Хүн робот хоёрын ширээний теннисээр хийсэн шийдвэрлэх тулаан

0

Хүн робот хоёрын ширээний теннисээр хийсэн шийдвэрлэх тулаанАвтоматжсан үйлдвэрүүдэд аж үйлдвэрийн робот машин нийлүүлэгч Германы KUKA компани нь Америк, Канад, Мексик, Бразил, Хятад, Япон, Солонгос, Тайвань, Энэтхэг, Орос болон Европын олонх орнуудад 25 салбартай том корпораци юм. Тус корпораци энэ сарын 11-нд Шанхай хот дахь анхны үйлдвэрийнхээ нээлтэнд хүрэлцэн ирсэн зочдод ширээний теннисийн домог болсон тамирчин Timo Boll-той уулзах боломжийг олгожээ. KUKA-гийн чадварлаг багийнхны шинэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдтэй танилцахын хамт Timo болон аянга цахилгаан шиг хурдан Agilus роботын халз тоглолтыг үзэж сонирхсон зочид үнэхээр сэтгэл хангалуун буцсан байна. Boll “Би роботын эсрэг тоглох болсондоо баяртай байна. Гэхдээ сайн ширээний теннисчнийг бий болгодог хурд, овсгоо, үйл хөдлөл орчин үеийн роботод хэрэгтэй.” гэж хэлсэн байна. Харин Болгарын агуулахад болсон энэ тоглолтын бичлэгийг хийсэн зураглаач “Энэ хоёрын хурд үнэхээр гайхамшигтай. Танд тэднийг камертайгаар дагах боломж байхгүй.” гэж хэлжээ. Энэхүү тоглолтыг бүтнээр нь харахад нүдний хурд гүйцэхээргүй хурдан тоглолт болсон учир бичлэгийг удаан болгож хувиргасан байна. KUKA-гийн шинэ сурталчилгааны видеонд “Ширээний теннист шилдэг нь биш байж болох ч робот техникийн хувьд шилдэг нь байж магадгүй” гэсэн үг гарч байгааг та бүхэн харах бизээ.

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Antagonist

    2014/03/14 at 14:21

    Сонирхолтой л юм.Тэр сүүлд нь 5-тай тоголдог нь бүүр даам юмаа :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *