100 настай йогийн багш – тэр өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр л… Түүний урт удаан наслалтын нууцыг та бүхэндээ дэлгэж байна

2

Тао Порчон-Линчийн инээмсэглэл дүүрэн төрх, сэргэлэн цовоо харц нь – эргэн тойрноо өөрийн эрхгүй эерэг эрч хүчээр цэнэглэх ажээ.

taoporchonlynch100 / instagram

2018 оны 8 дугаар сард энэ эмэгтэй 100 насныхаа ойг тэмдэглэсэн юм. Түүнийг “өндөр настан” гэж хэлэхэд хэл ам нэг л эвлэхгүй байгаа юм, яагаад гэвэл тэр өнөөдөр ч йогийн хичээл зааж бүжгээр хичээллэсээр байна.

taoporchonlynch100 / instagram

Таогийн өдрийн хуваарь цаг минутаар төлөвлөгдөнө. Хичээл заахын хажуугаар тэр аялах дуртай нэгэн. Порчон-Линч өдгөө хамгийн өндөр настай йогийн багшаар тодорхойлогдож байна.

taoporchonlynch100 / instagram

 

Тао хэрхэн өөрийгөө нээв?

Тао 1918 онд Ла-Маншийн хоолойн ойролцоо усан онгоц дээр төржээ. Түүний аав Франц гаралтай, харин ээж нь Энэтхэг. Порчон-Линч найман настайдаа йогийг анх харжээ – далайн эргээр зугаалж байхдаа этгээд хөдөлгөөн хийж буй залуучуудыг анзаарсан байна.

taoporchonlynch100 / instagram

“Би тэднийг дуурайж эхэлсэн. Нагац эгч минь чи юу хийж байна аа гэж тэр үед асууж байж билээ. Би тэднийг л дуурайж байна гэж хэлсэн юм. Тэгсэн нагац эгч хариуд нь: “Бүсгүй хүн ийм зүйлээр оролддоггүй юм” гэхээр нь би: “Хөвгүүд чадаж байгаа бол би ч гэсэн чадна” гэсэн дээ” хэмээн Тао дурсан ярьжээ.

Өсвөр насандаа Порчон –Линч өөрийгөө багшлах хүн юм байна гэдгийг ухаарсан гэдэг. Өнөөг хүртэл йогийн хичээл зааж буй энэ эмэгтэй хүмүүсийг зөв амьсгалж, эерэг бодолд хөтөлж байна.

taoporchonlynch100 / instagram

2018 онд Энэтхэгийн засгийн газар Таод Падма Шри шагналыг гардуулжээ – аливаа нэг салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж олгох дөрвөн дээд шагналын нэг ажээ.

 

Порчон-Линчийн аз жаргалтай амьдрал болон урт наслалтын нууц

taoporchonlynch100 / instagram

Йогийн багш хэдхэн энгийн дүрэм амьдралдаа баримталдаг бөгөөд энэ нь амьдралынхаа хором бүрээс бие, сэтгэлийн таашаал авахад тусалдаг ажээ:

  • Маргааш гэж ажлаа хойш хэзээ ч тавихгүй
  • Нар мандахаас өмнө сэрнэ
  • Талархаж явах бөгөөд өөдрөг байна
  • Таалагдсан зүйлээ хийнэ
  • Йогийн чин зорилгыг ухамсарлана
  • Хөгшрөхөөс бүү ай
taoporchonlynch100 / instagram

Таогийн амьдралын хэв маяг, амжилт, үзэл бодол үнэхээр бахархмаар, түүний амьдралдаа мөрдөж байгаа зарчмыг ч бид дагамаар!

21
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цэрмаа Даваахүү

    Цэрмаа Даваахүү

    2020/01/14 at 10:19

    бүр их урт наслаарай

  2. Nansar Tsenee

    Nansar Tsenee

    2020/01/14 at 16:30

    yagaad ch utuldguuruu utuldug l yum bn.harin uwduhgvi baih ni achtai yum shig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *