Түргэн хоолны газрын ажилчдын танд хэзээ ч хэлэхгүй 15 нууц

2

Түргэн хоолны газар бүрт зөвхөн ажилчдынх нь мэддэг нууцууд гэж байдаг. Иймд дараагийн удаа захиалсан хоолоо авах гээд хүлээж байх зуураа энэ талаар бодоод үзэхэд гэмгүй. Өнөөдөр түргэн хоолыг хүн бүр сонгох болсон ч, эрүүл мэндэд үнэхээр хор хөнөөлгүй юу? Түргэн хоолны цаана таны мэдэхгүй олон нууцууд байдаг ба тэдгээрийг ажилчид нь танд хэзээ ч хэлэхгүй.

Эдгээр нууцуудын ихэнх нь хэрэглэгчдийг татахын тулд тэднийг хуурч буй арга зальтай холбоотой байдаг. Түргэн хоолны газрын ажилчдын танд хэзээ ч хэлэхгүй нууцуудыг танилцуулж байна.

1. Таны идэж буй шарсан төмс шинэ биш, мөн тэд хэзээ ч таниас та төмсөө давсгүйгээр шаруулах уу гэж асуухгүй. Энэ нь хуучин төмсийг давсалж шараад, танд шинэ мэт харагдуулж байгаагийн шинж.

 

2. Бургер дэх мах нь ихэвчлэн хүмүүсийн идэлгүй үлдсэн бургерийн махаар хийгддэг.

 

3. Түргэн хоолны газар бүр ямар төрлийн амт хүмүүст таалагддаг болохыг сайн мэддэг. Тийм учраас энэ төрлийн газруудын хоолнууд ижилхэн амттай байх нь бий.

 

4. Түргэн хоолны газруудын логон дээрх улаан болон шар өнгөнүүд нь кетчуп болон гичтэй холбоотой гэж ярьдаг. Тэд дээрх хоёр амтлагчийн тусламжтай хоолыг төгс амттай болгохыг зорьдог. Ийм хоолоор та яах билээ дээ.

 

5. Зарим түргэн хоолны газруудын сүүтэй шэйк нь ойролцоогоор 50 орчим төрлийн химийн найрлагатай байдаг гэнэ. Юу ууж байгаагаа сайн хараарай!

 

6. Таны захиалсан салат түргэн хоолны газрын хөргөгчинд хэдэн ч хоног байсныг тааж мэдэх аргагүй.

 

7. Судалгаагаар ажилтны нэмж юм захиалах уу гэх асуултаас болж хүмүүс бодож байснаасаа илүү их зүйлийг захиалж авдаг болох нь тогтоогдсон байна.

 

8. Бургерууд шинэ биш. Бургерийг үйлдвэр болон хөргөгчинд удаан хугацаанд хадгалсан махаар хийдэг. Мөн бургерийн махыг хиймэл анхилуун үнэр гаргагч уураар утдаг бөгөөд үр дүнд нь мах шинэ мэт харагддаг байна.

 

9. Ихэнх түргэн хоолны газруудад бургерууд ердөө нэг эсвэл цөөн хэдэн минутын дотор бэлэн болдог. Учир нь бургерийг хэдийнээ бэлдээд, хөргөгчинд хийчихсэн байдаг.

 

10. МакДональдсаас худалдаж авсан уух зүйлс дэлгүүрийнхээс илүү амттай байдаг. Учир нь тэд ундааг савлах үедээ концентрацийг нэмж амттай болгодог гэнэ.

 

11. Түргэн хоолны газрууд хүүхдийн багцын махыг их хэмжээний сахарын тусламжтай зөөлрүүлдэг.

 

12. Зуурмаг өндгийг концентрацийг нь нэмэгдүүлсэн нунтаг болон устай хольж хийдэг.

 

13. Зарим түргэн хоолны газрууд цаасан аяга биш, хуванцар аягаар үйлчилдэг. Энэ төрлийн сав нь химийн найрлагаар хийгддэг бөгөөд халах үедээ хүнийг депресстүүлдэг байна.

 

14. Хүн түргэн хоолыг дунджаар 12 удаа зажилж иддэг гэсэн судалгаа бий. Харин бусад хоолыг дунджаар 15 удаа зажлаж идэх боломжтой. Бага зажлах тусам дахин идэх хүсэл илүү төрдөг учир үүнийг түргэн хоолны газрууд сайн судалжээ.

 

15. Таны захиалсан салатнууд маш их хэмжээний калорийг агуулдаг.

36
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. О. Оюунсайхан

    О. Оюунсайхан

    2018/07/17 at 15:36

    IDrift Tsoodol

  2. Ганаа Ганаа

    Ганаа Ганаа

    2018/07/17 at 19:40

    yg vnen shv burgerin mahand nyn vrjdeg yagad gevel mashindaad udsan mah uchir

  3. Зочин

    2018/07/19 at 23:48

    medmeer l ym bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *