Японд ямар эмэгтэйг супер ээж гэж нэрлэдэг вэ? Тэднийг яагаад дэлхий нийтээрээ шүүмжилж байна вэ?

3

Японы нийгмийн дунд нэгэн ойлголт байдаг: боломжтой гэр бүлийн эмэгтэйчүүд хүүхдийнхээ боловсролд өндөр анхаарал хандуулна. Бүр хэтэрхий туйлширч байна гэмээр тохиолдлууд ч бий: 6 сартай хүүхдийг цэцэрлэгт өгч сургууль ороход нь бэлдэнэ, харин 17 настай хүүхдийн гараас хөтлөөд их сургуулийн шалгалтанд оруулна. Эдгээр эмэгтэйчүүдийг Kyoiku Mama (“кеику ээж”) гэх бөгөөд бид энэхүү нийтлэлдээ супер ээжүүд гэж нэрлэхээр шийдсэн юм.

Япон эмэгтэйчүүд хүүхдийнхээ боловсролд яагаад тэгж их анхаарал хандуулдаг бөгөөд нийгэм нь энэ байдлыг хэрхэн хүлээн авч байгааг танилцуулахаар бэлдлээ.

Япон хүүхдүүдийг албан тушаалын шатаар ахих бэлтгэлийг бүр цэцэрлэгт байхаас нь эхлүүлдэг

© Shoplifters / Aoi Pro, Inc.

Японд оюун ухааныг зааглан ялгадаггүй: бүх хүүхдүүд гоц ухаантайд тооцогдоно, сурагчдыг сайн, муу сурдаг гэж огт ялгахгүй. Хүүхэд болгон үүнийг мэднэ: эхлүүлсэн ажил нь бүтэлтэй болоогүй бол дахин нэг хийх гэж оролдоно – үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Энэ ойлголтыг хичээл дээр нь бараг цээжлүүлдэг байна.

Сургуулиас хүүхдэд өгч байгаа үнэ цэнэ, ойлголтыг гэр бүлийнхний тусламжтайгаар бататгадаг. Япончуудын төрөл төрөгсдийн харилцаан маш нягт. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага ч тодорхой:

  • Эцэг нь гэр бүлийн санхүүгийн тэнцвэртэй байдлыг хангана
  • Ээж нь гэрийн ажлаа хариуцан хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлнэ

Хэрвээ эцэг эхийн орлого хангалттай гэж үзвэл хүүхдэдээ хамгийн шилдэг цэцэрлэг сонгоно, цаашлаад хамгийн шилдэг дунд сургууль, тэндээсээ – шилдэг их дээд сургууль. Хүүхдэд боловсрол олгох цэцэрлэг, сургуулийн сонголтыг ихэвчлэн ээж нар гардан хийдэг. Япон эхчүүд хүүхдийг сурахыг шаардаад зогсохгүй мөн түүний өмнөөс гэрийн даалгаврыг нь хийж өгнө, сурах орчныг бүрэн хангана, мэдээж хэв журамд сургадаг.

Ийм ээж нарын хүүхдүүдийг “чихуахуа” гэж нэрлэдэг:  эмэгтэйчүүд тэднийг гар дээрээ бөмбөрүүлнэ, бэлтгэнэ. Ийм ээжийн хувьд ой гарантай хүүхдэд 4 өөр хэл дээр ном уншиж өгөх эсвэл онгоцны бүтцийг тайлбарлаад сууж байх нь энгийн үзэгдэлд тооцогддог ажээ.

 

Супер ээжүүдийн хувьд охин нь ямар хүн болж өсөх нь огт хамаагүй. Хамгийн гол нь – хүү нар

© Madeo / Barunson

Kyoiku Mama төрөлд хамаарагдах ээж нарыг ер нь хэтэрхий туйлширч байна гэж нийгэм нь үздэг. Энэ бол япон соёлд шингэсэн ээж нарын нэгэн тогтсон хэв маяг болжээ. Тэд хүүхдийнхээ араас өндөр хяналт тавьдаг: сургуульдаа очсон уу, хичээлээ тараад гэртээ ирсэн үү, хичээлээ хийхийг байнга шаардана. Хүүхдэд сэтгэл зүйн эсвэл бие мабходийн хор уршигтай байсан ч хамаагүй хүүхдээс шаардах зүйлээ шууд л шаардана.

Супер ээж – орчин үеийн Японы нийгэмд төдийлөн үнэлэгдэхгүй байгаа юм. Ийм ээжийг америк ээж нартай зүйрлэх болжээ, өөрөөр хэлбэл хүүхдээ ямар ч аргаар хамаагүй Холливудад шургуулахыг оролдох ээж шиг: хүүхэд өөрөө сонирхож байгаа эсэх нь огт хамаагүй, бага байхаас нь элдэв загварын тэмцээн болгонд л хөтөлж оролцуулдаг. Нийгэм супер ээжүүдийг буруутгаж байгаа хэдий ч бусад ээж нар тэдний хүүхдүүдийн амжилтад атаархан суудаг нь үнэн ажээ.

Харин охидуудынхаа сурлагад огт анхаарал хандуулдаггүй: охидууд хүссэн сургуульдаа орохыг зөвшөөрнө. Олон ээж нар охидууныхаа сурдаг коллежийн нэрийг ч мэддэггүй, яагаад гэвэл тэдэнд огт сонин биш ажээ. Харин хүү нарт ямар ч эрх чөлөө байхгүй. Тэдний хувьд сурах сургуулийн сонголт – бараг л амьдрал, үхлийн зааг гэмээр.

Сонирхолтой нь, аав нарт гоц ухаантай хүүхэдтэй болох эрмэлзэл огт илэрдэггүй. Үүний хамгийн тодорхой шалтгаан нь – тэдэнд цаг гардаггүйтэй холбоотой, өөрөөр хэлбэл аав нар ажлаа л сайн хийж, гэртээ мөнгө олж ирэх ёстой.

© The Legends / Yu Heng Film Group

Супер ээжүүд өөрсдийнхөө хувьд нийгмийн дундаж давхаргад харьяалагдах хэдий ч баячуудын хороололд амьдардаг. Тэд телевизийн гэр бүлийн нэвтрүүлэг алгасалгүй үзнэ, ээжүүдэд зориулсан сонин сэтгүүл, бараа худалдан авна – тэд нэгэн хоолойгоор “Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээч ээ! ” гэж хашхирч байгаа юм шиг л. Япон ээж нар чөлөөт цагаа “ууж идээд, нүдний хор” гаргах гэж ярьдаг ажээ.

Супер ээж нарыг мөн мадзилл (“ээж” болон “гозилла” гэдэг үгнээс гаралтай, англ. madzilla) эсвэл мамагон (“ээж” болон “луу” гэсэн утгатай, англ. mamagon) гэж нэрлэх ажээ.

 

Хүүхдээ дээд зэрэглэлийн цэцэрлэг эсвэл сургуульд өгөхийн тулд эцэг, эхчүүд юу ч хийхэд бэлэн

© Fear and Trembling / Bac Films

Хүүхдээ сайн цэцэрлэг, сургуульд өгөхийн тулд эцэг, эхчүүд бас янз бүрийн арга заль хэрэглэнэ. Жишээ нь, рестораны нэгэн эзэн хүүхдээ тус улсын хамгийн шилдэг цэцэрлэгт өгөхийн тулд 95 мянган долларын хахууль өгч байсан удаатай.

Цэцэрлэгийн нэр Aoyama Gakuin. Жил болгон ердөө 40 хүүхэд л шинээр авдаг, энэ эрхийн төлөө 2000 гаруй хүүхэд өрсөлдөнө. Цэцэрлэгт элсэж орохын тулд хүүхдүүд маш хэцүү тестийг давах ёстой.

Реко Сатогийн бичсэн “Juken wa Hahaoya ga Kyu-wari” (номын нэрийг “Ээж болох шалгалтыг 90% давах нь” гэж орчуулж болохоор) ном тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн шуугиан тарьж байжээ. Номын зохиолч 4 хүүхдээ хэрхэн амжилттай өсгөж чадсан тухайгаа дурсан бичсэн. Товчхондоо Реко Сато дараах дүрмүүдийг амьдралдаа баримталж ирсэн байна:

  • Нөхөртэйгөө ямар ч романтик харилцаа үүсгэхгүй
  • Чөлөөт цаг гарвал бүгдийг нь хүүхдүүддээ зарцуулна
  • Хүүхдүүдээ хэтэрхий хайрлаж дасахгүй

Түүний хөдөлмөрийн дүнд дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ тус улсын шилдгээр тооцогдох Токиогийн их сургуульд орж амжилттай төгсөн бүгд эмч болжээ. Уг номонд хүүхдүүд, нөхөр болон зохиолчийн өөрийнх нь сэтгэл санааны байдлыг огт дурдаагүй байна.

© Fear and Trembling / Bac Films

Ээж нар байнга бие биетэйгээ өрсөлдөнө. Арга заль ч хэрэглэнэ: хүүхдүүдийг өөрсдийнхөө унтлагын өрөөнд цоожилчихдог. Хөршүүд нь хүүхдийнх нь өрөөнд гэрэл асахгүй байгааг ажиглаад өөрийнхөө хүүхдүүдийг унтаж болно гэнэ. Ингээд л эрт унтсан хүүхдүүд сурлагаар хоцрох ажээ, өөрөөр хэлбэл аав, ээжийнхээ унтлагын өрөөнд хичээлээ хийж хоносон хүүхдүүд илт давуу байдалтай болоод ирдэг байна.

 

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд их, дээд сургуульд ортол нь бүрэн хяналтандаа байлгана

© depositphotos

Дунд сургуулиа төгслөө гээд хүүхэд эрх чөлөөтэй болохгүй. Элит их сургуульд орохоор ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ээж нартайгаа ирдэг. Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр тэд зочид буудалд байрлана. Хүүхдүүдээ гараас нь хөтлөөд шалгалтын өрөөнд оруулаад өөрсдөө гадаа нь хүлээгээд сууж байх нь энүүхэнд. Хүүхдээ шалгалтнаас гарч иртэл нь тэвчээртэй сууна.

Энэ удаагийн шалгалтанд хүүхэд нь тэнцээгүй бол супер ээжүүд дараа жил эсвэл хэдэн жилээр ч хамаагүй дахин шалгалтыг өгүүлдэг. Тэд хүүхдээ “хоёрдугаар зэрэглэл”-ийн сургуульд сургахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Манайд японы супер ээжүүд шиг жишиг арай ч тогтоогүй гэж хэлж болно, гэхдээ хүүхдүүддээ нэг дор олон дугуйлан, секцэнд явуулдаг айлууд их бий.

Энэ төрлийн хүмүүжил нь хүүхдэд ашигтай гэж бодож байна уу эсвэл тэд өөрсдийнхөө эрх чөлөөг бүрэн мэдрэх ёстой юу?

30
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

30 Сэтгэгдэл

  1. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2020/01/11 at 10:19

    ийм их шахалтыг тэсвэрлэн давж байж дараагийн байгалийн өөрийнх нь хорлон сүйтгэлтэй нүүр тулж, даван туулж амьдардаг байх даа, ЭЭЖИЙНХ НЬ ШАХАЛТААС ИЛҮҮ БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ШАХАЛТ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ

  2. Zaya Natsu

    Zaya Natsu

    2020/01/11 at 12:05

    意味が分からない!

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/01/11 at 12:55

    Тэгээд л амиа хорлолтоор толгой цохидог.

  4. Мөөжиг Мөөжиг

    Мөөжиг Мөөжиг

    2020/01/11 at 17:18

    Ийм хүмүүжлийн эцсийн үр дүнд амиа хорлолт л үлдэнэ. Энэ ээжүүд дэндүү тэнэгүүд бн. Хүүхдийнхээ эрх чөлөөг хэтэрхий боомилсон. Тэгээд л телевизоор хааяа нэг сүрхий эрдэмтэн ярилцлага өгч байхдаа тасралтгүй нүдээ цавчаад байсан. Бүр мэдрэлийн өвчтэй хүн шиг. Ийм болох ямар хэрэгтэй юм .Ийм болтол нь ээжүүд нь шахдаг байх нь. Өчүүхэн арал дээр амьдардаг байж юун их хичээх юм бэдээ. Нэг л хар салхи цунамид өртөнө гэдгээ мэддэг боловуу.
    Хүүхдээ анхаарч болно энэ арай солиорол

  5. Мөөжиг Мөөжиг

    Мөөжиг Мөөжиг

    2020/01/11 at 17:20

    Манайхан ч гэсэн япон амьлралын хэв маяг ч шихшиг.Т8 телевизээр нэвтрүүлээд байдаг.яршиг л бн. Бид Монгол хүмүүс тэр хар япон хүмүүс шиг харгис хатуу болж яах юм кккк

  6. Goss Goss Goss

    Goss Goss Goss

    2020/01/11 at 19:55

    japan madness

  7. Borgil Batbaatar

    Borgil Batbaatar

    2020/01/11 at 20:38

    Гаж улс шүү

  8. Satgot Dean

    Satgot Dean

    2020/01/11 at 21:09

    Zuv shuu

  9. Uchiha Raina

    Uchiha Raina

    2020/01/11 at 22:36

    Охидууд завшчиж

  10. Gold Love

    Gold Love

    2020/01/11 at 22:38

    Энэ арга яаж ч байсан монголд зохихгүй. Гэхдээ монголын амиа хорлолтын түвшин дэлхийд эхний байруудын нэгт байгаа шүү дээ! Би сурагч хүн ч гэсэн манай монголын хүүхдүүд хэр боловсролтой гэдгийн мэднээ. Үнэндээ хүүхдүүдээ сайн хайхарахгүй бол ирээдүйн лав сайн явж чадахгүй байх. Гэхдээ бүгдийг нь хэлээгүй шүү! Тийм учраас хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, ойлголцсон дээр.

  11. 하루

    하루

    2020/01/11 at 23:54

    Sky Castle kdramag eneees l barag sedevlej hiij de

  12. Erhem J. Enkhtaivan

    Erhem J. Enkhtaivan

    2020/01/11 at 23:55

    Virustai robot uu?

  13. Лувсандорж Оюун

    Лувсандорж Оюун

    2020/01/12 at 00:07

    Тамын амьдралаар явах юм бна даа

  14. Грэй Фүллбастэр

    Грэй Фүллбастэр

    2020/01/12 at 00:16

    surlaga muu bwl muu ix surguulid orood ajliin bairgui uldene. soyliin ylgaa mnaixs xeterxy ix blxr bty amidarc uzsn ym shig yrias bai

  15. Ариун Үйлс

    Ариун Үйлс

    2020/01/12 at 00:41

    Энэ одоо тэгээд супер ээж үү. Зовцорсон ээж гэвэл таарна

  16. Badmaa Gursuren

    Badmaa Gursuren

    2020/01/12 at 10:35

    Солиорчихсын. Энэ тэгээд амьдрал уу?

  17. Din Don

    Din Don

    2020/01/12 at 13:26

    Huuhdiin uruunii gerel untarsan bgaag haraad hurshuud ni taivshiran gnuu hahaha soliotoin

  18. Darisuren Jargalan

    Darisuren Jargalan

    2020/01/12 at 14:10

    Энэ биш шүү бид чинь жаргалтай юм бна.

  19. Opos Baraa Hudaldaa

    Opos Baraa Hudaldaa

    2020/01/12 at 14:58

    Orchin uyd niigem mongon deer tulguurlahiin hereer iim haritsaaruu helsen heleegui orj bn.Neg ysondoo nohroos hamaaralgui nogoo ysondoo huuhduud ni tom bolson ch etseg ehees hamaaralgui bh gd neg iimerhuu durem togtoogdchihson l bn.

  20. Saruru Saruru Iwata

    Saruru Saruru Iwata

    2020/01/12 at 19:13

    Zarim ugnuudiig ni buruu orchuuljee.
    Gehdee yopon huuhduud sportoor mash ih hicheelleg . Tsetserlegt 3 n nastaidaa l henii ch shahaltgui usgee tseejilchihdeg. Surguulid orohdoo l ahlah surguuli bolon tom nertei surguulid orno gsn bodoltoi bolchdog. Medeej buh huuhed bish l de.
    Osson niigemdee zohitsool yavj bga ni ter. Daramt ntr boldgui bh

  21. Naraa

    Naraa

    2020/01/13 at 02:58

    Bjii tegeheer chini eejiinhee omnoos amidarch bgaatai yalgaa bh

  22. 강바다

    강바다

    2020/01/13 at 08:11

    энэ бол нэг хэдэн авгайнарын уралдаан шахуу юм байдаг юм бишүү..тэгээл уулзахаараа тийм үнэтэй дугуйланд өгсөн эдр гээл бие биеэндээ сайрхаал…оруулж чадаагүй нөхдүүд нь нөхрөө шантаацлаж гардагын бна лээ….завсар нь хүүхдийн сэтгэлзүйн эрх чөлөө гж алга…зүгээр л ээж хэдэн авгайнартай уралдасан уралдаан …хүүхэд нь морь шиг хөлслүүлнэ..дээр нь гэр бүлийн халуун уур амьсгалгүй…

  23. Ганчимэг Цэгмид

    Ганчимэг Цэгмид

    2020/01/13 at 09:19

    Гаж

  24. Chuka Gongor

    Chuka Gongor

    2020/01/13 at 19:09

    😆🎃👻

  25. Chuka Gongor

    Chuka Gongor

    2020/01/13 at 19:09

    🎇😄

  26. Н. Шарваа

    Н. Шарваа

    2020/01/13 at 23:33

    bjiidaa nohorteigoo romantik hariltsaa togtoohgvv gcheed yaj hvvhedtei boloodeen

  27. Batu Baatad

    Batu Baatad

    2020/01/14 at 15:57

    Тэнэглэл

  28. ankudinova

    2020/01/21 at 14:52

    bolovsrol ihiig ogch chadna . mongo bol aldaj boloh ed harin medleg bol hen ch bulaaj avch chadahgui. buh mongoo aldaj l baidag medleg bolovsroltoi hun dahial mongo olj chadna

  29. Зочин

    2021/04/01 at 10:20

    Боловсролын хүчирхийлэл. Би лав хүүхдээ хүүхэд насыг нь жаргалтай өнгөрүүлэхийг бодно. хүүхдийн нүдэнд гал цог баяр хөөр харагдахгүй бол ямар ацных нь сайн хүн болж хүмүүжих вэ дээ.

  30. Ална даа

    2021/12/10 at 17:50

    Хүүхэд өөрийнхөө амьдралыг өөрөө л шийднэ ш дээ. Муу сурвал муу сурна биз. Том болоод хөгжимчин болох гэж байгаа хүүхдийг тоогийг нь давтуулаад байх нь утгагүй биз дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *