Тайванийн нэгэн хүнсний дэлгүүрийн худалдагч гэртээ байгаа муурнуудаа харж байхын тулд дэлгүүрийнхээ таазыг нэвт харагдах хавтангаар сольжээ. Гэтэл санаанд ч оромгүй үр дүнд хүрэх нь тэр…

0

Уйдсан муурнууд өөрсдийгөө хөгжөөхийн тулд санаанд оромгүй зүйлс хийх нь бий. Тухайлбал, саварт нь ойр байгаа юм бүхнийг тоглоомоо болгож цацах гэх мэт үйлдэл гаргаж эхэлдэг. Тэгвэл манай сайт уншигч танд өөрийн эзгүйд муурнуудаа хөгжөөх нэгэн сонирхолтой арга олсон эзний түүхийг хүргэхээр бэлдлээ.

Эдгээр муурнууд эзнээ хэлэх үггүй болтол гэрээ буулгахыг хамгаас сайн мэддэг

© SCMcrocodile / twitter

Тайванийн Шинэ Тайпей хотын нэгэн дэлгүүрийн эзэн мууранд тун хайртай бөгөөд хоёр ч муурыг үрчлэн авч тэжээдэг ажээ. Гэвч муурнууд нь эзнээ байхгүйд тун сахилгагүй болдог гэнэ. Хэрэв эзэн нь хооллох цагт нь гэртээ ирэхгүй бол гэрээ буулгаж, дургүйцлээ илэрхийлээд авдаг гэнэ.

 

Тэд хэрхэн хөгжилдөхөө сайн мэддэг

© SCMcrocodile / twitter

Түүний дэлгүүр гэрийнх нь чанх доод давхарт байрладаг бөгөөд уйдсан муурнууд өдрийн цагаар гэрээ тоглоомын талбай болгож, дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг дээд давхарт чухам юу болоод буй талаар гайхахад ч хүргэх чанга чимээ гаргадаг байжээ.

 

Аз болоход тэдний эзэн туршилт хийхээс хэзээ ч айдаггүй нэгэн ажээ

© SCMcrocodile / twitter

Дээрх асуудлыг шийдэх эзний арга тун ухаалаг бөгөөд сонирхолтой байсан нь нэвт харагдах тааз байлаа. Таазаа нэвт харагдах хавтангаар сольсон тул муурнууд эзнийхээ эзгүйд дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсийг харж уйдах завгүй цагийг өнгөрүүлэх болжээ. Үүгээр ч зогсохгүй эзнээ ч бас харна гэхээр бүр ч сайхан биш гэж үү?

 

Тэд өөрсдийгөө хөгжөөгөөд зогсохгүй “Мууран камер” болжээ

© SCMcrocodile / twitter

Дэлгүүрээр үйлчлүүлэгчид муурнуудыг өхөөрдөж хардаг бол муурнууд тэднийг камер мэт дагуулан ажиглаж суудаг гэнэ. Бусдын анхаарлыг ихээр татаж улмаар үйлчлүүлэгчид нэмэгдээд зогсохгүй, давхар хамгаалалтын ажилтантай болсон энэ тохиолдлыг л нэг сумаар хоёр туулай буудах гэдэг байх даа!

Та тэжээвэр амьтнаа уйдсан үед нь хэрхэн хөгжөөдөг вэ? Сэтгэгдэл хэсэгт өөрийн аргуудаас бидэнтэй хуваалцаарай.

82
ХөөрхөнХөөрхөн
24
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. “санаанд оромгүй” гэдэг чинь ер бусын ховор сонин содон зүйлийг илэрхийлэхэд хэрэглэх болохоос энгийн амьдралыг ярихад хэрэглэдэг гэнээ.

  2. Soyolsaikhan Renchindorj

    Soyolsaikhan Renchindorj

    2020/11/26 at 12:06

    Zvger l kamer tavichihgvi

  3. Usuhbayr Usuhuu

    Usuhbayr Usuhuu

    2020/11/26 at 23:08

    Õtgõn Tsętsęg

  4. Õtgõn Tsętsęg

    Õtgõn Tsętsęg

    2020/11/26 at 23:12

    Usuhbayr Usuhuu ezn n aygvi uhaantai naasnn

  5. Usuhbayr Usuhuu

    Usuhbayr Usuhuu

    2020/11/26 at 23:13

    Õtgõn Tsętsęg tgd ter hewtjgaan bvr 😍

  6. Õtgõn Tsętsęg

    Õtgõn Tsętsęg

    2020/11/26 at 23:15

    Usuhbayr Usuhuu hartsnuud n bvvr 🥰

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *