Гэрийн нөхцөлд үс ургуулах шалгарсан 7 арга: эдгээр аргыг холливуудын одууд хүртэл хэрэглэдэг

8

Таныг үсээ самнах үед саманд чинь их үс үлдсэн байхыг та магадгүй анзаарсан байх. Та үүнд санаа зовох ёстой юу? Хариулт нь “Тэгтлээ их санаа зовох хэрэггүй.” Нас насны онцлогоос хамаарч, гормон өөрчлөгдөж байдаг ба үр дүнд нь үс унадаг гэж ойлгож болно. Харамсалтай нь стресс болон өвчин үс унах бусад шалтгаанууд юм.

Хэрэв та толгойноосоо их хэмжээний үс унахыг харж, санаа зовох болсон бол мэргэжлийн эмчид хандаж ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Түүнээс гадна эдгээр гэрийн нөхцөлд ашиглах боломжтой, эрүүл аргаар үс ургуулах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

 

1. Хуйхны иллэг

Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, хуйхандаа иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулж, үсийг илүү өтгөрүүлдэг байна. Та магадгүй шинээр ургасан үс олж харахгүй байж болох ч, эрүүл үстэй болно.

DRAGON IMAGES / SHUTTERSTOCK

 

2. Нэмэлт бүтээгдэхүүн

Заримдаа эрүүл үстэй байхад тусалдаг витамины дутагдалд орсноос болж үс унадаг. Иймээс төмөр, цайр болон омега-6 тосон хүчлийг найрлагандаа агуулсан хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөе.

PUBLIC DOMAIN

 

3. Уураг

Уураг бол эрүүл үстэй байх нэг том үндэс юм. Тийм ч учраас хүмүүст үс унах шинж тэмдэг ажиглагдсан бол уургийн хэрэглээгээ ихэсгэх цаг болсон гэж ойлгож болно. Хоолны мэргэжилтэн Sally Kravich гэх эрхэм, хүн өдөр бүр 75-85 гр мах, 4-5 удаа цагаан идээ болон шош, самар, үр, загасны мах зэрэг хоол хүнс идэж байх хэрэгтэй талаар зөвлөгөө өгсөн байна.

BITT24 / SHUTTERSTOCK

 

4. Сонгины шүүс

Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн үс ургуулах аргуудын нэг бол сонгины шүүс хэрэглэх явдал юм. Та сонгины шүүсийг хуйхандаа түрхэхэд л хангалттай. Түрхсний дараа 10-15 минут хүлээж, өдөр тутам хэрэглэдэг шампуниараа үсээ угаана.

PUBLIC DOMAIN

 

5. Кокосын сүү

Доктор Kochhar, кокосын сүү бол үс ургах үйл явцыг хурдасгах ач тустай бүтээгдэхүүн болохыг хэлж байна. Кокосын шинэхэн сүүн дээр нимбэгийн шүүс болон 4 дусал лавандын тос хийж, хооронд нь сайтар хутгаж холино. Бэлдмэлийг хуйхандаа түрхэж, зөөлөн иллэг хийх ба угаахын өмнө 4-5 цаг байлгана.

PUBLIC DOMAIN

 

6. Зуун наст ургамал

Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар, зуун настын ургамлыг үс уналтын эсрэг хэрэглэх боломжтой гэнэ. Үүний тулд 2 ширхэг өндөг, 1/4 хэмжээтэй зуун наст ургамлын гель, 2 цайны халбага кокосын тос болон 6 дусал розмарины тосыг холино. Бэлэн болсон бэлдмэлийг үсэндээ түрхэж, зориулалтын малгай өмсөж, 15-30 минут хүлээгээд угаана. Энэ аргыг 7 хоногт нэг удаа ашиглаарай.

PUBLIC DOMAIN

 

7. Шимтэглэй цэцгийн тос

Зарим зөвлөгөө өгдөг эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, шимтэглэй цэцгийн тос үсийг нөхөн сэргээж, ургуулдаг байна. Иймд та өдөр тутам хэрэглэдэг шампуньдаа цөөн хэдэн дусал шимтэглэй цэцгийн тос хийж хэрэглээрэй.

PUBLIC DOMAIN

Үс унах эсвэл үс шингэрэх үед санаа зовох хэрэггүй. Танд эрүүл, өтгөн үстэй болох аргуудыг бид хэлж өглөө шүү дээ.

59
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Syl Loyosee Syl

    Syl Loyosee Syl

    2019/03/10 at 21:43

  2. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/03/13 at 15:14

    Сайн Байна Уу Ноен / Хатагтай??☑️??☑️

    Хэрэгтэй нь бага зэрэг христийн мэндэлсний Баярын зээлийн санхүүжилтийн худалдан баярын бэлэг .
    ??????????????????Бид хангах, олон улсын зээл тусламж бүх хүмүүст хэцүү санхүүгийн нөхцөл байдал.Манай нийслэл ашиглаж болно олгох зээл хооронд $ 7,000 $ 1,500,000 буюу түүнээс дээш. Нь хүүтэй 2% жилд. Энд байгаа зарим нутагт манай үйлчилгээ :

    – Санхүүгийн зээл
    – Орон сууцны
    – Хөрөнгө оруулалтын зээл
    Зээлийн авто
    – Зээлийн эргүүлэн худалдан
    – Хувийн зээл

    Бид байдаг хангахын тулд манай хэрэглэгчид 48 цагийн дотор таны хүсэлтийг хүлээн авах хэлбэр юм.
    ????????????
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Таны хүсэлтийг хүлээж байна .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *