Хүн болгонд л дурсгалтай газар гэж бий, тэр нь магадгүй гэр бүлийнх нь түүхтэй холбоотой байж болох юм – багадаа очиж үзэж байсан газар эсвэл эцэг эхийнхээ хурим, аяллаас үлдсэн хуучны гэрэл зураг дээрээс харсан газар. Эдгээр газруудад хүмүүс санамсаргүйгээр эсвэл бүр зорьж очих нь бий. Ийм завшаан тохиож байхад дурсгал болгоод яагаад зургаа даруулж болохгүй гэж? Шинэ бүтээлийг хуучинтай нь харьцуулах сайхан боломж. Жишээ нь эдгээр гэрэл зургууд шиг.
Ах, дүү бид гурав яг л тэр дельфин дээрээ 25 жилийн дараа дахин суулаа
Аав бид хоёр 1976 онд болон яг тэр газраа 2018 онд, Гельголанд арал
Аав уулын орой дээр 30 жилийн өмнө болон одоогийн би
Бид гэр бүлээрээ Малайзад байх яг л энэ газраа олж очсон юм: 20 жилийн зайтай гэрэл зураг
Аав, ээж хоёрын 1972 онд авахуулсан хуримын гэрэл зураг. Хоёр дахь гэрэл зураг дээр ээж яг л тэр шатан дээрээ зогсож байгаа юм
Аав сайн байгаа, тэр өдөр бидэнтэй зугаалахаар гараагүй гэртээ үлдсэн.
Яг тэр бассейндаа: эхний гэрэл зураг дээр би эцэг болчхоод байгаа нь, хоёр дахь дээр нь би өөрөө хүүхдээрээ байгаа нь
71 жилийн дараа. Тэр л инээмсэглэл хэвээр!
Аавын 40 жилийн өмнө авахуулж байсан гэрэл зургийг дуурайж авахууллаа. Тайвань
Ээж Сан-Францискод 15 болон 50 настайдаа
Аварга том үндэстэй зураг даруулсан юм. 20 жилийн өмнө үзэж байснаа гэнэт санасан шүү
Миний сүйт бүсгүй бид хоёр Төв паркад яг л энэ газрыг олох гэж олон цаг болсон
40 жилийн өмнө энд миний эмээ, өвөө хоёр зургаа даруулж байсан юм.
Хүү бид хоёр Флоренцэд эргэж ирлээ. 10 жил өнгөрчээ, хүү маань ч надаас том болж
Өвөөгийн 1945 онд амарч байсан скаут хөвгүүдийн зуслан дээр ирцгээсэн юм
Төрөлх хотдоо 22 жилийн дараа эргэж ирлээ, энэ мод их том болжээ
Өвөө, бид хоёр Цагаан хэрэм дээр, 40 жилийн зайтай гэрэл зураг
Эгч, дүүтэйгээ Помпейд дахин ирж 15 жилийн өмнөх гэрэл зургаа давтлаа
Хүмүүс болон тэдний хувьд чухал газрууд хэрхэн өөрчлөгдөж байгааг иймэрхүү харьцуулсан бүтээлүүдээс харж болох нь ээ.
Зочин
2022/04/11 at 14:29
People who wholeheartedly believe in accelerationism are the most irresponsible revolutionaries and deconstructionists. They are eager to change the status quo, but they have not thought about what kind of path to choose after changing the status quo.