Автомашины зарим нэг эзэд этгээд хачин тюнинг хийж бусдаас ялгарахыг хүсдэг. Хүслээрээ өөрчил гэх юм бол тэд машиныхаа сантиметр бүрийг танигдахгүй болтол нь өөрчилж чадна. Тэдний дунд янданг хүртэл танигдахгүй болтол нь өөрчлөх нэгэн ч гарч ирнэ. Машины үл анзаарагдах уг бүрдлийг гол чимэг болгоно гэдэг амаргүй. Дизайнер жолооч өөрийн ур ухаан, гарын ур дүйг ашиглан бусдын хараа булаасан яндантай болох ажээ.
Бодвол загас-мотоцикл гэх болов уу?
Од жолооч
Энэ дүүрэгтээ л байхгүй яндан шүү
Эдгээр санаанууд нь зарим нэг хүмүүст утгагүй, тэнэг санагдаж болох юм. Гэхдээ тэр болгон ийм бүтээл туурвиж чадахгүй гэдэгтэй та санал нийлэх биз ээ.
Та урьд нь ийм яндан олж хараагүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна
Audi-гийн логог дуурайлгаж хийсэн яндан
Гоёмсог яндан гэж үүнийг л хэлэх байх
Машиныг дизайнерын хачирхалтай зүйл болгон хувиргах хэв маягийг босодкоку гэдэг. Японоос үүсэл гаралтай автомашины дизайны нэгэн чиг хандлага юм. Өөрийн төмөр хүлгийг өөрчлөх хүсэлтэй хагас гэмт xэргийн зохион байгуулалтад орсон байкеруудын дэд соёлд тооцогдох бөгөөд 2009 оны үед 40 гаруй мянган хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Өнөөдрийн хувьд дэлхий дахинаа түгээмэл тархаад байгаа юм. Хэн хүссэн нь төмөр хүлгээ өөрийн хүсэлд нийцүүлэн өөрчлөх болжээ.
Бүсгүйчүүдэд тохирох сонирхолтой хувилбар
Хайраа илэрхийлнэ
Ийм өөрчлөлт автомашиныг зам дээр онцгой харагдуулах нь мэдээж
Автомашины үзэсгэлэн дээр тавигдсан байж боломгүй мангас
Хэнгэрэг хагалмаар яндан
Этгээд хачин яндантай спорт машин
Машины эзэн яндангаа ийн өөрчлөхийн тулд багагүй хүч хөдөлмөр, цаг, мөнгө зарж таарна.
Ийм л хэмжээтэй байвал зохино
Уран бүтээлч сэтгэлгээгээр бүтсэн яндан
Миний өмнө ийм автомашин таарвал сэтгэл маань баясаад л ирнэ.
Хачин дугуйтай юм гэж бодтол? Бас янданг нь хар даа
Мульти яндан
Ингээд ороогоод орхиё л доо
Жолооч нар зөвхөн яндангаа сайжруулаад зогсохгүй. Эндээс та бүхэн хачирхалтай дизайнтай болж таны инээдийг багагүй хүргэх автомашинуудыг харж болно.