Дэлхий даяар амжилт олсон алдартай кинонууд дотор нуугдсан, далд утга санаа бүхий 18 үзэгдэл

0

Кино бүтээнэ гэдэг асар их хүч хөдөлмөр, багийн ажиллагаа шаардсан нүсэр ажил байдаг билээ. Кино найруулагч, зохиолчдын зүгээс харахад үл анзаарагдам далд утга агуулга бүхий жижиг хэсгүүдийг уран бүтээлдээ шингээж илүү гүн гүнзгий утга агуулгатай болгон баяжуулж байдаг нь ч нууц биш билээ. Манай сайт уншигч танд алдартай кинонуудад гарсан бидний өмнө нь анзаарч байгаагүй далд утга санаа бүхий үзэгдлүүдийг хүргэж байна.

1. Matrix, Арга билгийн тэмдэг

© The Matrix / Warner Bros and co-producers, © tuulijumala / Depositphotos

Neo болон Morpheus нарын тyлааны үеэр тэдний биеийн байрлал, хувцасны өнгө нь арга билгийн тэмдэгтэй нэгэн ижил болж харагддаг. Дорнын гүн ухаанд арга билгийн тэмдэг нь сайн ба муу, өдөр ба шөнө, гэрэл гэгээ ба харуй бүрий, эерэг ба сөрөг гэх утга илэрхийлдэг.

 

2. Pirates of the Caribbean, Луужин

© Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl / Walt Disney Pictures and co-producers

“Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” кинонд ахмад James Norrington луужинг гаргах үед луужин Elizabeth-ийг бус Jack-ыг зааж буй нь харагддаг. Уг луужин нь умард эсвэл өмнөд зүгийг бус өөрийн эзний хүслийг биелүүлэх газрыг заадаг билээ. Энэ үүднээс авч үзвэл ахмадын туйлын зорилго хайртай бүсгүйтэйгээ хамт байх бус далайн дээpэмчинг барих явдал байсан ажээ.

 

3. You Only Live Twice, Жүжигчин Tsai Chin

© You Only Live Twice / Eon Productions, © Casino Royale / Columbia Pictures and co-producers

2006 онд нээлтээ хийсэн “Casino Royale” кинонд жүжигчин Tsai Chin покерчин нэгний дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл тэрээр 1967 онд нээлтээ хийж байсан “007: You Only Live Twice” кинонд Bond-ын охины дүрээр гарч байжээ.

 

4. The Cabin in the Woods, Хүүхэн хараа

© The Cabin in the Woods / Lionsgate and co-producers

Аймшгийн төрлийн “The Cabin in the Woods” кинонд ослын дараа гол дүрийн эмэгтэй амьд үxдэлтэй таарч буй үзэгдэлд түүний нүдний хүүхэн хараа томорсон буй нь харагддаг. Үнэхээр ч хүний сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж, хүүхэн харааны хэмжээ өөрчлөгдөж байдаг ажээ.

 

5. The Truman Show, Камернууд

© The Truman Show / Paramount Pictures and co-producers

“The Truman Show” кинонд гол дүрийг тойрон хүрээлэгчид камер нуусан эд зүйлс авч яваа нь илт харагддаг ч тэрээр өөрөө үүнийг огтхон ч анзаардаггүй. Хөрш нь хогийн саванд байрлуулсан камертай түүн рүү ойртон ирэхэд ч тэрээр үүнийг анзаарч хардаггүй нь хачирхалтай.

 

6. The Shape of Water, Гутал

© The Shape of Water / Double Dare You (DDY) and co-producers

Оскарын шагналт “The Shape of Water” кинонд Eliza нэгэн улаан өндөр өсгийтэй гутлыг нүд унаган харж буй үзэгдэл бий. Хожим тэрээр хоёр нутагтан эртэй холбоотой болсны дараа өнөөх улаан өндөр өсгийт гутлаа өмсөж яваа нь харагддаг. Магадгүй энэхүү үзэгдлээр дамжуулан найруулагч үзэгчдэд Eliza өөрөө өөртөө итгэлтэй нэгэн болж өөрчлөгдсөн гэдгийг харуулахаар зорьсон биз ээ.

 

7. Pirates of the Caribbean, Jack Sparrow-ын аавын бөгж

© Pirates of the Caribbean: At World’s End / Walt Disney Pictures and co-producers

“Pirates of the Caribbean: At World’s End” кинонд ахмад Teague хуруундаа мөнгөн бөгж зүүсэн байгаа нь харагддаг. Тэгвэл тус бөгж нь кинотой ямар нэгэн холбоогүй бөгөөд жүжигчин Keith Richards-ын өөрийн гоёл байсан аж. 1978 онд найз нь бэлэглэж байсан энэхүү бөгжийг хуруунаасаа салгах дургүй тул тэрээр ийнхүү бөгжтэйгээ зураг авалтад орж байжээ.

 

8. The Santa Clause, Эльфүүд

© The Santa Clause / Walt Disney Pictures and co-producers

“The Santa Clause” кинонд Charlie хүүгийн хичээлдээ сууж буй үзэгдэлд түүний ард эльф хүү сууж байгаа нь харагддаг. Энэ нь түүнийг болон түүний аавыг бүх л амьдралынх нь туршид эльфүүд дэмжиж, хамгаалж ирснийг илтгэх ажээ.

 

9. Maleficent, Ид шид

© Maleficent / Jolie Pas and co-producers

Шидтэний ид шид ямар төрлийнх гэдгээс хамаарч өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал тэр сайн сайхны төлөө шид хэрэглэх үед алтан шаргал өнгө туяарч харагддаг бол хорон илбэ хийх үед ногоон өнгө туяарч үзэгддэг байна.

 

10. The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe, Цагаан шyлмын арьс

© The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe / Walt Disney Pictures and co-producers

“The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe” кинонд цагаан шyлам Асланы зогдорыг тайрах тушаал өгөөд xороодог билээ. Тэгвэл хожим түүний арьсыг шyлам өмссөн буй нь харагддаг аж.

 

11. Parasite, Пакын компани

© Parasite / CJ Entertainment and co-producers

“Parasite” кинонд гол дүрүүдийн нэг болох ноён Пакын компанийн нэр “Another Brick” нэртэйгээр гардаг. Тэгвэл энэ нэр нь тус киноны найруулагч Bong Joon-ho-ын оюутан цагтаа сонсох дуртай байсан дуучин Pink Floyd-ын нэгэн дууны нэр юм. Тус дуу нь шударга бус байдал, боловсролын тогтолцооны асуудал зэрэг сэдвийг хөндөж тавьсан дуу ажээ. “Another Brick” гэх нэр компанийн оффисын шилэн хаалт, дүрүүдийн аяга гэх мэт олон газарт харагддаг.

© Parasite / CJ Entertainment and co-producers

 

12. Alice in Wonderland, Гaлзуу бүрх малгайтын үг

© Alice in Wonderland / Walt Disney Pictures and co-producers

Гaлзуу бүрх малгайтын дүр алдарт зохиолч Edgar Allan Poe-ийн “Хэрээ” шүлэгт гардаг “Хэрээ, ширээ хоёр юугаараа адилхан бэ?” гэх эшлэлээрээ алдартай билээ. Тэгвэл тус дүрийг бүтээсэн жүжигчин Johnny Depp XVIII-XIX зууны үеийн бүрх малгайтнууд ихэвчлэн мөнгөн устай ажиллаж, нүүрэнд нь улбар болон улаан өнгө тогтдог байсан тул нүүрэндээ улбар өнгийн будаг түрхэх санааг гаргаж байжээ. Түүнчлэн мөнгөн устай ойр ажилладаг байсан тэдгээр ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалд орох нь элбэг байсан нь түүний дүртэй нийцэх ажээ.

 

13. Spider-Man: No Way Home, Таксины дугаар

© Spider-Man: No Way Home / Columbia Pictures and co-producers

“Spider-Man: No Way Home” кинонд 1228 дугаартай такси гардаг. Тэгвэл энэ тоо нь алдарт зохиолч Stan Lee-ийн төрсөн өдөр буюу 12-р сарын 28-ны өдрийг илэрхийлдэг аж.

 

14. Scary Movie, Jamie Lee Curtis

© Scary Movie / Dimension Films and co-producers, © curtisleejamie / Instagram

Тус киноны эх зохиолд жүжигчин Jamie Lee Curtis-т зориулсан дүр байжээ. Тус дүр нь Cindy-г aлуурчин хөөж шатаар явах үед хувцасны шүүгээнд нуугдаж байгаагаар гарах байсан аж.

 

15. The Core, Цонх руу шидэгдсэн загас

© The Core / Paramount Pictures and co-producers

2003 оны “The Core” киноны эхлэл хэсэгт шувууд хүн, машин, барилга байшин руу унаж буй үзэгдэл гардаг билээ. Тэгвэл тус үзэгдэлд шувууд дунд загас мөн цонх руу шидэгдэж буй нь харагддаг аж.

 

16. Up in the Air, Кино зохиолч дүрээ мөнхөлсөн нь

© Up in the Air / Paramount Pictures and co-producers

2009 онд нээлтээ хийж байсан “Up in the Air” кинонд Natalie компанийн хурал дээр танилцуулга хийх үед Ryan буюу жүжигчин George Clooney-ийн дэргэд сууж байсан эрхэм бол тус кино зохиолыг бичсэн Walter Kirn юм.

 

17. Meet thе Robinsons, Joyce Williams-ийн бага сургууль

© Meet the Robinsons / Walt Disney Animation Studios and co-producers

2007 онд нээлтээ хийсэн “Meet thе Robinsons” кинонд Wilbur Joyce Williams-ийн бага сургуульд ирж буй үзэгдэл гардаг. Тэгвэл Joyce Williams гэдэг нь тус кино зохиолыг бичсэн William Joyce-ийн нэрийг тонгоруулан оруулсан хэрэг байжээ.

 

18. The Invisible Man, “Saw” киног дурссан нь

© The Invisible Man / Universal Pictures and co-producers

2020 онд нээлтээ хийж байсан “The Invisible Man” кинонд дүрүүдийн арын хананд гарах граффит зурагт “Saw” киног дурссан зураг зурсан буй нь харагддаг.

 

Бонус: 10 Things I Hate About You, Найрагтай үзэгдэл

© 10 Things I Hate About You / Touchstone Pictures and co-producers

Тус киноны төгсгөлд Patrick-ын тухай бичсэн шүлгийг уншиж байгаад Julia Stiles нулимсаа барьж дийлэлгүй уйлдаг билээ. Тэгвэл тус үзэгдэлд уйлах ёсгүй байсан ч жүжигчин бүсгүй сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан нь тэр байсан гэдэг.

Таны хувьд алдартай кинонууд дээрх өөр нууц утга агуулга бүхий эсвэл эх зохиолоос гадуур үйл явдал нэмж оруулсан ямар үзэгдлүүдийг мэдэх вэ?

9
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *