Эрүүл мэндэд ач тустай, агаар цэвэршүүлэх үйлчилгээтэй эдгээр ургамлыг гэртээ тарьж ургуулахад танд ердөө ус байхад л хангалттай!

3

Гэрийн ургамлууд тав тухтай уур амьсгалыг гэрт авчирдаг, мөн нүдийг баясгаж, эрүүл мэндэд олон байдлаар ач тусаа үзүүлдэг. Гэхдээ зарим ургамлуудыг бордож, тогтмол усалж байхгүй бол амархан үхэхээс гадна үр өгөөжөө үзүүлж чадахгүй. Аз болоход зөвхөн усалгаа шаарддаг ургамлууд гэж бий.

Гидропоникс гэж юу?

Энэ бол бордох шаардлагагүйгээр ургадаг төрлийн ургамлууд бөгөөд ургамал, цэцэг тарьдаг хүмүүс сайн мэднэ. Олон ач тустай хэрнээ таниас тэгтлээ их арчилгаа шаардахгүй. Гэрийн нөхцөлд сайтар услахад л хангалттай – хөрс болон үрсэлгээ байх ёстой. Мөн 7 хоногт 2-3 удаа услах ёстой бөгөөд ингэхдээ усаа байнга солих ёстойгоос гадна сар бүр бага хэмжээгээр хөрсөө сайжруулах хэрэгтэй.

© evgeniykleymenov / Shutterstock.com

 

Чөтгөрийн айргана

Гэр дотор байхад илүү тохиромжтой энэхүү ургамал гоё сайхан бөгөөд энгийн арчилгаа шаарддаг. Чөтгөрийн айрганыг нарны гэрэлд тавихгүй байсан ч болно, савтай хөрс болон ус байхад л ургана. Мөлхөө байрлалтай болж ургахын тулд нэг сав эсвэл стаканыг сайтар цэвэрлэж, дээр нь шүүлтүүрээр шүүсэн ус хийж, цөөн дусал бордоо асгахад хангалттай.

© youhadmeatgardening/instagram

 

Шүүст

Гоё сайхан, дээрээс нь арчилгаа бараг шаарддаггүй энэ ургамалд ердөө нэг стакан ус байхад л болно. Энэ ургамлын үр өгөөжийг илүү их хүртэхийн тулд саванд хийж, гадуур нь хоолны гялгар уутаар ороох хэрэгтэй. Хатгамал кактусыг ч бас энэ аргаар ургуулна: ингэхийн тулд савыг шаварлаг хөрс болон хайргаар дүүргэж, дээрээс нь ус хийгээрэй.

© beautifully.botanic/instagram

 

Хулс

Энэ бол ус их шаарддаг, гэрэл бага хүсдэг төрлийн ургамал юм. Хулс нь усан дотор илүү амархан ургадаг боловч, хүсвэл бордоогоор ургуулсан ч болно. Илүү өндөр ургуулахыг хүсэж байвал саван дотор нь янз бүрийн хэлбэр дүрстэй чулуунууд хийгээрэй.

© oadcoulombe/instagram

 

Хэлгий цэцэг

Энэ цэцгийг тарьж ургуулах бэлтгэл ажлыг хийх бага зэрэг төвөгтэй, гэхдээ танд сонирхолтой санагдах болно. Үйл явцыг эхлэхийн өмнө, ургамлын толгойг хэдэн хоног сайтар хөргөсөн байх ёстой. Дараа нь усалж, үндсийг нь нойтон хөрсөнд хийнэ.

© villasisi/instagram

 

Алтан зул цэцэг

Гайхамшигтай цэцэг, хаврын эхэн үед дэлбээлдэг, гэрт ургуулах боломжтой. Ингэхийн тулд элсэн цаг шиг хэлбэртэй саванд хийнэ. Ёроолд нь бага зэрэг бордоо асгаж, савыг усаар дүүргэж, үндсийг нь хөрсөнд сайтар суулгаад, толгойг нь ил гаргана. Усаа тохируулж хийхгүй бол үндэс нь ялзрах магадлалтайг бүү мартаарай.

© lilis.plants.design/instagram

 

Лууван

Эрүүл бас шинэхэн лууванг хүсэж байна уу? Луувангийн дээд хэсгийг савтай усанд хийнэ. Ногоон хэсгийг нь тасдаж аваад, хоол хүнсэндээ хэрэглэнэ.

© Daniel Luis Alexandrino / Shutterstock.com

 

Хятад байцаа

Энэ хүнсний ногоог – гэрт амархан ургуулах боломжтой. Ингэхийн тулд байцааны доод хэсгийг авч, устай жижиг саванд хийхэд болно.

© ON SET / Shutterstock.com

Энэ аргаар та мөн сармис, сонгино, розмарин болон бусад олон төрлийн ургамлыг гэртээ ургуулж болно. Та эдгээр аргуудыг өмнө нь хэрэглэж байсан уу?

12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *