Ярилцлагын үеэр ажил олгогч нарын тавьдаг хэцүү асуултуудад хариулах 10 арга

0

Ажил хайж байгаа хүмүүс “Бид тань руу эргээд холбогдох болно” гэдэг үгэнд тийм ч дуртай биш. Энэ үг яагаад ч юм ард түмний дунд “Та бидэнд тохирохгүй байна” гэсэг үгний зөөлөн хувилбар мэт санагддагтай холбоотой болов уу. Дахин нэг амжилтгүй дууссан ярилцлагын дараа ажил олгогчийн сонирхлыг яагаад татаж чадсангүй вэ гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэнэ. Танд туршлага дутаад байна уу, эсвэл тэр таны ур чадварыг зохих ёсоор ойлгож чадсангүй юу? Эсвэл та өөрийнхөө дутагдлыг А, Б-гүй хэлэх шаардлага байгаагүй юм болов уу?

Ярилцлагын үеэр сонсож болох бүхий л эвгүй асуултуудад зөв хариулахад туслах зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зөвлөгөөг бид ажил олгогчдын өөрсдийн бичсэн нийтлэл, мөн сошиал хэрэглэгчдийн туршлагаас суурилан бэлдсэн юм.

“Та хүүхэд гаргах төлөвлөгөөтэй юу?”

© depositphotos, © depositphotos

Энэ бол маш түгээмэл асуулт, ялангуяа залуу бүсгүйчүүдэд их тавьдаг. Ажил горилогчийн хүүхэд асрах удаан хугацааны чөлөө хэзээ байх бол гэсэн ойлголтыг ажил олгогч авах гэж оролдож байна. Энэ асуултанд “мэдээж тийм” эсвэл “мэдээж үгүй” гэсэн хоёр туйлаар огт хариулж болохгүй. Ирээдүйн боссын толгойд юу эргэлдэж, ямар төлөвлөгөөтэй байгааг бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ хэнд ч эргэлзээ төрүүлэхгүйгээр ийн хариулж болно: “Мэргэжлийн хувьд хөгжих нь миний хувьд ойрын … жилийн том төлөвлөгөө байгаа юм”.

 

“Та хэнтэйгээ амьдардаг вэ?”

© depositphotos, © depositphotos

Хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогч хэнтэйгээ амьдардаг тухай асууж болно, бас өөрийн байранд уу эсвэл түрээслэж байна уу, мөн ипотекийн зээлтэй юу гэх асуултууд ч цуварч мэдэх юм. Энэ нь санхүүгийн хувьд амжилттай яваа эсэх, мөн бие даах чадвартай эсэхийг ойлгоход туслах асуултууд, өөрөөр хэлбэл нөгөө талаасаа цалинтай шууд холбоотой. Ирээдүйн ажилтан нь тогтмол цалин эсвэл урамшууллаас хэр хамааралтай байж болохыг ажил олгогч тодорхойлдог. Уг асуултанд дараах байдлаар хариулж болох юм: “Надад зарим нэг талаараа санхүүгийн хэрэгцээ байдаг учраас цалин хүлээгдэх асуудал нь надад хүндээр тусаж болох талтай”.

 

“Танд ямар дутагдал байдаг вэ?”

© depositphotos, © stockfour / shutterstock

Таны дутагдлын тухай тавьсан асуултанд хөнгөн хандаж болохгүй, мөн өөрийн сул талыг үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө дутагдалтай талыг шууд тоочихын оронд энэ байдлаасаа яаж салж чадсан тухайгаа яривал танд давуу тал болно. Жишээ нь, та жилийн өмнө англи хэл муу мэддэг байж, хэлээ сайжруулахын тулд сургалтанд хамрагдаад одоо хүнтэй чөлөөтэй ойлголцох хэмжээнд хүрч чаджээ гэдгээ хэлээрэй. Ажил олгогч үүнийг зөв арга барил хэмээн дүгнэнэ, өөрийнхөө сул талыг мэдээд үүн дээрээ хичээнгүйлэн ажилладаг хүн юм байна гэсэн гаргалгаанд хүрэх магадлал өндөртэй.

 

Хувийн асуултууд: шашин шүтлэг, сонирхол гэх мэт

© thodonal88 / shutterstock, © depositphotos

Ажил олгогчид нь ажил горилогчийн шашин шүтлэг, улс төрийн байр суурьтай холбоотой асуулт тавих шалтгаан байж болох юм. Энэ нь шинэ ажилтан хамт олонд орж ирэхэд тухтай байж чадах эсэх, мөн сонирхол нь нийцэх эсэх, ямар нэгэн хориг байдаг эсэхийг мэдэх зорилго агуулж байгаа ажээ. Уг асуулт нь мэргэжлийн чиглэлийн гэхээсээ сэтгэл зүйн шинж чанар агуулсан, энэ тал дээр ажил горилогч өөрийнхөө хувийн нууцыг хамгаалах бүрэн эрхтэй. Ажил олгогчоос хариу асуулт асууж болно. Уурлаж уцаарлалгүйгээр тайван асуугаарай: “Үүнийг мэдэх нь яагаад танд чухал юм бол?” Түүний хэлэх хариултаас шалтгаалан та хувийн нууцаа дэлгэх эсэхээ шийднэ биз ээ.

 

“Та яагаад өдийг болтол нөхөр/эхнэртэй болоогүй юм бэ?”

© depositphotos, © depositphotos

Ийм асуулт тавьж таныг стресст хэр зэрэг тэсвэртэй болохыг шалгаж байж болох юм, үүгээр таны сэтгэл зүйн хөрөг зургийг тэд гаргаж ирдэг. Үүнээс гадна нөхөрт гарсан эсвэл эхнэртэй хүмүүс сэтгэл зүйн хувьд тогтвортой байдаг гэж олон сэтгэл зүйчид үздэг. Энэ нь эргэлзээтэй ойлголт хэдий ч ажил горилогчоос энэ асуултыг асуусаар л байна. Ямар асуулт зөв байх вэ? Хүүхдүүдийн тухай асуусан асуултанд өгсөн хариултын л адил: “Мэргэжлийн хувьд хөгжих нь миний хувьд ойрын .. жилийн том төлөвлөгөө байгаа юм”.

 

“Таныг хамт олон яаж тодорхойлох вэ?”

© depositphotos, © depositphotos

Энэ асуултанд хариулахдаа та ёжлох эсвэл өөрийгөө магтмаар санагдах байх. Аль алийг нь хийхгүй байхыг хичээгээрэй. Ажил олгогчийн гол зорилго – нэр дэвшигч өөрийгөө хөндлөнгөөс үнэлж чадаж байгаа эсэхэд оршино. Уг асуултанд дараах байдлаар хариулж болох юм: “Хамт олон маань миний … талыг илүү үнэлдэг байх” гээд үргэлжлүүлэн өөрийнхөө давуу талыг дурдах боломжтой. Хамт олны хэн нэгэн ажлаа хийж чадахгүй байвал та туслахад хэзээд бэлэн үү? Сайн байна, үүнийгээ ч гэсэн хэл. Энэ хариулт өөрийгөө магтаж байгаа хэрэг бус харин өөрийнхөө сайн талыг бусдад ойлгуулах сайхан боломж болно.

 

“Хэрвээ та жимс байсан бол ямар жимс байх байсан бол?”

© Drazen Zigic / shutterstock

Ийм хийсвэр асуултын тусламжтайгаар ажил олгогч таны хариу үйлдлийг үнэлэхийг зорьж байна. Асуултыг ойлгосонгүй гэж хэлэх нь үү эсвэл наргиан болгох нь уу? Ажил дээр гарах санамсаргүй тохиолдолд ажилтан ямар арга хэмжээ авч чадахыг ажил олгогч мэдэхийг хичээж байна. Энэ асуултанд хариулах зөв хариулт гэж байхгүй. Та жүрж болно уу, алим болно уу тэр нь чухал бус (гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд халуун орны жимс болвол таны стандарт бус сэтгэлгээ үнэлэгдэх боломжтой). Хамгийн гол нь сандрах огт хэрэггүй, тайван хариул, инээмсэглээд яагаад өөрийгөө чухам тэр жимс болгосноо тайлбарлаж болох юм.

 

“Өөрийгөө нэг үгээр тодорхойлно уу”

© depositphotos, © depositphotos

Өөрийгөө тодорхойлохдоо тэмдэг нэр эсвэл нэр үг ч ашиглаж болно. Зүгээр нэг сонгож болохгүй, өөрийн ирээдүйн албан тушаал дээр үндэслэн тодорхойлолтоо сонгоно. Хэлтсийн захирлын албан тушаалд горилж байгаа юу? Тэгвэл “манлайлагч, удирдагч” гэж хариул. Хэрвээ таны ажил үүрэг өндөр хариуцлага хүлээгээгүй бол “ажиглагч” гэж хэлж болно. Мөн “реалист” эсвэл “экстраверт” гэсэн универсал хариултууд ч бий.

 

“Танд цалин өгөхөө боливол та манайд үргэлжлүүлэн ажиллах уу?”

© fizkes / shutterstock

Ихэнх ажил горилогч “тийм” гэж хариулдаг, яагаад гэвэл ажил олгогч ийм л хариулт хүлээж байна гэж боддог. Компанид үнэнч бас өөрийгөө ажилдаа золиослох чадвартай гэдгээ баталж байна гэж бодно. Үнэн хэрэгтээ арай өөр зорилготой асуулт юм: ажил олгогч өөрийгөө болон өөрийнхөө ажлын ур чадварыг бодитоор үнэлж чаддаг ажилтантай болохыг эрмэлзэж энэ асуултыг тавьдаг. Тиймээс зөв хариулт нь “үгүй” болох нь.

 

“Танд надаас асуух өөр асуулт байна уу?”

Энэ асуултаар ярилцлага дуусдаг. Ярилцлагад орохоос өмнө өөрийгөө бэлдэж очсон бол танд давуу тал болохыг ажилд орох хүсэлтэй хэн ч мэдэж байгаа. Та тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсвэл өөр компанид ажилд амархан орж болохоор байсан ч гэсэн ажил олгогчоос асуулт асуухгүй бол түүнийг эргэлзэхэд хүргэж болзошгүй. Жишээ нь, таны горилж байгаа албан тушаалыг хашиж байсан хүн яасныг асууж болох юм. Ингээд нэг сумаар хоёр туулай онож байна: үнэлэлт дүгнэлт хийх чадвартайгаа харуулна, мөн ажилд орсны дараа өмнөх хүний гаргасан алдаанаас зайлсхийж чадна.

Ярилцлагаа амжилттай дуусгах өөр нууц танд байгаа юм биш биз?

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *