Ногоон цай таны биеийг цэвэрлэж, илүүдэл өөхийг шатаахад тусална

3

Ногоон цайг олон хүн эрүүл мэндээ сайжруулахын тулд хэрэглэдэг. Ногоон цай бие организмд сайн нөлөөтэй. Амьдралыг уртасгах, хорт хавдар болохоос сэргийлэх, зүрх болон судасны өвчин тусахаас хамгаалах гээд олон ач тустай.

Ногоон цай уух нь гоолиг биетэй болоход туслана. Илүүдэл жинтэй хүмүүс жингээ хаяхад туслах ба бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Түүнчлэн ногоон цайны найрлага шээс хүргэдэг ба үр дүнд нь биеэс хорт бодисыг гадагшлуулах боломжтой гэж ойлгож болно.

Ногоон цайнд агуулагдах полифенол нь биеийн дулааны хэмийг нэмж, хөлрөхөд хүргэдэг ба үр дүнд нь илүүдэл өөхийг шатааж, жин хасагдана. Судалгаагаар өдөрт 3-6 аяга ногоон цай уувал илүүдэл өөхийг шатаах боломж 45% нэмэгддэг болохыг баталсан байна.

Мөн цусан дахь сахарыг бууруулж, өлсөх мэдрэмжийг багасгана. Хоол идэхийнхээ өмнө нэг аяга ногоон цай уух хэрэгтэй. Үүнээс гадна өдрийн хоолондоо бага порцтой хоол идвэл илүү үр дүнтэй жингээ хасч чадах юм.

Ногоон цайг сахаргүй уух ёстой. Сахар орлуулагч, аспартам зэрэг химийн найрлагатай зүйлсийг ч мөн ашиглах хэрэггүй. Харин хүсвэл дээр нь бага зэрэг нимбэг, нимбэгний гишүү эсвэл гаа, хатаасан жимс жимсгэнэ хийж болно.

Үр дүнг илүү сайжруулахын тулд бага зэрэг шанцай эсвэл хатаасан цагаан гааг цайндаа хийгээрэй. Илүүдэл калорийг шатаах ач тустай. Хэрэв та ногоон цайг хөргөж уувал таны бие энергиэрээ цайг бүлээн болгоно. Энэ үед хүний бие ойролцоогоор 50 калорийг зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Хэрхэн жин хасах үйлчилгээтэй ногоон цайг бэлтгэх вэ? Хоёр төрлийн цайг бэлтгэж болно:

  1. Цайны навчийг буцалгах. Цайны идээг хийж, дээр нь 1 халбага ногоон цайны навч нэмнэ. Халуун ус дээрээс нь хийгээд 3-5 минут буцалгахад хангалттай.
  2. Ногоон цайны ханд. Аяга аваад дээр нь халуун ус болон ногоон цайны хандаа хийж, 3-5 минут байлгасны дараа ууна.

Бид таныг болон таны эргэн тойрон дахь хүмүүсийг эрүүл, сайхан амьдраасай гэж хүсч байна. Таны бие эрүүл байвал, та урт удаан амьдрана гэсэн үг шүү дээ. Үүнийг үргэлж санаж яваарай.

Энэ мэдээг ойр дотны хүмүүс болон найзуудтайгаа заавал хуваалцаарай.

6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *