Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд

0

3 сарын 4-нд загвар өмсөгч Эрин Хизертон төрсөн өдрөө тэмдэглэжээ. Магадгүй түүнд Леонардо Ди Каприогоос ирсэн мэндчилгээ, бэлгүүдийг тоолох шаардлага гарсан байх: тэд чинь бүхэл бүтэн жил хагас хамтдаа байсан шүү дээ! Алдарт Ди Каприо Эрин шиг өндөр, гоолиг шаргал үст бүсгүйчүүдэд дуртай. ELLE тэднийг бүгдийг цуглуулахаар шийджээ.

БРИЖИТ ХОЛЛ

Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд 8

Леогийн анхны найз бүсгүй маш их мөнгө олдог, ашигтай гэрээнүүдтэй, сэтгүүлүүдийн нүүрэн дээр гялалзаж явсан топ-модель юм. Дэлхийн хамгийн өндөр цалинтай топ 10 загвар өмсөгчдийн нэг байсан Брижит зарчимч нэгэн байв. Тиймээс Леод анх дурлаад анхны нөхрөө болгожээ. Харамсалтай нь тэдний хайр удаагүй юм – сүүлд Леогийн ярьснаар тэд хоёр долоо хоног болоод л салцгаасан гэнэ. Одоо Брижит өмнөх шигээ загвар өмсөж байгаа бөгөөд түүний Instagram-ыг харахад тэрээр одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бололтой.

КЕЙТ МОСС

Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд 11

Энэ романы тухай дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас ч олох боломжгүй. Тэгээд ч үүнд үнэхээр Лео хамаатай байсан уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй? Олон эх сурвалжаас үзэхэд Лео Кейтийг дараагийн байгаа болгохоор нэр холбогдсон гэнэ. Энэ явдал 1994 онд болсон бөгөөд тэр үед Мосс, Жонни Депп хоёр холбоотой болж эхэлж байжээ. Эсвэл тэр үед тэд аль хэдийнээ хамт байсан юм болов уу. Леотой эхлүүлсэн хайрын роман Кейтэд “аюултай” харилцаа байсан болов уу? Бодохоос ч аймаар байна шүү.

КЛЭР ДЕЙНС

Leonardo DiCaprio & Claire Danes at the Mann Chinese Theatre in Los Angeles, California (Photo by Steve Granitz/WireImage)

“Ромео Жульетте” киноны зураг авалт дээр Дейнс, Ди Каприо нар өөр өөр түвшний хүмүүс байсан. Лео – шуугиантай залуу жүжигчин, харин Клэр – өсвөр насныхны шүтээн, “My So-Called Life” цувралын од байсан. Киноны үеэр Лео ажилдаа анхаарал хандуулдаггүй, үргэлж тоглож, зураг авалт дээр тэнэглэдэг байв. Харин Клэр бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлдэг байв. Клэр томоогүй Леогоос салахыг хүсдэг ч хэзээ ч “одоо больж үз Клэр” гэж хэлж чаддаггүй байжээ. “Ромео Жульетте” киноны зураг авалт дуусахаас өмнө тэр хоёрт “Титаник” кинонд тоглох санал иржээ. Дэйнс татгалзсан хариу өгсөн. Хэрэв үүнд зөвшөөрвөл хэзээ ч Ди Каприогоос салж чадахгүй гэдгээ мэдэж байсан аж. Хайр ийм л агуу.

ЭМБЕР ВАЛЕТТА

Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд 12

80-аад оны сүүлээр энэхүү бурхнаас заяасан онцгой авъяастай бүсгүйн карьер ELLE сэтгүүлд зураг авахуулснаар эрс дээшилсэн юм. 1995 онд түүний амьдрал Ди Каприотой холбогдоход Эмбэр дэлхийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байжээ. Тэдний хайрын түүх маш богино байсан. Леогоос салсан Валетта эхлээд шоу-бизнест хүч сорин дараа нь кинонд тоглох болжээ. Сарын өмнө тэрээр 41 нас хүрсэн ч одоо болтол гайхалтай дур булаам харагдаж шилдэг зураг авалтуудад оролцож Холливудын кинонд тоглосоор байгаа юм.

КРИСТЕН ЗАНГ

Leonardo DiCaprio & Kristen Zang during "Romeo & Juliet" Los Angeles Premiere at Mann Chinese Theatre in Los Angeles, California, United States. (Photo by SGranitz/WireImage)

“Ромео Жульетте” киноны нээлтийн ёслолын улаан хивсэн дээр Ди Каприо загвар өмсөгч Кристен Зангтай алхжээ. Кристен тэр үед Николас Кейжээс салаад удаагүй байжээ. Лео сэтгэлээр унасан бүсгүйг дэмждэг байсан ба энэ нь ч бүсгүйд урам болдог байж. Тэдний романыг өмнө өмнөх харилцаануудаас хамгийн “тогтвортой” байсан нь гэж хэлж болно. Бараг хоёр жил гээд бод доо – Ди Каприогийн хувьд энэ чинь амжилт шүү! Леогийн шүтэн бишрэгчид Кристенийг ихээр заналхийлэх болсон ба бүсгүй ч Леогийн “төлөвшөөгүй” зангаас залхжээ. Ингээд Кристен түүнийг хаясан ч хоёр жилийн дараа бүх зүйлийг бүрмөсөн дуусгахын тулд буцаж иржээ. “Тэр биеэ авч явж огт чаддаггүй” гэж Кристен хэлсэн байдаг. “Титаник” кино гарсны дараа Кристен шинэхэн найз залуутай болсон ба харамсалтай нь тэдний үерхэл сар үргэлжилсэн юм.

ЖИЗЕЛЬ БУНДХЕН

Leonardo DiCaprio, nominee Best Actor in a Leading Role for ТThe AviatorУ and Gisele BundchenК

Дэлхий даяар алдар нэрд хүрсэн Леод 2000 он хамгийн бэрх он байсан юм. “Титаник”-ийн дараа юу хийхээ тэрээр мэдэхгүй, шоудаж, жин нэмж, аажим аажмаар нэр хүнд нь унаж байв. Хэдий тэр өөртөө итгэлтэй байгаагүй ч өөрөө санаачлагыг гартаа авахаар шийджээ. Жизельтэй эхлүүлсэн роман түүнийг дахин хөл дээр нь босгосон юм. Залуу хосуудын дунд өчнөөн л зүйл тохиолдоно. Тэд олон ч удаа салж нийлж байсан ба нэг удаа Бунхен Леогоос болж толгойгоо халзлуулсан гэнэ шүү. Магадгүй Бунхен гэрлэхийг хүсэж байсан байх. Харин Ди Каприо гэр бүл зохиохоор яараагүй бололтой. Тэд 5 жил хамт байсны эцэст салцгаажээ. Тэд дотно харилцаагаа хадгалж үлдсэн бөгөөд Жизель одоо болтол Леогийн ээжтэй найзалдаг гэнэ. “Тэр үед бид дэндүү залуу байсан” гэж Жизель дурсан ярьжээ.

БАР РАФАЭЛИ

60290261

Леогийн ээж Ирмелин хүүгээ Бундхенээс салсны дараа ихээр сэтгэлээр унажээ. Лео шинэхэн найз бүсгүй Бар Рафаэлиг ээжтэйгээ танилцуулахад ээжийнх нь сэтгэл тайвширсан аж. Хэдий тэрээр хүчирхэг дүр төрхтэй байсан ч дотроо чимээгүй, даруухан, гэрсэг бүсгүй байв. 5 жил хагас үерхсэн үерхэл хуримаар төгсөнө гэдэгт Ирмелин итгэдэг байжээ. Леог Бараас салж орос загвар өмсөгч Анна Вьялицинатай холбоотой болсон ч итгэл найдвараа алдалгүй тэвчсээр л байж. Харамсалтай нь бүх зүйл маш хурдан дууссан юм. Лео эргээд Бар дээр ирсэн ч тэдний харилцаа хагас жил үргэлжлээд дуусгавар болсон юм.

БЛЕЙК ЛАЙВЛИ

489728603JL00064_Mr_Turner_

Лео, Блейкийн хайрын түүх гайхалтай эхэлсэн юм. Тэд “The Great Gatsby” киноны кастинг дээр танилцжээ. Бүсгүй Дейзигийн дүрд тоглохоор ирж л дээ. Дейзигийн дүрийг авч чадаагүй ч Ди Каприотой учрах завшаан таарсан юм. Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж Леогийн дарвуулт завь дээр хөгжилддөг байв. Дараа нь тэд Итали руу чиглэж Веронад очжээ. Тэнд очоод Жульеттегийн гэрт Ди Каприо өвдөг дээрээ сөхрөн түүнд Ромеогийн монологийг уншиж өгчээ. Тэдний хайрыг ажил салгасан юм: тэдний зураг авалтыг хувиар үргэлж зөрж, тэд бараг уулзахаа больж, хагас жилийн дараа салцгаасан ажээ.

ЭРИН ХИЗЕРТОН

Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд 13

Лео хоёр сар л ганцаар явсан. Лео Victoria’s Secret нэвтрүүлгийн үеэр хөшигний цаана “сахиусан тэнгэрүүдийн” нэг Эринтэй танилцсан юм. Тэдний дурлал хөгжилтэй эхэлсэн бөгөөд 9 сарын дараа төгсгөл болжээ. Залуу хосын салсан гол шалтгаан нь нөгөө л нэг ажлын хуваариуд. Тэдний гудамжаар дугуй унаж байгаа зураг хамгийн алдартай зургуудын нэг болсныг мэдэх үү?

ТОНИ ГАРРН

Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд 10

Лео Тонитой Канн-д танилцсан ба тийшээ өөрийн хайрт ээж болон “The Great Gatsby” киноны хамт олонтой явжээ. Папарацци тэр гурвын зугаалгыг дурандаа буулгахаар очжээ. Гэвч тэдний хооронд хайр дурлалын дулаан уур амьсгал огт ажиглагдаагүй аж. Хэдий тэр хоёр болзож эхэлсэн ч олон нийтэд мэдэгдээгүй юм. Өмнө жилийн 12 сард тэд Майамигийн нэгэн клубд ирсэн боловч Лео хорь гаруй загвар өмсөгчидтэй хамт явж Тони ганцаар хоцорчээ. Тэдний хайр ингээд л төгсгөл болов.

КЕЛЛИ РОРБАХ

HOLLYWOOD, CA - OCTOBER 13: Kelly Rohrbach attends the La Mer celebration of an Icon event at Siren Studios on October 13, 2015 in Hollywood, California. (Photo by Jason LaVeris/FilmMagic)

Лео хамгийн анх өнгөрсөн зуны эхээр Sports Illustrated-ийн 25 настай загвар өмсөгчтэй папараццийн дуранд өртжээ. Тэр мөчөөс эхлэн хосууд олон нийтийн газар их үзэгдэх болж. Тэдний хайрын түүх тодорхой байгаагүй ч аравдугаар сард хэвлэл мэдээллийнхэн Келлиг удахгүй Леогийн сүйт бүсгүй болох гэж байгаа гэх мэдээлэл цацжээ. Итгэхэд бэрх байсан шүү. Арван сард хамтдаа авахуулсан тэдний зураг эцсийнх байсан бололтой. Шинэхэн 2016 оныг Лео ганцаар, гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэсэн ажээ. Цуу яриагаар Лео, Кэлли хоёр арванхоёр сард харилцан тохиролцож салцгаасан гэнэ. “Тэд их завгүй байсан учраас түр завсарлага авах шаардлагатай гэж үзсэн”.

ЛАУРА УИТМОР

LONDON, ENGLAND - FEBRUARY 23: Laura Whitmore attends The Elle Style Awards 2016 on February 23, 2016 in London, England. (Photo by Karwai Tang/WireImage)

Энэ роман үнэхээр хурдан болж өнгөрсөн. 2 сард Лео Лондонд BAFTA шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцохоор хэд хоногоор иржээ. Ёслолын үеэр Лео 31 настай ирландын телевизийн хөтлөгч Лаура Уитмортой танилцсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр маш хурдан явцтай байсан гэнэ. Ёслолын дараа Лео Rosewood Hotel дахь өрөө лүүгээ буцсан ба өрөөндөө Уитморыг урьжээ. Ёслол дээр байсан хүмүүсийн нэг хэлэхдээ: “Лаура Леод маш ихээр таалагдаж байсан. Тэд бие биедээ сээтэн хаяж байсан. Би Ди Каприог түүний нүүрэнд хүрч байхыг харсан” гэжээ. Лаура Леогийн өрөөнд хоносон эсэхийг хэн ч мэдэхгүй нь харамсалтай.

РОКСИ ХОРНЕР

Леонардо Ди Каприогийн шаргал үст бүсгүйчүүд 9

Оскарын шагналт жүжигчний шинэхэн зугаа – загвар өмсөгч Рокси Хорнер. Тэд бие биеэ мэдээд нилээд хэдэн жил болж байгаа бөгөөд тэдний харьцаа одоо л эхэлж байгаа гэнэ. Саяхан хосууд Лондонд хоёр хоног хоносон бөгөөд Chiltern зочид буудлын өрөөнөөсөө бараг гараагүй гэнэ шүү. Тэдний эргэн тойронд байгаа хүмүүс Лео Роксид маш их анхаарал халамж тавьж байгаа гэцгээж байна. Загвар өмсөгчийн “Твиттер” дээр бичсэн Ди Каприотой холбоотой үгс хүмүүсийн сонирхолыг их татжээ. Ди Каприог “Оскар” авсны дараа түүний бичсэн “Тэр үүнийг хүртэх ёстой!” гэдэг твит тэр хоёрын холбоог илтгэж байна гэж хүн бүр дүгнэж байна.

5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *