Нэгэн аав хүүхдүүдийнхээ төлөө тамxинаас гарсны үр дүнд 25,000$ цуглуулж чаджээ

2

23 жил тамxи татсан 37 настай нэгэн эцэг өөрийнхөө энэ муу зуршлаас салж, тамxинд зарцуулах мөнгөө цуглуулахаар шийдсэн байна.

Ийм нэгэн онигоо бий: Нэгэн өндөр байшингийн дэргэд настай хүн тамxи татан зогсож байлаа. Хажуугаар нь явсан тамxины эсрэг үйл ажиллагааг дэмждэг нэгэн эр түүнд “Эрхэм ээ, та тамxи татах бүрийнхээ оронд 1 доллар цааш нь хийгээд байсан бол 20 жилийн дараа ийм сайхан байшинтай болох байсан гэдгийг мэдэх үү?” хэмээн асуужээ. Өвгөн хариуд нь “Харин чи тамxи татдаг уу? гэж залуугаас асуув. Хариуд нь “Үгүй” гэлээ. Тэгвэл чиний ийм том байшин чинь хаана байна вэ? Харин би чиний хажууд тамxи татаж л байгаа биз. Тэгээд ч энэ байшин бол минийх юм” хэмээн хариулсан гэдэг.

Энэ нь олон хүн иймэрхүү элдэв тооцоо хийх дуртай боловч яг үнэндээ ажил хэрэг болгодог нь ганц ч үгүй гэдгийг харуулсан хэрэг юм. Гэхдээ саяхныг болтол шүү.

facebook

Тайваньд 14 наснаасаа эхлэн тамxи татсан нэгэн эр байжээ. 37 нас хүрэх үед тэрээр өдөрт нэг хайрцгаас цөөнгүй тамxи татдаг байсан боловч эхнэр хүүхэдтэй болсноор бүх зүйл өөрчлөгдөж гэнэ.

facebook

Хүү нь хэдхэн сар хүрч байх үед тамxины утаа нь хүүхдэд үл тохирох зүйл шүү гэдгийг шинэхэн аавд хэн нэг нь сануулсан байна. Үүний дараа мань эр хүүхдийнхээ төлөө тамxинаас гарахаар шийдэж тамxи татмаар санагдах бүртээ өөрийгөө 50 юаниар торгож эхэлжээ.

Торгуулийн мөнгөө цуглуулж байгаад улирал болгон банкинд хийж хадгалуулж байв. Дөрвөн жилийн дараа дахин охинтой болох үед тэрээр тамxи татах хүслээсээ бүрэн ангижирсан байсан учир цуглуулсан мөнгөө тооцож үзжээ.

facebook

Дээрх хугацаанд тэр 176,350 юань цуглуулсан байв. Гэхдээ 3 дэвсгэрт нь хуурамч байсан учир эцсийн дүн нь 176,200 юань буюу 25,000 ам.доллар болжээ. Дээрээс нь тамxинд зарах байсан мөнгө болох 13,400 юанийг нэмэх (2000 доллар) хэрэгтэй. Үр дүнд нь асар их мөнгө хуримтлуулсан бөгөөд бас өөрийн ялалтаас авах сэтгэл ханамжийг ч тооцох хэрэгтэй.

facebook

Түүний энэ түүх сошиал сүлжээгээр маш хурдан тархсан юм. Одоо Хятадад тамxи татах гэдэг ихээхэн том асуудал болсон учир энэ эрийн хүүхдүүдийнхээ төлөө буруу зуршлаасаа салсан чадварыг бүгд л магтаж байв. Бас хэчнээн их мөнгө хэмнэсэн гэдгийг онцлох хэрэгтэй ба ийм хэмжээний мөнгө нь гэр бүлийн төсөвт ямар чухал нөлөөтэй байх нь тодорхой. Одоо түүний энэ жишээг аль болох олон хүн дагаж хэрэгжүүлээсэй л гэж хүсэх үлдлээ.

lemurov.net
10
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nyam Baka

    Nyam Baka

    2019/11/17 at 07:34

    Tumen Dorjoo xania

  2. Rock Dulguun

    Rock Dulguun

    2019/11/17 at 10:39

    Yuan bolon NTD oo ylgamaar yum.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *