Шүдний оог хэрхэн шахаж гаргадгаар нь тухайн хүний талаар мэдэх боломжтой

4

Сэтгэл судлаачдын үзэж буйгаар таны хийж буй үйл хөдлөлийн 40% нь ухаалаг шийдвэр бус, таны зуршилтай холбоотой байдгийг баталжээ. Иймд таны өдөр тутмын амьдралдаа хийдэг үйл хөдлөлүүд амьдралын тань хамгийн чухал хэсэг ба үүн дээр үндэслэн таныг ямар хүн болохыг мэдэх боломжтой ажээ.

Өнөөдөр бид танд шүдний оог хэрхэн шахаж гаргаж буй байдлаар нь тухайн хүнийг ямар хүн болохыг мэдэж авах тухай сонирхолтой мэдээг хүргэж байна. Өөрийгөө болон өрөөл бусдын талаар үнэнийг мэдэж авцгаая.

Доороос нь дээш гэсэн чиглэлээр шахаж гаргадаг

Та бол эд хөрөнгийг хадгалахыг илүүд үздэг, цэвэрч нямбай хүн бөгөөд өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүст анхаарал тавьдаг. Та бол төгс төгөлдрийг эрхэмлэгч, мөн цагаа хий дэмий зүйлд үрэх дургүй ба санаж бодсоноо хэрэгжүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилдаг. Шаргуу хичээж ажилладаг, төдий чинээ ажил үйлс нь ч бүтэмжтэй байдаг бөгөөд хүмүүс танд маш их итгэл хүлээлгэдэг. Таны гэр үргэлж цэвэрхэн байхаас гадна таны амьдрал эмх цэгцтэй байдаг.

 

Дундаас нь шахаж гаргадаг

Та бол бодит байдлыг чухалчилдаг, идэвхтэй хүн бөгөөд бага зэрэг яаруу сандруу нэгэн юм. Та тийм ч цэвэрхэн биш, бас эмх цэгцтэй ч биш, гэвч та ямар ч асуудалтай нүүр тулгарсан бай, бүгдийг даваад гарч, асуудлыг шийдвэрлэж чаддаг. Та бол нийтэч, олон найзтай, олон хүн цугласан газар байх дуртай. Амьдралынхаа балансыг барих чадвартай ба сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой.

 

Дээрээс нь шахаж гаргадаг

Та бол маш зөрүүд, өөрийнхөө бодож санасан зүйлийг заавал биелүүлж байж санаа нь амардаг. Амархан сэтгэлээр унадаг, хүмүүст тийм ч хялбар итгэл хүлээлгэдэггүй, зөвхөн өөрөө өөртөө итгэдэг хүн юм. Өөртөө анхаарал хандуулах дуртай, өөрийгөө хэнээс ч илүү хайрладаг ба зарим тохиолдолд хувиа хичээсэн мэт бусдад харагдах нь бий. Мөн зорилгоо биелүүлэхийн тулд бусдыг ашигладаг.

 

Бүрэн бүтэн байлгадаг

Ганцаараа байх танд таатай санагддаг, та бол мөрөөдөгч, мөн уран бүтээлч сэтгэхүйтэй нэгэн. Заримдаа таны амьдрал бүхэлдээ оюун санаанд тань тодхон харагддаг. Та бол мэдрэмтгий, ёсорхог, итгэмтгий, анхаарал халамж хүсдэг мөн хүлцэнгүй. Ямар ч үед та өглөгч зан гаргаж бусдад туслахыг эрхэмлэдэг.

Маш их бодож, олон санаа толгойд тань эргэлддэг бөгөөд түүнийгээ бусадтай хуваалцахад хэзээд бэлэн байдаг.

 

Хаанаас нь ч хамаагүй шахаж гаргадаг

Та бол бүтээлч, уран сэтгэхүй нь өндөр хөгжсөн, хорвоо ертөнцийг өөр өнцгөөс харах чадвартай. Гоо үзэсгэлэнг хаанаас бол хаанаас ч олж авч чаддаг. Цаг баримтлах болон цэвэрч нямбай байдлыг эрхэмлэх нь таны байнга хийж чадах зүйл биш бөгөөд юмыг төлөвлөх, түүнийгээ яг таг биелүүлэх таны хувьд асуудалтай байдаг. Гэвч та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддагаас гадна өөдрөг үзэлтэй. Таны ааш зан тогтмол хувьсан өөрчлөгдөж байдгийг хэлэх хэрэгтэй байх.

16
Ха ХаХа Ха
11
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ganbaatar Peljidsuren

    Ganbaatar Peljidsuren

    2018/07/17 at 13:29

    2 4

  2. Marco

    Marco

    2018/07/17 at 15:10

    Мийгаа Жаргал bi 3

  3. Гарин Чулуун

    Гарин Чулуун

    2018/07/17 at 23:05

    3 dahaarni shahaad daraani 2 dohoorni shahaad tged 5 dahaarni shahaad bur garahaa bolinguutni 4 dohoorni shahdishd

  4. Selenge Tserensodnom

    Selenge Tserensodnom

    2018/07/17 at 23:57

    4

  5. Bilguunzaya Zaya

    Bilguunzaya Zaya

    2018/07/18 at 09:10

    3 esvel 5

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *