Жинхэнэ газар уснаа явагч эр

0

Жинхэнэ газар уснаа явагч эр2010 онд Данийн чөлөөт шумбагч Стиг Северинсен /Stig Severinsen/ аварга загаснууд бүхий усан сан руу шумбан орж, 20 минут 10 секундын хугацааг усан доор өнгөрүүлж, өөрийн хүсэлтээр хамгийн удаан хугацаанд амьсгалаа түгжих Гиннесийн дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Хоёр жилийн дараа аймшиггүй зоригт Стиг дахин усанд шумбахдаа өөрийн гайхам амжилтыг эвдэж, 22 минутын турш усан доор амьсгалаа түгжин байсан. Анагаах ухааны доктор, биологийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй Северинсон нь цэв хүйтэн усанд сэлэх зэрэг хамгийн икстрийм сорилтуудад оролцдог гэдгээрээ алдартай. Амьсгалаа түгжих амжилтыг тогтоохоосоо өмнө тэрээр Умард тэнгисийн тэгээс доош хэмтэй усанд 72 метр зайд сэлж мөн л дээд амжилт тогтоосон юм. Мөсөнд гаргасан цооногоор орохын өмнө хэд гүнзгий амьсгалаар цооног руу шумбаж ороод дараагийн цооног хүртэл сэлж эхлэхдээ Стиг өөрийн нэрийн хуудас болсон хөх өнгийн Спидос /Speedos/ усны хувцастайгаа байжээ. Цооногууд хоорондоо 72 метрийн зайтай хийгдсэн байсан ба замын дунд уснаас гарах ямар ч боломж байгаагүй юм. Ердөө 96-хан секундын хугацаанд хүрэх газартаа хүрсэн 40 настай зориг тэвчээр төгс эрхэм тэсгим хүйтэн устай цооногт хэсэг саатсан нь цэв хүйтэн ус түүнд тийм ч сүртэй нөлөөлөхгүй байгааг батлан харуулсан явдал болжээ. 2012 онд усан доор амьсгалаа түгжих өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдэхийн тулд Стиг зөвхөн эмч ахыгаа дагуулсан ба ах нь түүний биеийн байдлыг хянаж байсан байна. Секунд хэмжигчийг ажиллуулахын өмнө цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалсан нь бидний амьсгалдаг агаарын 78%-ийг азот, нүүрстөрөгчийн давхар исэл агуулдагтай холбоотой аж. Уушгиа цэвэр хүчилтөрөгчөөр дүүргэсэн Стиг 30 орчим градусын температуртай усан санд шумбадаг нь хүйтэвтэр ус түүний зүрхний цохилтыг минутанд 30 удаагийн цохилттой байхаар буулгадаг байна. 20 минут 10 секундын дараа аль хэдийнээ өмнөх амжилтаа эвдсэн ч дахиад 1 минут 50 секунд усан доор байхаар шийдсэнээр нийтдээ 22 минутын турш амьсгалаа түгжин барьж чадсан гайхамшгийг бий болгосон байна. Гайхмаар хүчирхэг уушигтай, мөс шиг хүйтэн усанд шумбах дуртай энэ эрхэм усан доор регби, хоккей тоглодог. Амь насанд аюултай энэ сорилтынхоо өмнө хийдэг амьсгалын дасгалынхаа талаар тайлбарласан “Breatheology” нэртэй ном бичсэн Стиг Северинсен усан доор сандарч тэвдэх нь илүү их хүчилтөрөгч шатаадаг учир бясалгал хийдэг байна. Дашрамд дурдахад Стиг долоо хоногийн 10,000 доллараар амьсгал түгжих хичээл заадаг аж.

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *