
Жирэмсэн байна гэдэг бүсгүй хүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг. Эдгээр зөвлөгөөг дагахад гэр бүлийн шинэ гишүүнээ тээж яваа бүсгүй танд жирэмсний мэдрэмж улам бүр сайхан санагдана.
1. Үсний боолт резин – таны өмдний найдвартай анд
Та зураг дээр үзүүлсэн шиг өмднийхөө товч, цахилгааныг үсний боолтоор тогтоогоорой. Нэг хэсэгтээ л жирэмсний хувцсанд мөнгө үрэхгүй.
2. Хуучин топоор гэдэсний даруулга хийж болно. Тэгэхээр жирэмсний топ худалдан авах ч хэрэггүй.
3. Дотор нь муухайраад байна уу? Чипс идэж, нимбэгийн шүүс уугаад үз дээ.
Мөн цагаан гаа болон тарвас хордлого тайлах үйлчилгээтэй байдаг.
4. Дотор муухайрсаар л байна уу? Жирэмсний йог хийгээд үз.
5. Жирэмсэн эхчүүдийн хөхний даруулга тусгайлан худалдан авч мөнгө үрэх хэрэггүй. Спорт дэлгүүр ороод л даруулга ав.
Суналт сайтай тул хөхөөр хооллоход ч амар байдаг.
6. Мөн хөхний даруулга сунгах нэмэлт түгжээ аваад өөрийн зүүдэг хөхний даруулгаа сунгаж болно.
Цээжээрээ амьсгалахад чөлөөтэй болох бөгөөд бас л илүү мөнгө зарахгүй.
7. Зарим нэг гадаад улс орнуудад жирэмсэн эхчүүд тахир дутуу хүмүүсийн машины зогсоолд машинаа тавих эрхтэй байдаг.
8. Цаг агаар хэт их халуун бол та хөхний даруулгаа хөргөгчинд хөргөөд зүүж болно.
Жирэмсэн байхад халуунд ямар их амьсгаа давчдахыг та мэдэх үү?
9. Жирэмсэн хүний дэр таны анд болно
Та тайван унтаж амрах ёстой тул энэ дэр хэрэгтэй.
10. Хэрвээ та үнэхээр доошоо харж унтмаар санагдаад байвал хийлдэг хөвөгч танд хэрэгтэй болох нь.
11. Алимны уксус байвал таны цээж хорсохгүй
Гэхдээ багахан хэмжээгээр л залгина.
12. Тусламж авахыг хүсэж байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гарга, “Юугаар туслах вэ” гэдэг асуултанд хариулт нь бэлэн байсан дээр.
Төрөхөөсөө өмнө танд амжуулах ажил зөндөө бий тул хэн нэгний тусламж хэрэгтэй л байж таарна.
13. Зөв санаа – төрөхөөс нь өмнө бяцхан үрийнхээ эмийн санг бэлд
Шинэ хүнд юу эс тулгарах вэ дээ.
14. Эхлээд л том хэмжээтэй өмд авч өмс, гэдэс томрохоос авахуулаад төрсний дараа ч хэрэг болно.
Ингэснээр та багагүй хэмжээний мөнгө хэмнэж чадна шүү.
15. Kinesio Tape гэх бэртэл гэмтлийн үед наадаг наалт урагш сунаж буй гэдсэнд маш их түшиг болно.
Спорт хэрэглэл ч гэлээ танд хэрэгтэй л эд.
16. Жирэмсний үед бэлэг эрхтэн хавийн цусан хангамж маш их байдаг тул үсийг нь авахад үрэвсэх магадлал өндөр байдаг.
Иймд үрэвслийн эсрэг өвчин намдаах бодис хэрэглэж болно. Бикинигийн үс заавал ч авах ёстой эд биш л дээ, гэхдээ л төрөхийн өмнө авсан байх нь зүгээр.
17. Кальци болон магнитай нэмэлт тэжээл хэрэглэ
Хөл хавагнахгүй, нойр хулжихаас айхгүй, мэдрэл тайвшруулах ид шидтэй тул жирэмсэн бүсгүйчүүдэд хэрэгтэй нэмэлт тэжээл.
18. Чичрүүдэс хүрээд байна уу? Элетролиттой ус ууж гадил ид гэсэн үг дээ. Гадил калигаар баялаг.
19. Хангалттай шингэн уу
Уугаад л бай, уугаад л бай. Өглөөдөө дотор муухайрахгүй л байгаа бол ус уугаад бай. Шингэн их уух тусам танд ч, таны хүүхдэд ч сайн.








Б. Лхагвасүрэн
2016/06/02 at 15:47
Батмөнх Бямбаа
Gerel Gerel
2016/06/02 at 21:44
Оюунзаяа Очирхуяг
Nastya Alisa
2016/06/03 at 23:20
Аврагч Сахиус
Uyanga Mkh
2016/06/04 at 22:21
Altanzul Palamdorj
Цэрэнцэцэг Ганбаатар
2016/06/05 at 12:09
Otgon Tungalag