөгджээ: одоо тэр томоохон компанийн захирал, тансаг амьдралд умбадаг болсон. Аз жаргалтай Ларрид нэг л хүсэл бий болжээ – өнгөрсөн амьдралдаа эргэж очих.

Groundhog Day

Энэ киног маш олон хүн мэдэх тул үйл явдлыг нуршаад хэрэггүй биз. Хэрвээ үзээгүй бол ойрын хугацаанд үзэхийг зөвлөж байна. Амьдрал бидэнд юу эсийг заах вэ? Хувь заяа биднийг сайн тал руу чиглүүлэхийг оролдоно.

13 Going on 30

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 10

Хүүхдүүд том болохыг хүснэ, том болохоороо эргээд хүүхэд насаа санана. 13 настай Женни нэг өглөө сэрэхэд 30 настай бүсгүй болжээ. Харин дотроо 13 настайгаараа. Адил сэдэвтэй олон кино байдаг ч энэ кино бол бусдаасаа илүү хөгжилтэй, хөнгөн, дараа нь бодогдуулах их зүйлтэй уран бүтээл болжээ. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Инээдмийн романтик кино цэснээс хүлээн авч үзнэ үү.

Life Stinks

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 11

Саятан Годдард Болт өрсөлдөгчтэйгөө мөрий тавьжээ: хэрвээ хожвол Лож-Анжелесийн нэгэн ядуу хорооллын барилга засварыг гүйцэтгэх эрхийг авна. Мөрийний гол шалгуур-30 хоног ямар ч мөнгө, бичиг баримтгүй гудамжны гуйлгачин амьдралаар амьдрах. Эхэндээ түүнд маш хэцүү санагдах боловч гудамжныхны “ивээл дор” орж ихийг суралцахаас гадна мөнгө бол амьдралын чухал зүйл биш гэдгийг ухаарах ажээ.

The Game

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 12

Николас Ван Ортон – амжилтын хаан. Тэр бүхнийг амжуулна, тайван, аливаа нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж сурсан эр. Төрсөн өдрөөрөө нэгэн сонирхолтой бэлэг хүлээн авна – “Тоглоом-”д оролцох эрхийн тасалбар. Тоглоом жирийн тоглоом биш. Тогтсон хэв маягаар үргэлжилж байсан амьдрал салхинд хийсэхэд өөрийгөө хэн  болохыг ухаарах цаг ирнэ.

Sliding Doors

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 13

Ажлаасаа халагдсан Хелен гэртээ харихаар метроны шатаар уруудан явна. Энэ мөчөөс түүний амьдрал хоёр шугамаар үргэлжилнэ: нэг нь – метронд суугаад яваад өгнө, харин нөгөө амьдрал нь – тэс өөрөөр эргэх ажээ. “Би  их сургуульд орж суралцаагүй бол юу болох байсан бэ?”, “Би энэ хүнтэй гэрлээгүй бол … ” – бид өөрсдөдөө тавьдаг л асуулт. Сонголт хийх тэр мөчид чухам аль нь зөв болохыг хэн ч хэлж мэдэхгүй, амьдралын мөч болгон давтагдашгүй.

Bedazzled

Азгүй Эллиот Ричардс өөрийнхөө хүслийг биелүүлэхээр чөтгөрт сэтгэлээ зарна. Хөөрхий залуугийн хүслийг чөтгөр биелүүлэх тоолонд залуугийн хүсэн хүлээж байсан зүйл мөн эсэхэд залуу эргэлзэх ажээ. Энэ болгон нэг зүйлд хүргэнэ: Эллиот өөрийгөө хэн болохыг ухаарч, хүн өөрийнхөө хувь заяаны эзэн нь юм гэдгийг ойлгоно.

Yes Man

Киноны гол дүрийн баатар ажилдаа дарагдаж бухимдалтай байх бөгөөд хүн болгонд “Үгүй” гэж хэлнэ – найз нөхөд нь уулзаж ганц шар айраг татъя гэвэл “үгүй” л гэнэ. Нэгэн өдөр хэлсэн болгонд “За” гэж хэлэх хэлцэл хийжээ. Энэ үг түүний амьдралыг өөрчилнө. Хүн болгонд хамаарах уран бүтээл юм: та хүн болгонд “За” гэж хэлдэггүй юм аа гэхэд өөрийн ойр дотнын хүмүүстээ хэлж байгаарай.

The Secret Life of Walter Mitty

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 16

Өчүүхэн хүний том аяллын тухай өгүүлсэн киног шүүмжлэгчид муугаар хүлээж авсан бол үзэгч олон талархан хүлээн авч байжээ. Соёл иргэншил, сошиал суваг, уйтгартай ажил, бужигнасан хотын амьдралаар амьдардаг одоогийн хүмүүс энэ бүгдийг хаяад харсан зүг рүүгээ нэг тийшээ явмаар санагдах үе бий.

Click

Кино эхлэхдээ яг инээдмийн кино шиг мөртлөө дуусахдаа уянгын байдлаар төгсөнө. Гол дүрийн баатрын гарт  амьдралыг удирдах шидэт удирдлага орж ирнэ – хүсвэл давтаж, эсвэл хурдан гүйлгэж болно. Залуу амьдралынхаа таагүй үеийг гүйлгэсээр, гэтэл амьдрал маш богино. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Уран зөгнөлт цэснээс хүлээн авч үзнэ үү.

Bedtime Stories

 

Инээдмийн кино- гэр бүлийн бүх гишүүд үзэж болох бөгөөд бүгдэд маш инээдтэй санагдана. Хүүхдүүдэд зориулж зохиосон үлгэр нь бодит болж хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өнгөрнө. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Гэр бүлийн цэснээс хүлээн авч үзнэ үү.

Bruce Almighty

Хүмүүст хоёр дахь боломж гэж байдаг бол… Киноны гол дүрийг бүтээсэн Жим Керригийн жүжиглэлт үнэхээр гайхамшигтай.

The Family Man

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 20

Та чухам аль хувилбарыг сонгох вэ: хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгчийн албан тушаал хашиж хэдэн сая долларын үнэтэй байранд амьдарч Ферраригийн хамгийн сүүлийн загвар хөлөглөн салхи татуулан давхих, эсвэл “Том Эд”-ийн дугуй зардаг дэлгүүрийн худалдагч хийж, жирийн супермаркетаас хувцас  худалдан авч өмсдөг жирийн нэгэн байх уу? Хар арьст өвлийн өвөө Жекид энэ хоёр амьдралаар амьдрах боломж олгоно. Сонголт жирийн биш юм шүү.

The Invention of Lying

Амьдралаа шинээр эхлэх хүсэлтэй хүмүүст зориулсан 20 кино 21

Энэ ертөнцөд ганц ч хүн худлаа хэлэхгүй, дандаа үнэнийг ярилцана. Гол дүрийн баатар орь ганцаар худлаа хэлж сурсан бөгөөд түүний өмнө маш их өргөн боломж нээлттэй. Гайхамшигтай уур амьсгал, сайхан дуу хөгжим, авьяаслаг жүжигчдийг үзэж хагас сайны үдшийг өнгөрөөх сайхан боломж.

The Truman Show

Гол дүрийг Жим Керри бүтээсэн, түүний тоглосон кино хэзээ ч муу уран бүтээлд тооцогдож байгаагүй. Өөрийн мэдэлгүй телешоунд оролцох залуугийн тухай өгүүлэх киног үзээгүй хүн ховор доо. Түүний амьдрал  бичсэн зохиолын дагуу үргэлжилнэ, гэтэл нэгэн өдөр тэрээр өөрийн амьдралыг олох хаалгыг нээнэ. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Драм кино цэснээс хүлээн авч үзнэ үү.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sansar Cosmo

    Sansar Cosmo

    2016/09/23 at 17:16

    .

  2. Сайханаа Ж.

    Сайханаа Ж.

    2016/09/23 at 19:39

    Matrix ene dund bh ystoi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *