Спортоор анхлан хичээллэгч нарт зориулсан гэртээ хийж болох дасгалууд

0

Зун цаг ирж байна, турах хэрэгтэй байна уу? Гэртээ хийж болох энгийн 4 дасгал бий бөгөөд дасгалуудыг хийснээр та шинэ түвшинд гарах болно. Ажил төрөл ихтэй завгүй байдаг бол эсвэл та спортоор анхлан хичээллэж байгаа бол танд яг тохирох дасгалыг санал болгож байна. Танд бага орон зай, багахан хүчин чармайлт л хэрэг болно. Цаг зав алга гэж биеийн тамираар хичээллэхээ бүү хойш нь тавиарай.

Дасгал хийж байна гэж биеэ зовоох хэрэггүй: эдгээр дасгал ямар ч хүнд тохирно. Энд дурьдагдах дасгалыг долоо хоногтоо 3-4 удаа хийхэд л таны бие чангарч эрүүл саруул болохыг мэдрэх болно. 10 минут ч бай нэг цаг ч бай өөртөө гаргаж чадаж л байвал та үр дүнг нь удахгүй харна.

Гар дээр суниах

Ачаалал авах биеийн хэсэг: цээж, гар, гуя. Бүх түвшний хүмүүст тохирно.

Гуалиг, эрүүл биетэй болох жирийн алхам юм.

Мөрийн хэмжээний зайд гарын алгаар шал тулна. Их биеийг тэгш байрлалд. Гараа аажим тэгшлээд буцаагаад тохойгоор нугална. Нүүрээрээ доош эсвэл эгц урагшаа харж болно. Суниахад хүнд хэцүү санагдвал өвдгөө нугалаад суниаж болно. Анхны суниалтыг 5-10 удаа суниах бөгөөд аажмаар тоог ихэсгэнэ.

Спортоор анхлан хичээллэгч нарт зориулсан гэртээ хийж болох дасгалууд 2

Планк

Хэвлий, гуяны булчин.

Мөрний хэмжээнд тохойгоо авчирна, нүүрээрээ доош эсвэл толгойгоо бага зэрэг өргөж болно. Хөлийн ул, тохой дээрээ тогтоод их биеийг тэгш шулуунд барина. Байрлалдаа аль болох удаан байхыг хичээ. 3 удаагийн давтамжтайгаар, нэг удаа 15-30 секунд барина. Дасгалын хугацааг аажмаар 2 минут хүртэл нэмнэ.

Спортоор анхлан хичээллэгч нарт зориулсан гэртээ хийж болох дасгалууд 1

Хэвтээ байрлалаас үсрэх

Биеийн бүх булчин ажиллана. Бүх түвшний хүмүүст зориулагдсан дасгал.

Дасгалыг босоо байдлаас эхэлнэ. Доош суугаад гарынхаа хуруугаар газар тулна. Урагш болж хэвтээ байрлалд очно, буцаад хойш болж суугаа байдалдаа эргэн очно. Суугаа байдлаас дээш үсэрч дасгал хийх анхны байрлалдаа хүрнэ. Дасгал хийх хурдыг аажим аажмаар нэмэх бөгөөд 5-10 минут орчим дасгалыг гүйцэтгээрэй.

Спортоор анхлан хичээллэгч нарт зориулсан гэртээ хийж болох дасгалууд 5

Дээс тоглох

Зүрх судасны үйл ажиллагаа сайжирна, гар, хөлийн булчин …

Дээс худалдаж аваад бага насаа дурсах цаг болжээ. Гараа бэлхүүсний харалдаа барьж урагш цэх харахыг хичээгээрэй. Багаас эхэлнэ, эхлээд 1 минут үсрээд бага багаар нэмсээр 10 минут орчим үсэрдэг болно.

Спортоор анхлан хичээллэгч нарт зориулсан гэртээ хийж болох дасгалууд 4

Өнөөдрөөс эхэлцгээе

Дасгалыг байнга тогтмол хугацаанд хийгээд байвал тун удахгүй дасна. Хамгийн чухал нь тогтмол хийж сурах хэрэгтэй. Хэрвээ та анхлан суралцагч бол долоо хоногт 3-4 удаа хий, 3 сарын дараа та дасгалыг хийх дадал зуршилтай болсон байна. Дасгал үргэлжлэх хугацаа бага байсан ч болно. Дасгалыг хийгээд нэгэнт сурсан бол үргэлжлэх хугацааг нэмж болно.

8
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *