
Тэнгэр баганадсан өндөр барилгыг нураах гэдэг нь үнэхээр аюултай бөгөөд түүнээс үүдэлтэй шороо тоос ихтэй төвөгтэй ажил. Ялангуяа хүн ам шигүү суурьшсан газарт бүр ч хэцүү байх нь ойлгомжтой. Түүнчлэн энэ ажлыг гүйцэтгэхэд олон тооны хүнд механизм шаарддаг. Туркын оюутан Omer Haciomeroglu бетон ‘иддэг’ роботоороо Америкийн аж үйлдвэрийн нийгэмлэгээс зохион байгуулдаг механизмын дизайны тэмцээний 2013 International Design Excellence Award шагналыг хүртжээ. Энэхүү робот нь сүндэрлэж байсан барилгыг ямар ч ул мөргүйгээр ‘идэж’ орхидгийн дээр ‘идсэн’ бүх материалуудаа эргэн ашиглаж чаддаг байна. Умеа Дизайны институтын оюутан залуугийн хэлснээр ERO Concrete Recycling Robot нь бетон байгууламжийг ямар ч үлдэгдэл, хог хаягдал, тоос шороогүйгээр задлахаар бүтээгдсэн гэнэ. Мөн түүний задалсан материалуудыг бетон барилга барихад дахин ашиглаж болох аж.












Зочин
2014/03/14 at 13:58
wow
Зочин
2014/03/15 at 15:04
Ул мөргүй ч гэх шиг шаадаг сда вэ хаха
Зочин
2014/03/16 at 17:14
Тун гайхалтай