Алдартай жүжигчид өөрсдийн тоглохыг хүсдэг байсан ч, авч чадаагүй мөрөөдлийн дүрээ нэрлэжээ

1

Дэлхийн хэмжээний од хэмээн нэрлэгдэх одод дунд төрөлх англи хэлтэй ердөө 56 алдартан байдаг гэсэн статистик судалгаа бий. Хэдийгээр олон мянган жүжигчид дундаас алдар нэрийн оргилд гарсан ч тоглож үзэхийг хүсдэг ч дүрээ авч чадаагүй дүрүүд тэдэнд байдаг ажээ. Манай сайт уншигч танд бидний эртний танил алдартнуудын биелүүлж чадаагүй мөрөөдлийг танилцуулж байна.

Keanu Reeves — Wolverine

© VALERIE MACON/AFP/East News

Жүжигчин Hugh Jackman-ын бүтээсэн Wolverine-ийн дүрийг жүжигчин Keanu Reeves бүтээх хүсэлтэй байсан гэдэг. Мэдээж өдгөө тус дүрийг Hugh Jackman-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Гэхдээ Марвел студийн бүтээлд жүжигчин Keanu Reeves-ийг харах магадлал огт байхгүй юу гэвэл үгүй аж. Тус студийн удирдлагууд жүжигчин эрийг бүтээлүүддээ тоглуулахаар багагүй хөөцөлддөг гэх яриа ч бий.

 

Tom Holland — James Bond

© Spider-Man: Far from Home / Marvel Studios

2017 оноос хойш Spider-Man-ын дүрийг чадварлагаар бүтээж буй жүжигчин Tom Holland нэгэнтээ “Spider-Man бол миний хувьд бүтээхэд маш тааламжтай, үнэ цэнэтэй дүр боловч залуу James Bond хэрэг болвол тэр нь би байхыг хүсч байна” хэмээн ярьж байжээ.

 

Scarlett Johansson — Диснейн гүнж

© Captain America: Civil W** / Marvel Studios

“Captain America” киноны Natasha-ын дүрээрээ алдаршсан жүжигчин Scarlett Johansson Диснейн гүнжийн дүр бүтээх хүсэлтэй. Тэрээр “Өнгөрсөн 20 жилийн турш би аль нэг гүнжийн дүрд тоглох хүслээ илэрхийлсээр байсан ч тэд намайг тоглуулж байгаагүй. Одоо магадгүй энэ хүсэл минь хэтэрхий оройтсон байх” хэмээн ярьж байв.

 

Millie Bobby Brown — Amy Winehouse

© milliebobbybrown / Instagram

18 настай англи жүжигчин Millie Bobby Brown хэзээ нэг өдөр R&B хөгжмийн домог, дуучин Amy Winehouse-ийн дүрийг бүтээх хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан удаатай.

 

Will Ferrell — Simon Cowell

© Anchorman: The Legend of Ron Burgundy / Apatow Productions

Инээдмийн жүжигчин, комедиан Will Ferrell “X Factor болон American Idol” шоу нэвтрүүлгийн шүүгч Simon Cowell-ын дүрийг бүтээж үзэх хүсэлтэй явдаг нэгэн. Энэ тухай тэрбээр “Би түүний дүрийг хялбархан бүтээж чадна гэж боддог. Түүний байгаа байдал миний бүтээж байсан Ron Burgundy-ийн дүртэй тун ижил шүү” хэмээж байжээ.

 

Jennifer Lawrence — Bridget Jones

© The Hunger Games: Mockingjay – Part 1 / Lionsgate Films

“The Hunger Games” киноны од Jennifer Lawrence Bridget Jones-ын дүрийг бүтээх мөрөөдөлтэй. Тэрээр “Хэдийгээр Англи миний төрсөн нутаг биш боловч гэрээ санасан үедээ би тэр киног л тавьж үздэг” хэмээгээд жүжигчин Renée Zellweger-ийн бүтээсэн Bridget Jones-ын дүрийг хэнээр ч орлуулахын аргагүй боловч хэрвээ тус кинонд анхнаас нь тоглох боломж олдсон бол заавал өөрийн болгох байсан хэмээн ярьж байжээ.

 

Gugu Mbatha-Raw — Клеопатра хатан

© gugumbatharaw / Instagram

Английн жүжигчин Gugu Mbatha-Raw хүүхэд наснаасаа л Египетийн хатан хаан Клеопатраг шүтэн биширч ирсэн нэгэн ажээ. Тэрээр “12 настайгаасаа л хойш түүний тухай уншиж, түүнийг шүтэн биширч ирсэн. Хэрэв түүний дүрийг бүтээх боломж олдвол би хэзээд бэлэн байх болно” хэмээж байв.

 

Daniel Radcliffe — Spider-Man

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros. Pictures

Harry Potter-ын дүрээрээ алдартай жүжигчин Daniel Radcliffe өөрийгөө тун сайн Spider-Man болох байсан гэж боддог ажээ. Гэсэн ч тэрээр шинэ Spider-Man-ын дүрийг бүтээж буй жүжигчин Tom Holland-ыг дүрээ гайхалтай сайн бүтээж байгаа хэмээн үнэлдэг гэнэ.

Мөн тэрээр боломж олдвол богино хугацаанд гарах супер баатрын дүрд тоглох хүсэлтэй гэнэ. Учир нь тэрээр 7-8 анги гарах хэмжээний супер баатрын дүрийг бүтээж чадах эсэхдээ эргэлздэг хэмээжээ.

Таны хувьд мөрөөдлийн тань дүр юу вэ?

68
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *