
Энэ жагсаалтанд тэрбум доллараас дээш орлого олсон кинонууд багтаж байгаа юм. Жагсаалтанд багтсан ихэнх кинонууд энэ зууны үед буюу 2000 оноос эхлэн дэлгэцнээ гарсан, мөн 2015 онд ч гарсан кинонууд байх ажээ.
24. Batman: The Dark Knight (2008) – $ 1 004 558 444
Дэслэгч Жим Гордан, прокурор Харви Дент нартай хамтран хотыг самарч буй гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэхээр шийдсэн Бэтмэн гэв гэнэт гэмт хэргийн суут хүн болсон Жокер гээч хүчирхэгжиж буй этгээдтэй тулах болдог.
23. The Hobbit: An Unexpected Journey (2012) – $ 1 021 103 568
Смауг хэмээх луунаас Эребор хотоо чөлөөлөх гэсэн одой нартай хамт яваа Бильбао Баггинсийн аяллын тухай кино бөгөөд тэдэнд шидтэн Саарал Гандальф тусална. Тэдний аялал урвагчдын нутаг, оркын газар орон, аварга аалзны орон, арьсаа өөрчилдөг хүн, шидтэний нутгаар дайрч гаран түмэн адал явдалтай учирдаг билээ.
22. Alice In Wonderland (2010) – $ 1 025 467 11
Нэгэн удаагийн үдэшлэгийн үеэр 19 настай Алисад тэнэг боловч баян лордын хүү Хэмиш гэрлэх санал тавина. Алиса хариу өгөлгүй түүнээс зугтах ба зам дээр дайралдсан бүжинг даган гүйх бөгөөд хачирхалтай тэрхүү бүжин нь дээд зэргээр хувцасласан, халаасны цагаа харах дуртай нэгэн байлаа.
21. Star Wars: Episode 1-The Phantom Menace (1999) – $ 1 027 044 677
Цэцэглэн хөгжиж буй Набу гаригийн худалдааны холбооныхон татвар төлөхгүйн тулд хатан хаан Амидалтай тэрсэлдэн дайн эхэлнэ. Хатан хааны талд хоёр хүчирхэг хүлэг баатар орох ба тэд багш шавь болох Квай-Гон-Жин болон Оби-Ван Кеноби нар…
20. Jurassic Park (1993) – $ 1 029 153 882
Нэгэн баян профессор хоёр палеонтологичийг Коста-Рикигийн ойролцоох аралд хүрэлцэн ирэхийг урих ба энэ арал дээр динозавруудыг сэргээн амилуулсан байв. Тус арал дахь амралт, зугаа цэнгэлийн парк нээгдэхээс хэдхэн хоногийн өмнө нэгэн ажилтан хамаг нууцыг зарахын тулд хамгаалалтын системийг эвдэх ба тухайн мөчид орох маш ширүүн борооноос болж эртний амьтад маань сул чөлөөтэй болдог.
19. Pirates Of The Caribbean: On Stranger Tides (2011) – $ 1 045 713 802
Ахмад Жекийн энэхүү шинэ адал явдалд Анжелика хэмээх бүсгүй чухал үүрэг гүйцэтгэх ба тэрээр ахмад Жекийн урьд өмнө учирч явсан бүсгүй юм. Төгсгөл хүртэл Анжелика чухам жинхэнэ хайр дурлалаас болж Жектэй явна уу эсвэл Жекийг ашиглан мөнхийн залуу болгодог нууц зүйлийг авах гэж байна уу гэдэг нь тодорхойгүй. Киноны үйл явдлын явцад Ахмад Жек маань аймшигт муу санаатан, урьдын дурлалт бүсгүй хоёрын хэнээс нь илүү айх ёстойгоо ойлгохоо болино.
18. Toy Story 3 (2010) – $ 1 036 171 91
Энди 18 нас хүрч коллеж руу явахад гуравхан хоног үлдсэн үед түүний тоглоомууд болох Вуди, Базз Лайтер нар ирээдүйнхээ төлөө санаа зовж эхэлнэ. Яадаг бол? Хогийн сав руу эсвэл хаа нэг буланд мартах, магадгүй ямар нэг хүүхдийн цэцэрлэгт очих юм болов уу? Үйл явдал санаанд оромгүй байдлаар үргэлжлэх ба бидний хайртай баатруудын адал явдал үргэлжилсээр.
17. Pirates of the Caribbean: Dead Man’s Chest (2006) – $ 1 066 179 725
Энэ удаа ахмад Жек маань алдарт “flying Dutch”-ын ахмад Дэйв Жонсод өртэй болсныгоо мэднэ. Маш богино хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй бол Жек мөнхийн хараал, боолчлолд орох ба Жектэй цуг яваа Уилл Тернер, Элизабет Суонн нарын хурим ч бүтэлгүйтэх шинжтэй.
16. The Dark Knight Rises (2012) – $ 1 084 939 09
8 жилийн өмнө Бэтмэн алга болсон ба прокурор Харви Дентийн үхэлд өөрийгөө буруутай гэж үзэн хамаг зүйлээ гаргуундаа гарган хаясан нь тэр билээ. Комиссар Гордон ч түүний энэ шийдвэрийг зөв гэж үзэж байсан ба гэмт хэргийг Дентийн хууль эрх зүйгээр дарж чадаж байх үед Бэтмэний алга болсон нь тийм ч чухал зүйл биш байв. Удалгүй нүүрээ багаар хаасан Бэйн хэмээх хүчирхэг гэмт хэрэгтэн гарч ирснээр Бэтмэн эргэн гарч ирэх боловч ялагдах магадлал өндөр байлаа. Урьд өмнөх амьдрал нь оньсого мэт Муур-Эмэгтэй гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө.
15. Transformers: Age Of Extinction (2014) – $ 1 104 054 072
Дайн тулааны хөлд сүйдсэн эх дэлхийгээ сэргээх ажилд эрдэмтэд их амжилт олох ба тэд урьдын алдаанаас дүгнэлт хийж технологио маш өндөр хэмжээнд хүргэж хяналтаас бүрэн гарахаар ажилладаг. Гэвч бас нэг хэсэг болох эртний хүчирхэг трансформерууд Дэлхийг аль хэзээний онилсон байлаа.
14. 007: Skyfall (2012) – $ 1 108 561 013
Ми6-д аюул учрах ба энэ асуудлыг 007 шийдэх хэрэгтэй болно. Үүний төлөө тэрээр асар их үнэ төлөх хэрэгтэй болдог.
13. The Lord of the Rings: The Return Of The King (2003) – $ 1 119 929 521
Гурвалын төгсгөл болох энэ хэсэгт харанхуйн армийн удирдагч Саурон өөрийн үй олон цэргээ “Сүүлчийн найдвар” хэрмийг эзлэн авахаар явуулна. Хэрмийг амархан эзэлнэ гэж итгэж байсан тэрээр хоёр жижигхэн одойг анзааралгүй өнгөрөх ба бүхнийг эзэгнэгч бөгжийг хүрэх ёстой газар нь хүргэж, устгаж чадах болов уу?
12. Transformers: Dark Of The Moon (2013) – $ 1 123 794 079
Анх 1969 оны 6-р сарын 20-нд Америкчууд саран дээр буухдаа сөнөсөн онгоц, роботын үлдэгдэл олсноо нууцалсан байдаг. 40 жилийн дараа энэ нууц задрах ба хүн, автоботын зөрчил дээд цэгтээ хүрнэ. Сем Уитвики өөрийн шинэ найз охинтойгоо цуг зөрчлийн яг төвд байж таарах нь мэдээж.
11. Minions (2015) – $ 1 157 275 017
Минионууд хүн төрөлхтнөөс өмнө амьдарч байсан бөгөөд тэдэнд нэгэн туйлын хүсэл байдаг нь хамгийн муу муухай нэгэнд үйлчлэх юм. Динозавр, Фараон, Дракула, Напалеон гээд тэдний итгэл найдварууд бүгд л мөнх биш байсан учраас Нью-Йорк руу явж эрх мэдэл, супер муу санаатан Скарлет Оверкилл, мэдээж амтат банантай учирдаг.
10. Iron Man 3 (2013) – $ 1 215 439 994
Тони Старкын амьдрал нурж унах ба үүний буруутныг олж өшөөгөө авахын тулд зөвхөн өөртөө найдаж, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах хэрэгтэй байлаа. Энэ маш хатуу ширүүн тэмцлийн явцад түүнийг эртнээс зовоож байсан “хүн – эсвэл өмсгөл” гэсэн асуултын хариуг олох хэрэгтэй болдог.
9. Frozen (2013) – $ 1 276 480 33
Эртний хараал болох хаант улсад мөнхийн өвөл болох үед Анна гүнж, зоригт Кристоффер мөн түүний найз болох Свен буга нар Аннагийн эгч болох Элзаг олохоор уул руу явна. Зөвхөн Элза л мөнхийн өвлийг зогсоож чадах билээ. Тэдний замд түмэн адал явдал, аюул тулгарах ба Анна болон Кристофф нар хаант улс, хайртай хүнийхээ төлөө бүхнийг давах хэрэгтэй болно.
8. Harry Potter And The Deathly Hallows : Part 2 (2011) – $ 1 341 511 219
Сайн муу хүч бүхий ид шидтэний хоорондох тэмцэл бүх нийтийн дайн болж хувирна. Зөвхөн Харри Поттер л Волан-де-Морттой тулж чадах ба баатар маань эх дэлхийгээ хамгаалж, аварч чадах болов уу? Энд л бүх зүйл дуусах билээ.
7. Avengers: Age Of Ultron (2012) – $ 1 405 035 767
Эх дэлхийг авран хамгаалахаар бүтээгдсэн Алтрон хэмээх хиймэл оюун ухаан нь эх дэлхийд аюул тарьж болох зүйл бол хүн төрөлхтөн гэж үзээд тэднийг устгах аюултай болж ирнэ. Олон улсын байгууллага энэ аюулын өмнө хүчин мөхөсдөж тарж бутрах ба ямар ч хамгаалалтгүй болсон хүн төрөлхтөнд зөвхөн агуу баатрууд болох Өшөө авагч нар л найдвар болон үлддэг. Гэвч Алтрон дэндүү хүчирхэг бөгөөд Өшөө авагч нар маань ч дийлэхгүй байж болзошгүй.
6. Furious 7 (2015) – $ 1 515 047 671
Тэд Токио, Рио, Лондон, Лос-Анжелесийг байлдаг дагуулсан боловч одоо хорвоо ертөнц тэдний “дүрмээр тоглохоо” больжээ. Дэндүү гэмээр өндөр байшин, Арабын цөл, дугуйн дээрх сая сая доллар, маш алдартай муу санаатан… Хурданд хязгаар үгүй.
5. The Avengers (2012) – $ 1 519 557 910
Боолчлолд орох дөхсөн дэлхийг зөвхөн шилдгүүд л аварч чадна. Олон улсын байгууллагын толгойлогч Ник Фьюри үнэний төлөө тэмцэгч шилдгүүдийг цуглуулах ба Ахмад Америкийн удирдлага дор Өшөө авагчид эзлэн түрэмгийлэгчтэй тулаанд орно.
4. Jurassic World (2015) – $ 1 668 984 926
Мянга мянган хүн Юрийн галавын амьтдыг үзэхээр яаран цуглах ба энэ зугаа цэнгэл нь жинхэнэ аюул болж хувирна.
3. Star Wars: The Force Awakens (2015) – $ 1 762 743 529
Галактикийн эзэн хаан Дарт Вейдер үхээд 30 жил болсон ч аюул занал хэвээр. “Эхний орд”-ын ерөнхий удирдагч Сноук өөрийн баруун гар болох Кайло Ренийн хамтаар бүх л засаглалыг эзлэн авахыг чармайна. Тэдний эсрэг Хано Соло, залуухан бүсгүй Рей, Генерал Лее , Чубакко нар тэмцэх ба Сноук болон Кайло Ренийг зогсоох цорын ганц хүн галактикт үлдсэн нь…
2. Titanic (1997) – $ 2 186 772 302
Хэзээ ч жившгүй хэмээх Титаникийн эхний бөгөөд сүүлийн аялалд Жек болон Роза хэмээх залуучууд учран хайр сэтгэлтэй болох ба энэхүү тансаг усан онгоц нь Хойд Атлантикт мөсөн уул мөргөн сүйрэх бөгөөд хайр сэтгэлийнхээ төлөө бусадтай тэмцэж байсан тэдний тэмцэл амьд үлдэхийн төлөө байгальтай хийж байгаа тэмцэл болон хувирдаг.
1. Avatar (2009) – $ 2 787 965 087
Тэргэнцэр дээр явдаг Жейк Салли дотроо хүчирхэг дайчин хэвээр бөгөөд хэдэн гэрлийн жилийн зайд орших Пандора гариг руу очих тушаал авдаг. Тэрхүү гариг дээр корпорацийнхан дэлхийг энергийн хомсдолоос гаргах маш чухал, ховор металл олборлодог билээ.








Batbayar
2016/01/28 at 15:40
shaal hudlaa yum tawitsan bhiin
Kodiy Kodiy
2016/01/28 at 16:22
ene jagsaltiig ireh zunii war graft kino iwdeh baihaa gej naidaj bna
Kodiy Kodiy
2016/01/28 at 16:22
ene jagsaltiig ireh zunii war graft kino iwdeh baihaa gej naidaj bna
Nope!!
2016/01/28 at 19:30
Warcraft yaj evdehev dee