Хятад барилгачид 10 давхар орон сууцны барилгыг ердөө 29 цагийн дотор барьж дуусгажээ

0
0
19,999
  • Хятадын Чанша хотод олон давхар байшинг ганцхан өдрийн дотор барьсан бичлэг цахим сүлжээнд нийтлэгджээ.
  • Broad группийн барьсан уг барилга дэлхийн хамгийн хурдан баригдаж дууссан барилгаар ийнхүү тодорчээ.
  • Гэвч уг байрыг захиалагчид хэтэрхий хурдан баригдаж дууссан уг барилгын чанарт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Хятад барилгачид ердөө 29 цагийн дотор 10 давхар байрыг барьж дуусгажээ. Ийнхүү дэлхийн хамгийн хурдан баригдаж дууссан барилга нэрийг аваад буй уг байрыг захиалсан иргэд хэт хурдан баригдсан тул чанарт нь эргэлзэж байна гэжээ. Хятадын барилга угсралтын Broad групп 10 давхар байшин барих захиалга хүлээн авсан ч бүтэн жилээр төлөвлөгдсөн ажлын хуваарьт нь орох зай байгаагүй тул ганц өдрийн дотор хийж гүйцэтгэхээр шийдсэн нь энэ аж.

3 кран ашиглаж тус группийн ажилтнууд 28 цаг 45 минутын дотор Living Building нэртэй уг барилгыг бүрэн барьж дуусгаж байгаа нь дүрс бичлэгт бичигдэн үлджээ.

Тэд 10 давхар орон сууцыг 29 цагт барьж дуусгажээ.

Бичлэгт кранууд барилгын бэлдсэн хэсгүүдийг дээр дээрээс нь маш хурдтай өрж, ажилтнууд бэхлэж, угсрах ажил хийж байгаа нь бичигдсэн байна.

28 цаг 45 минутын дотор Living Building нэртэй уг барилгыг бүрэн барьж дуусгажээ.

Боломжгүй мэт богино хугацаанд барилгачид жижиг хэсгүүдийг техникийн тусламжтайгаар өрж, угсрах ажлыг хийж гүйцэтгэж байв. Кран ашиглан өргөж өрж буй хэсэг тус бүр нь тээвэрлэгч усан онгоцны чингэлэгтэй тэнцэх хэмжээтэй байсан аж.

Уг бичлэгээс үзэхэд жижиг хэсгүүдийг нэгтгэн бэхлэж, нэгэн цул болгож тоглодог Женга тоглоомын бичлэг үзэж буй мэт сэтгэгдэл төрөм байв. Ийнхүү угсралтын ажил явагдаж байхтай зэрэгцэн барилгачид цонх, тагтны хэсгийг хийж гүйцэтгэж байжээ. Улмаар барилга угсралтын ажил дуусмагц ус, цахилгааны шугам холболтыг хийснээр барилгын ажил дуусчээ.

Мөн бичлэгийн төгсгөлд модон шалтай, энгийн цагаан өнгийн ханатай байрнуудыг бүрэн тавилгатай болгон тохижуулсан нь харагдаж байв.

Broad группын хийж гүйцэтгэсэн угсрах зориулалт бүхий байр.

Бичлэгийн төгсгөлд модон шалтай, энгийн цагаан өнгийн ханатай байрнуудыг бүрэн тавилгатай болгон тохижуулсан нь харагджээ.

Нэг өдрийн дотор барьж дуусгасан барилгын дээвэр дээр хүмүүс гарсан байгаа нь бүр ч зоригтой хэрэг биз ээ.

Бүрэн тавилгатай болгон тохижуулсан нь.

Зарим хүмүүс хэтэрхий хурдан баригдсан энэ барилгын чанарт санаа зовж байгаагаа илэрхийлсэн бол Broad группын зүгээс уг барилгын шал нь ган төмөр хавтангаар хийгдсэн тул энгийн байрнаас 100 дахин бат бөх гэдгийг мэдэгджээ.

Түүнчлэн тус групп энэ төрлийн барилга угсралтын ажлыг илүү өндөр барилгуудад хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаагаа, “Энгийн орон сууцнуудаас гадна тансаг зэрэглэлийн, 200 давхар барилгуудыг ч энэ технологийг ашиглан барих боломжтой” хэмээжээ.

Тус групп нь 2012 онд 220 давхар барилгыг 7 сарын дотор барина хэмээн төлөвлөгөө гарган танилцуулж байсан аж. Гэвч засгийн газар зөвшөөрөл өгөөгүй тул уг төлөвлөгөө нь цаасан дээр л үлдээд байсан юм. Харин уг барилгыг барихаар төлөвлөж байсан суурин дээр загас үржүүлгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

11
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.