Айдаст автах 10 төрлийн эмгэг

1

Хэдий ой тоонд буумгүй боловч үнэхээр жинхэнэ айдас юм. Хэрэв онгоцоор нисэхээс, шатаар өгсөх, нохойтой тааралдах, мөн цус харахаас айдаг бол та ганцаараа биш шүү. Айдаст автах нь түгээмэл эмгэг бөгөөд хүний хувьслын явцад үлдсэн эсвэл амьдралын туршлагаас олдсон нь ч бий.

10. Нохойноос айх /кинофобия/

Зарим хүн нохойд хайртай байхад зарим нь үхтлээ айдаг. Ихэнхдээ урьд өмнө нь нохойноос айж цочсон тохиолдолд энэ айдаст автана. Тодорхой үүлдрийн нохойноос айдаг хүн байхад, хазуулахаас айдаг хүн ч байна. 5-9 настай хүүхдүүд ихэвчлэн нохойноос айж, амьсгал давчдах, зүрх хүчтэй цохилох, дотор муухайрах шинж тэмдэг дагалддаг байна.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 5

9. Тариа хийлгэхээс айх /трипанофобия/

Бараг бүх хүүхдүүд тарианаас айдаг. Гэтэл том хүмүүс ч зүүнээс айсан хэвээр байх тохиолдол цөөнгүй. Айхаараа зүрх савлах, даралт ихсээд дараа нь огцом буурах бөгөөд үхэлд хүргэсэн удаа ч байдаг гэнэ.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 6

8. Олон хүний өмнө үг хэлэхээс айх /логофобия, глоссофобия/

Энэ бол маш муу үр дагавартай айдас. Айдсаа давах гэж архинд донтох, хар тамхи хэрэглэх зэрэг эрсдэлд ордог хүмүүс бий. Олны өмнө шившиг болохоос айж ичих нь жинхэнэ зовлон болдог бөгөөд нүүр улайх, хөлрөх, дотор муухайрах, ээрэх, сандралд орох зэргийг давах маш хэцүү.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 7

7. Үхэхээс, үхдэлээс, оршуулгатай холбоотой эд зүйлсээс айх /танатофобия, некрофобия/

Энэ айдаст автдаг хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэцийг нарийн мэргэжлийн эмч нар хянаж байх хэрэгтэй болдог. Соёл, шашны онцлогоос шалтгаалж ийм айдас нь гүнзгийрдэг хүмүүс олон байна.

Digital image

6. Алиалагч, хүүхэлдэйнээс айх /коулрофобия, педиофобия/

Хүүхэд насны билэгдэл боловч томчууд айх нь элбэг гэнэ. Шалтгаан нь хүний далд ухамсартай холбоотой бөгөөд хэн нэгэн хүний тухай багын дурсамжаас хамаардаг байж магадгүй. Судлаачид алиалагчаас айх өвчнийг харьцангуй шинэ, өргөн тархсан үзэгдэл гэж үздэг. Энэ нь Стивен Кингийн гавьяа ч гэж хэлж болно.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 8

5. Өндрөөс айх /акрофобия/

Ийм хүнийг өндрөөс үсрэх, шүхрээр буух, алсыг харагч дээр суулгах гэж оролдоод нэмэргүй. Энэ нь хамгийн түгээмэл айдас бөгөөд нярай хүүхэд өндрөөс айх төрөлхийн рефлекстэй байдаг ажээ. Гэхдээ хүн болгонд энэ нь бүр фобия буюу айдаст автах өвчин болох хэмжээнд хүртэл хүндэрдэггүй. Өндрөөс айдаг хүмүүс ямар нэгэн аргаар өндөр газарт гарахаас зайлсхийж байдаг.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 9

4. Нисэхээс айх /птеромеранофобия/

Онгоцоор нисэж чаддаггүй хүмүүсийг ойлгож болох юм. Хүн төрөлхтөн 20-р зууныг хүртэл огт нисэж байгаагүй шүү дээ. Тэгээд ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онгоцны ослын талаар хэт шуугих нь энэ айдсыг улам лавшруулдаг гэнэ.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 10

3. Халдвар авахаас айх /мизофобия/

Ариутгах бодисын борлуулалтаас харвал энэ айдас хүчээ авсан бололтой. Гермофобия ч гэж нэрлэдэг микробоос айх өвчтэй хүмүүс гараа байнга угаах, хүнтэй гар барихаас сэжиглэх, орчин тойрноо халдвартай гэж байнгын айдаст автах, улмаар ариутгасан орчинд өөрийгөө тусгаарлах зэрэг үйлдэл хийнэ. Эмчилгээ хийхгүй бол сэтгэл гутралд автах, гадна орчноос бүрэн тусгаарлагдах аюултай.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 3

2. Задгай болон хаалттай орчноос айх /агорафобия, клаустрофобия/

Ил задгай газар байхаас, мөн олон хүний өмнө гарахаас айхыг агорафобия гэнэ. Айдас нь хүндэрвэл гэрээс гарахаа болино. Тэдний хувьд хамгийн аюулгүй газар бол гэр нь юм. Харин клаустрофобия нь эсрэгээр, цахилгаан шат, ариун цэврийн өрөө, тэр бүү хэл цонхгүй өрөөнд ч орж чаддаггүй айдастай хүмүүс байна.

Logan Marshall-Green, from left, Bojana Novakovic, Jenny O'Hara, Bookeem Woodbine and Geoffrey Arend star in Universal Pictures' supernatural thriller with M. Night Shyamalan's signature touch, "Devil." In this scene, a group of people is trapped in the elevator, and one of them is the devil. (Kerry Hayes/Courtesy Universal Pictures/MCT)

1. Аалз, могойноос айх /арахнофобия, офидиофобия/

Эдгээр амьтдыг хараад баярлаж хөөрдөг хүн цөөн биз. Аалз, могойноос айдаг хүмүүсийг хулчгар гэж бодож болохгүй. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд илүү айдаг бөгөөд энэ нь хүний хувьслын үр дүн, мөн хувийн туршлагатай холбоотой. Ийм айдастай хүмүүс яадаг вэ? Зураг харсан ч айж сандарч, хашхирч, бүр ухаан алддаг хүмүүс ч байдаг гэнэ.

Айдаст автах 10 төрлийн эмгэг 1

20
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/27 at 21:13

    Могойны зурагнаас байтугай могойн нэр сонсохоос хүртэл айдаг хүн байдаг юм даа.

  2. Надад бол

    2021/12/13 at 13:31

    10, 9, 5, 4, 2, 1 байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *