Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү?

1

Нисэх багийнханы амардаг өрөө хаана байдгийг зорчигчид бараг мэдэхгүй байх. Харин энэ өрөөний дотор талыг одоо танд харуулъя.

Онгоцны үйлчлэгчид ч бас олон цаг нисэхэд бидэнтэй адил ядарна, амрах хэрэгтэй болно шүү дээ. Гэхдээ тэд хаана унтаж амардаг юм бол?

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 1

Боинг 777, 787 онгоцнуудад тусгай бүхээг бий. Ихэнхдээ нисгэгчийн бүхээгний ард, бизнес ангиллын танхимын дээд талд байрлана.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 2

Нисгэгчийн бүхээгний хажууд, тусгай код юм уу, эсвэл түлхүүрээр онгойдог жижиг хаалга байх бөгөөд энэ хаалгаар орж дээшээ мушгиа шатаар авирч гардаг.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 4

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 3

American Airlines Boeing 773 зэрэг онгоцнуудад энэ өрөө рүү орох тусгай шат байхгүй, зорчигчдын суудлын дээр байрлах нээлхийгээр дамжиж ордог. Энэ нь тээшний тавцангийн хаалга шиг л харагдана.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 5

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 7

“Нууц” өрөөн дотор өөр хооронд нь ойрхон шахаж байрлуулсан 6-10 ор байна. Цонх байхгүй.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 6

“Онгоц хөөрөхөд бэлдэх, хөөрөх, буух үед амралтын бүсэд орохыг хориглоно. Дээд тал нь 8 хүний багтаамжтай. Нэг хүнд нэг ор зориулагдсан.”

Амралтын энэ өрөөнд ихэвчлэн ном уншихад зориулсан гэрэл, толь, хувцас өлгөх дэгээ өлгүүр, хувийн эд зүйлсээ хадгалах шургуулга байна. Мөн ор дэрний цагаан хэрэгсэл, заримдаа унтлагын хувцас ч байдаг.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 9

American Airlines Boeing 773 онгоцны хувьд усан онгоц шиг орнуудаа уртааш нь эгнүүлэн байрлуулж, хажуугаараа явж болох төдий багахан хонгил гаргаж өгсөн байдаг.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 8

Боинг 747 онгоцны амралтын орнуудыг давхарлаж байрлуулсан байдаг бөгөөд дуу чимээ тусгаарлах хөшиг татсан байна.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 10

Энэ “нисдэг бүхээг” бол Airbus A380 онгоцных. Тун дажгүй, тухтай харагдаж байна.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 11

Боинг 777 онгоцны тухайд, нисгэгчдэд зориулсан унтлагын хоёр ор, бизнес ангиллын хоёр буйдан, шүүгээ, эсвэл суултуур, угаалтуур байрлуулдаг.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 12

Олон янзын ааштай зорчигчдын ая тухыг хангах гэж онгоцны үйлчлэгчид эелдэг, тэвчээртэй зан гарган үйлчилдэг билээ. Биднийг тив далай алгасан арван мянган метрийн өндөрт “Доктор Стрэнж”-ээ үзэн тухалж явахад тэд амсхийгээд авдаг нь юутай сайн хэрэг вэ.

Одоо нууцыг нь нэгэнт мэдсэн юм чинь, тэднээс нууц өрөөгөө үзүүлээч гэж шалгаамаар байна уу? Татгалзахгүй гэж бодож байна.

Онгоцонд нууц өрөө байдгийг та мэдэх үү? 13

Хэрвээ та хамгийн хямд үнэтэй, найдвартай тийз борлуулагч компани хайж байгаа бол Air Expert компанийг сонгоорой

http://airexpert.mn

https://www.facebook.com/AIREXPERT.MN

Дэлхийн хамгийн хямд үнэтэй авиа компаниудын жагсаалт 1

41
ГоёГоё
10
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *