Бидний заавал сонсох хэрэгтэй 16 сайн мэдээ: Дэлхий ертөнцийн эргэн тойронд саар гэхээсээ илүү сайн зүйлс тохиолдож байгааг мартаж болохгүй!

0

Кино урлагийн салбар сансар огторгуйд зурагт авалтаа хийхээр болж байна. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн тусламжтай 3D буюу амьд арьсыг зохион бүтээх боломжтой болсон. Дэлхий ертөнцөд сүүлийн арванд анх удаагаа агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт ажиглагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн бидний хүрээлэн буй орчинд сайн мэдээ ар араасаа дуулдах боллоо.

Цаашид илүү олон сайн мэдээ биднийг хүлээж байгаа биз ээ. Бид таны амьдралд гэрэл гэгээ нэмэх зорилгоор хүн төрөлхтөнд тохиолдоод буй хамгийн сайхан мэдээнүүдийг тоймлон хүргэхээр бэлтгэлээ.

  • Дэлхий дээрх хоёр дахь хүний ХДХВ эмчлэгдсэн бөгөөд сүүлийн 36 сар вирус дахин идэвхжиж, илрээгүй гэнэ. Энэ нь уг өвчин эмчлэгдэх боломжтой гэдгийн баталгаа болж байна.
  • Эрдэмтэд дохионы хэлийг тухайн цаг үед нь шууд хэл яриа руу орчуулах чадвартай бээлийг хөгжүүлжээ. Иймд сонсголын бэрхшээлтэй хүмүүс одооноос орчуулагчийн шаардлагагүйгээр хүссэн хүнтэйгээ харилцах боломжтой болсон.
  • Их Британийн хамгийн том биетэй шувуу болох Далайн бүргэд 1780-аад оноос хойш үзэгдэхээ болиод байсан билээ. Тэгвэл 240 жилийн дараа тэд эх нутагтаа эргэн иржээ.
  • 1979 онд Африкийн зааныг тоо толгой нь хоргодож байгаа амьтны төрөл зүйлд бүртгэсэн байдаг. Тоо толгойг нь хамгаалахын тулд кампанит ажлыг идэвхийлэн хийж эхэлсэн. Саяхны мэдээгээр Кени улсад гэхэд 1989 оноос хойш Африкийн зааны тоо толгой 2 дахин өссөн талаар мэдээлсэн.
© NICOLAS NICOLAS MESSYASZ/SIPA/Sipa Press Russia/East News, © EAST NEWS
  • Энэтхэгчүүд Засгийн газрын шийдвэрийн хүрээнд цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор 250 гаруй сая модыг шинээр тарьжээ.
  • Дауны хам шинжтэй охин Калифорнийн Урлагийн Инстутитыг гэрэл зураг болон медиа мэргэжлээр амжилттай төгсөж, бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  • 10 гаруй жил үргэлжилсэн алдарт ситком цуврал болох “Friends” 2004 онд үзэгчдийн хүртээл болж, дуусаж байсан билээ. 16 жилийн дараа кино багийнхан эргэн нэгдэж, нэмэлт онцгой ангийг хийх болсон талаараа албан ёсоор олон нийтэд зарласан.
jenniferaniston / instagram
  • Арктикт үүсээд байсан Озоны давхаргын хамгийн том нүх хаагдсан. Энэ нь бид айх аюулгүй болсон гэсэн үг – бидний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн асуудал буцаад хэвэндээ орж байна.
  • 2012 онд хамтрагч нь нас барсны дараа Пакистаны амьтны хүрээлэн дэх заан “дэлхий дээрх хамгийн ганцаардмал амьтан” гэсэн нэртэй болсон. Маш их ганцаардахаас гадна тэр хүнд хэцүү нөхцөлд амьдарч байв. Эцэст нь тэр саяхан амьтны хүрээлэнг орхиж явж болохоор болжээ. Түүнийг Камбож руу тээвэрлэж, илүү дээр орчинд амьдруулахаар шийдвэрлэсэн байна.
  • Нэмж өвчтэй хүн бүртгэгдэлгүй 4 жил болсны дараа Нигер улс зэрлэг полиомиелитээс бүрэн салсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Хэдийгээр хүмүүсийг одоог хүртэл вакцинжуулж байгаа ч, Африкт энэ вирусын тархалт бүрэн зогссон бололтой. Энэ вирусын үр дүнд олон жилийн турш хүүхдүүд саажилтаас болж, зовж шаналсан билээ.
© Tomas Sanimbo / pexels.com
  • Коста Рика улс ижил хүйстнүүдийг хоорондоо гэр бүл болохыг зөвшөөрсөн Төв Америкийн анхны улс болсон байна.
  • “NASA”, Elon Musk-ийн “Space X”, “Universal” болон Tom Cruise нар нэгдэж, сансарт киноны зураг авалтыг анх удаа хийхээр болсон.
  • Сүүлийн хэдэн арванд агаарын бохирдол ээдрээтэй асуудал байсааар ирсэн. Энэ жил дэлхий нийтээрээ агаарын бохирдлыг бууруулахаар дорвитой арга хэмжээ авах болсон. Тэгвэл АНУ-ын Зүүн хойд хэсгээр агаарын бохирдол 30% буурчээ.
© AFP/EAST NEWS, © East News
  • Судлаачид 3D буюу амьд арьсны моделийг амжилттай хэвлэж гаргажээ. Ингэснээр ирээдүйд амьтдыг туршилтанд оруулах явдал үлэмж багасах юм.
  • “NASA” Ангараг гараг руу хөлөг онгоц илгээсэн. Энэ хөлөг онгоц 2021 оны 2-р сард газардах бөгөөд Ангараг гарагийн геологийг судалж, эртний амьдрал энэ гарагт байсан эсэхийг олж мэдэх юм.
  • Нигерийн 11 настай балетчин дэлхийн өнцөг булан бүрээс хэд хэдэн тэтгэлгээр суралцах санал хүлээн авчээ. Түүний хөл нүцгэн бороонд бүжиглэж буй бичлэг интернетэд тавигдсанаас хойш олон нийтийн анхаарлыг ихэд татаад байсан юм. 2021 онд тэр АНУ-д тэтгэлгээр балетын чиглэлээр суралцахаар болсон.

Энэ жил таны амьдралд ямар сайн сайхан зүйл тохиолдсон бэ? Та тэрхүү сайхан мэдээгээ бидэнтэй хуваалцаарай.

7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sh Sukh

    Sh Sukh

    2020/10/08 at 12:48

    Sain zyils dotor gomochuudiig oruulj yahnav dee 😜

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *