
Дэлхийн 119 улс орон дахь 35,000 салбараараа дамжуулан өдөрт 68 сая гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилдэг дэлхийн хамгийн том гамбургер, түргэн хоолны сүлжээ зоогийн газрын тухай сайн муу олон зүйл сонсогддог. Дэлхий даяар McDonald’s хэмээх нэрийг андахгүй болсон энэ цаг үед өдрийн цайндаа идэж магадгүй 1000 калориос зайлсхийхэд хүргэх 20 сонирхолтой баримтыг та бүхний өмнө дэлгэж байна.
1. McDonalds-д хүлээлгийн дундаж хугацаа 90 секунд. Гэхдээ энэ нь байршил болон өдрийн цагаас хамаардаг.
2. McDonalds 1989 онд пицца зарж байсан. Пиццаг цэснээсээ хассан шалтгаан нь пицца хийх дундаж хугацаа 11 минут байдаг учир McDonalds түргэн үйлчилгээтэй хэмээх нэр хүндээ хадгалахыг хүссэн явдал аж.
3. McDonalds Харвардаас илүүтэйгээр өргөдөл гаргагчдад татгалздаг. Харвард өргөдөл гаргагчдын 7 орчим хувийг хүлээж авдаг бол McDonalds ердөө 6,2 хувийг хүлээж авдаг.
4. АНУ дахь хамгийн алсын McDonalds 172 км зайд байрладаг. Энэхүү цэг нь Өмнөд Дакото мужид байрладаг.
5. АНУ-д McDonalds-тай харьцуулахад 3 дахин олон тооны хятад зоогийн газар байдаг.
6. McDonalds 449 Hamburga нэртэй жижиг гариг руу хийх сансрын нислэгийн сурталчилгаан дээр НАСА-тай хамтрахаар төлөвлөж байсан. Гэхдээ энэ төлөвлөгөө цуцлагдсан юм.
7. Энэ бол кино болон сурталчилгаанд ашиглагддаг хуурамч McDonalds юм. Энэхүү хиймэл зоогийн газар Калифорнид 30 гаруй жил байрлаж байгаа юм.
8. McDonald’s 100 тэрбум гаруй гамбургер зарчихаад байгаа.
9. Зөвхөн дэлгүүрүүдээс олох орлого нь 8,7 тэрбум доллар хүрсэн нь McDonald’s-ыг Монголоос баян болгож байгаа юм.
10. McDonald’s дэлхий даяар 761,000 ажилтнуудтай бөгөөд энэ нь Люксембургийн хүн амаас илүү аж. McDonalds-д ажиллахыг хүсэгчдийн тоо дээрх тооноос хэдэн арав дахин илүү юм.
11. McDonald’s 4 цаг тутамд 1 шинэ зоогийн газар нээдэг.
12. Компаний тооцоогоор 8 америк ажилтан тутмын нэг нь McDonald’s-д ажиллаж байсан гэнэ.
13. 1968 онд McDonald Франц дахь гэрээ санасан АНУ-ын Олимпийн тамирчдад зориулж, онгоцоор гамбургер тээвэрлэн хүргэж байжээ.
14. McDonald’s-ын хамгийн жижиг зоогийн газар 150 м.кв бөгөөд Японы Токио хотод байдаг. Хамгийн том нь Хятадын Бээжин хотод байрладаг ба 8,5 км.кв хэмжээтэй.
15. McDonald’s жил бүр 3,4 тэрбум фунт төмс худалдан авдаг. Тус компани өөрийгөө хүнсний ногооны хамгийн том худалдан авагч гэж үздэг.
16. McDonald’s-ын цэсэн дэх ердөө долоон бүтээгдэхүүнд элсэн чихэр агуулагдаагүй байдаг.
17. McDonald’s-ын Caesar салат гамбургерээс илүү тослогтой.
18. Дэлхийн хамгийн умард зүгт байрлах McDonald’s зоогийн газар Финляндын Рованиеми хотод буюу Арктикын тойрогт байрладаг.
19. McDonald’s их иддэг үйлчлүүлэгчдээ heavy users хэмээн нэрлэдэг.
20. Японд Ronald McDonald-ыг Donald McDonald гэж нэрлэдэг нь Япончуудын хувьд илүү хялбар дуудагдах үүднээс аж.








asdasd
2015/02/23 at 13:40
asdasdas
KOP
2015/12/16 at 20:38
ty