Жинхэнэ урлагийн бүтээлийг ухаалаг утсаараа ч дарж болдог гэдгийг харуулж чадсан 20 гэрэл зураг

1

Instagram-д мэргэжлийн гэрэл зурагчдын бүтээлийг харж суухад нэг асуулт өөрийн эрхгүй төрдөг: “Тэд яаж ийм гоё зураг дарж чадаад байна вэ?”. Мэдээж таны зөв, тэд чинь үнэтэй аппарат барьчихсан, өнцөг энэ тэр гээд бүх арга, дүрмийг нь мэддэг хүмүүс. Гэхдээ зарим нэг тохиолдолд зөв газраа, зөв цагт байхад л хангалттай юм байна.

Жинхэнэ урлагийн бүтээлийг ухаалаг утсаараа ч дарж болдог гэдгийг батлах гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ: ховор үзэгдэл, давтагдашгүй гоо сайхныг тэд буулгаж чаджээ. Бид ч гэсэн эгзэг нь таарвал ийм гэрэл зураг дарж чадна гэдгийг танд хэлмээр байна.

1. Үгүй ээ, энэ уран зураг биш шүү. Энэ бол охиныхоо хуримд ирсэн миний эхнэрийн гэрэл зураг. Бид хоёр 28 жил цугтаа амьдарчээ, одоо ч гэсэн түүндээ хайртай.

© davidknivsta / Reddit

 

2. Сүүлцагаан хөгчүү (доор нь байгаа шувуу)-г би утсаараа авч байтал дуранд цахлай нисэж орж ирээд. Яг эгзгийг нь тааруулж товчлуураа дарж чадсан азтай шүү

© omnificunderachiever / Reddit, © omnificunderachiever / Reddit

 

3. Эхинацей Оклахома дахь намрын шуурганы дараа мөсөн бүрхүүлд тогтсон нь. Энэ гэрэл зурганд ямар нэгэн урлагийн бүтээлийн шинж байгаа биз?

© whatshesmadeof / Reddit

 

4. Өнөө өглөөний тэнгэр үнэхээр гайхамшигтай байлаа. Ажилдаа хоцорч байсан ч гэрэл зургийг нь дарахаар хэсэг зогссон юм. Элдэв төрлийн филтер хэрэглэсэн гэх байх, үнэндээ хоёр өөр камераар л авсан зураг.

© teoch13 / Twitter

 

5. Өчигдөр үнэхээр ховор зүйл олж харж чадсан – Сарны ойролцоо МКС өнгөрч байна шүү дээ

© AJamesMcCarthy / Twitter

 

6. Чийдэнгийн бүрхүүлийн тусгал миний аяга кофенд тусжээ

© drobertgj / Reddit

 

7. Өнөөдөр Фэрбанксд (Аляск) ийм байгалийн үзэгдэл олж харлаа

© CheesePlank / Reddit

Энэ байгалийн үзэгдлийг паргели гэдэг.  © Rxasaurus / Reddit

 

8. Миний кактус дөнгөж сая цэцэглэлээ. Цэцэг нь “Stranger Things” цувралын Демогоргоныг санагдуулам

© Aniskube92 / Reddit

 

9. Дээвэр дээрх цасан давалгааны гэрэл зургийг авч чадлаа

© troynole / Reddit

 

10. Сургуульдаа явж байх замдаа сэрээгээр бөөрөлзгөнө идэх энэ хэрэмтэй таарсан юм

© Splooorky / Reddit

 

11. Борооны үеэр цонхныхоо зургийг дартал хэдэн сая ододтой нэгэн гаригт ирсэн юм шиг л санагдлаа

© norfo / Reddit

 

12. Нар мандах үеэр Морро хад яг л алт шиг харагдана. Харин эхнэр маань Ferrero Rocher чихрийн цаасан дээр яг л ийм зураг байдаг гээд байх юм

© Cnoordz / Reddit, © Cnoordz / Reddit

 

13. Нар жаргаж байх үеэр нууран дээгүүр нисэх цагаан тогорууны зургийг дарсан юм

© lynch820 / Reddit

 

14. Энэ гэрэл зурагт би их хайртай. Ванкуверын төвд агч модноос унасан навчсыг би ингэж тавьсан юм

© bethanyygrace / Reddit

 

15. Өчигдөр орой Брайс-Каньон үндэсний паркаар зугаалаад. Ийм дүр зураг урьд нь огт харж байсангүй, үнэхээр сэтгэл хөдөлгөм зураг буужээ.

© TheJWeed / Reddit

 

16. Миний утас хөрөг зураг горим дээрээ түүдэг галыг ингэж авсан байна.

© Scooter_Dooder / Reddit

 

17. 2015 онд би усанд унахаас 0,000001 секундийн өмнө

© Josh_Squash_ / Reddit

 

18. Муур маань яг солонго тусаж байгаа газар зогсжээ

© Annemabriee / Reddit

 

19. Нар мандах үеэр эхнэр бид хоёр зугаалж байхдаа ийм нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдлын гэрч болж чадлаа

© thatpiccnurse / Reddit

 

20. Энэ бүргэд худалдааны төвийн дээд давхарт сууж байгаад зургаа даруулахаар шийджээ

© TacticalHermes / Reddit

 

21. Хойд туйлын туяа болон NEOWISE сүүлт одыг нэгэн гэрэл зураг дээр буулгаж чадлаа, энэ бол маш ховор тохиох аз шүү

© herry-with-an-e / Reddit

 

22. Гэрэл зургуудаа харж суухад би нэг л бухыг 5 жилийн зайтай дарсан байх юм. Техасд очиж амардаг нэгэн ранчо надад бий

© heathwards / Reddit

 

23. Ийм гэрэл зураг дарж чадсандаа одоо ч өөртөө итгэж чадахгүй байна

© purefunk45 / Reddit

Та ямар нэгэн давтагдашгүй эсвэл маш ховор үзэгдлийг гэрч болж үзсэн үү? Таны гар дор камер байнга бэлэн явж байдаг уу?

45
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 8

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *