Уйтгар гунигаас салж сэтгэл санаагаа сэргээх 10 арга

2

Дофамин – өөдрөг сэтгэл санаа, баяр хөөрийн гормон. Заримдаа энэхүү гормон ялгарахаа болих цагаар бид уйтгар гунигт автаж эхэлдэг байна.

Та бүхнийг уйтгар гунигаас аврах хэд хэдэн аргыг санал болгож байна. Эдгээр зөвлөгөөг дагаснаар таны дофамины хэмжээ нэмэгдэж аз жаргалыг мэдрэх болно.

Биеийн тамирын дасгал хийх

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 1

Ямар ч төрлийн биеийн тамирын дасгал байж болно. Дасгал хийснээр таны дофамин, серотонин болон эндорфинийн хэмжээ нэмэгдэнэ. Байнгын дасгал сургуулилтын үр дүнд та стресс болон архаг ядаргаанаас гарна. Хамгийн гол нь та өөрийн сэтгэлийг сэргээх тийм л төрлийн спорт сонгоорой.

 

Хорыг гадагшлуулахаа мартаж болохгүй

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 3

Хор болон нянгууд нь дофамины ялгаруулалтыг удаашруулж биеийн дархлааг сулруулдаг. Тэгэхээр та хороо гадагшлуулах арга хэмжээ авч байх хэрэгтэй. Жимсний смузи эсвэл хор гадагшлуулах цай зэрэг нь танд амттаны таашаал авчирч сэтгэлийг тань сэргээх болно.

 

Аливаад донтохоос сэргийлэх

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 2

Согтууруулах төрлийн ундаа, кофе, тамхи, дэлгүүр хэсэх зэрэг хор уршиг ихтэй цаг зуурын таашаалаас татгалзах хэрэгтэй. Энэ бол түр зуурын аз жаргал л авчирна. Аз жаргалтай байхыг хүсэж байгаа бол өөртөө хор уршиг тарихааргүй тийм зүйл барьж аваарай.

 

Хөгжим сонсох

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 4

Аз жаргалын гормоныг дээшлүүлэх хамгийн энгийн арга бол дуу хөгжим сонсох юм. Хэдхэн минут дуртай хөгжмөө сонсоход таны сэтгэл санаа удаан хугацаагаар сэргэнэ.

 

Найз нөхөдтэйгөө байнга харьцаатай бай

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 5

Ойр дотны найз нөхөдтэйгөө байнга харьцаатай байх нь дофамины хэмжээг нэмэгдүүлэх үр дүнтэй аргад тооцогдоно. Нийтэч биш хүн байсан ч найз нартайгаа ярилцсан хэдхэн минутад таны сэтгэл сэргэх болно.

 

Бүтээлч сэтгэлгээтэй бай

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 6

Бүтээлч байснаар таны аз жаргалын гормон нэмэгдэнэ. Дэлхийд алдартай зураач байх албагүй. Дуулж хуурдаж, зурж, хоол хийж өөртөө таашаал авчир. Таны сэтгэл хамаагүй өөдрөг байх болно.

 

Тирозины хэмжээг нэмэгдүүлэх

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 7

Тирозон нь долфамины молекул үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тирозоны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр дофаминийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэхгүй ч гэсэн таны сэтгэл санаа өөдрөг байх болно. Ногоон цай, тарвас, гадил, авокадо, бас тэгээд хар шоколаданд агуулагдах тэр л бодис таныг аз жаргалтай болоход нөлөөлнө. Улаан дарсанд дофаминийг өдөөж өгөх бодис агуулагдаж байдаг тул дарс, хар шоколадыг хослуулан хэрэглээрэй.

 

Бясалгал хийж бай

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 8

Бясалгал дофаминийн хэмжээг нэмэгдүүлдэг. Бие бүрэн суларсан үед аз жаргалын гормон ялгаруулах эрч хүчээр цэнэглэгддэг байна.

 

Даалгавраа бичиж бай

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 9

Өдрийн хийх ажлаа төлөвлө, өөртөө даалгавар өгч заавал цаасан дээр буулгаж байгаарай. Гүйцэтгэсэн даалгавраа таашаалтай гэгч нь дарж жагсаалтаас хасна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү арга нь хүнд маш их аз жаргал бэлэглэдэг байна.

 

Бүтэн нойртой хонож бай

Уйтгарлаж гуниглахгүйн тулд сэтгэл санаагаа сэргээх 10 арга 10

Гүн нойрны явцад дофаминийн хэмжээнд нөлөөлөх гормон болон бодис ялгарч байдаг байна. Тэгээд ч бүтэн нойр хүнд аз жаргал, эрч хүчийг нэмдэг шүү дээ.

Эх сурвалж

34
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *