“Үүнийг яагаад эртхэн бодож олж болоогүй юм бол?” хэмээн гайхан дуу алдмаар 18 шинэ бүтээл

2

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлс тодорхой хэлбэртэй бас тодорхой чиг үүрэгтэй гэж боддог. Тухайлбал, бид чемоданд хувцсаа хийдэг, шүдний сойзоо сольбол тэр чигээр нь солино. Уг нь бол үс нь л элэгдэж муудсан байгаа шүү дээ. Энэ бүх зүйл зохион бүтээгчдэд харамсмаар санагддаг бололтой, тэд өөрийн эрxгүй бидний амьдралыг хөнгөвчлөх ажилдаа ханцуй шамлан орцгооно. Ингээд ирэхээр чемодан өөрийнхөө жинг хэмжиж “сурна”, шүдний сойзны үс л солигдоод эхэлнэ дээ.

Амьдралыг хөнгөвчлөх сайхан эд зүйлийг интернет орчноос  олж та бүхэнтэйгээ хуваалцахаар яарлаа.

Өөрийнхөө жинг үздэг чемодан

© Rimbo90 / Reddit

 

Хажууд зогсож яваа хүний бөгc нүүрэнд наалдахаас сэргийлсэн арга бодож олсон дизайнерт том шагнал өгсөн гэж найдаж байна

© NkBasya / Twitter

 

Өөртөө зориулж ухаалаг толь хийлээ

© MyGuyyy_ / Twitter

 

Надад гоймон хутгадаг автомат хутгагч яаралтай хэрэгтэй байна

© SamTurvill / Reddit

 

Сандал болж дэлгэгддэг хайрцаг хийлээ

© AmirCreatorr / Reddit

 

Проекторын тусламжтайгаар зам дээр гэрэлтэх явган хүний гарц. Цас, шавар дээр ч харагдана

© dele7ed / Reddit

 

Токиогийн орон сууцны цахилгаан шатанд “Гэрийн тэжээвэр амьтан” гэсэн тусгай товчлуур байдаг

© tokyo202012345 / Reddit

Цахилгаан шатанд гэрийн тэжээвэр амьтантай цуг орсон оршин суугч товчлуурыг дарахад агаарыг шүүж эхэлдэг, мөн харшилтай бусад зорчигчдод цахилгаан шатанд орохгүй байхыг анхааруулсан чимээгүй дохио өгнө. Харшилтай хүн цахилгаан шатны агаар цэвэрхэн болтол нэг хэсэгтээ л орж болохгүй нь.

 

Шөлний энэ аяга хажуудаа жигнэмэг, зүсэм талхны тусгай хэсэгтэй юм

© luckydice1224 / Reddit

 

Бохирын хоолой нь шингэн савангийн дардаг савны яг доор нь байрлажээ. Тэгэхээр угаалтуурт саван наалдаж бохирдохгүй гэсэн үг

© droo46 / Reddit

 

2 эсвэл 3 хэсэг болгон хувааж болдог эм, эмчийн бичиж өгсөн заавраар хэмжээгээ асуудалгүй тохируулах нь

© NashRadical / Reddit

 

Унадаг дугуйны зогсоол – суудал дээр нь тусгай хаалттай юм гээч. Энэ хаалтны ачаар бороонд суудал норохгүй нь

© KevlarYarmulke / Reddit

 

Миний ширээний сэнс цагтай гэж байгаа

© Foxy_Gravy / Reddit

 

Голд нь – гоожуур, харин хоёр талд нь – гар хатаагч

© Oni47 / Reddit

 

Түгээгч нар борооноор ч гэсэн тайван ажлаа хийж болно, тэдэнд зориулсан тусгай хаалт байдаг юм байна

© -pilot37- / Reddit

 

Эхнэр маань надад соронзтой бугуйвч бэлэглэсэн. Ямар нэгэн засварын ажил хийж байхад эрэг, боолт бүгд гар дор бэлэн

© Ashtronica2 / Reddit

 

Амстердамын хогийн савны дүүргэлтийг харуулах дэлгэц

© A_Green_Flower / Reddit

 

Энэ бөгж өөрөөсөө гэрэлтдэг гоёмсог хайрцагтай ирсэн

© MysticDeath95 / Reddit

 

Толгойг нь сольж болдог сойз. Сойз солино гэхээр л бүтнийг авдаг үе ард хоцорсон

© simple_gay / Reddit

Та эндээс аль барааг нь авмаар санагдав?

121
ГайхмаарГайхмаар
30
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *