Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот

2

Энэ жилийн санал асуулгаар дэлхийн өнцөг булан бүрт суугаа нийт 128,000 гаруй аялагчдаас очиж үзэх хэрэгтэй хотуудын жагсаалтыг гаргасан байна.
Үүний үр дүнд жуулчдад зориулсан дэлхийн 30 хот шалгарсан юм. Энд хамгийн шуугиантай хотын төвөөс хамгийн чимээгүй Швейцарийн тунгалаг гол хүртэл, дэлхийн олон газрууд орсон юм.

Бид танд аялагчдын шилдэг 15 хотыг санал болгоё:

15. Токио, Япон

Японы нийслэл орчин үе болон уламжлалт шинжийг аль алийг нь хослуулсан төгс орчинтой. Токиог дэлхийн хамгийн загварлаг нийслэлүүдийн нэг гэж үздэг бөгөөд аялагчдыг эзэн хааны ордон, Мейжи сум зэрэг дурсгалт газруудаараа татдаг аж.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 1

14. Барселона, Испани

Каталан нийслэл өвөрмөц архитектур болон амттай хоолоороо алдартай. Хотын бүх хэсгээр Антони Гаудигийн бүтээлүүдийг олж харах боломжтой (жишээ нь Саграда, Гуэль парк). Өдөр нь тапас болон паэлья идэх боломжтой бөгөөд орой нь сангрия ууж болно.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 3

13. Венеци, Итали

Ихэнх хотын оршин суугчид машин жолооддог бол энд хамгийн алдартай тээврийн хэрэгсэл бол сэлүүрт завь болон гондол юм. Венецид үер тогтмол болдог. Ийм тохиолдолд оршин суугчид болон жуулчид үерийн талаар бус харин тансаг дэлгүүрүүд болон ресторануудад анхаарлаа хандуулах боломжтой байдаг аж.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 2

12. Зальцбург, Австри

Mozart болон “The Sound of Music” Зальцбургийг дэлхийн газрын зурган дээрх чухал газруудын нэг болгосон юм. Энэ хот Австрийн Bräustübl цу Mülln шар айрагны төрөлх нутаг бөгөөд энд үзэж харах зүйл маш их бий – хотод маш олон музей, ресторан, ордон байдаг.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 4

11. Иерусалим, Израиль

Иерусалим зөвхөн христианууд, иудейчүүд, лалын шашинтнуудыг татаад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрийн шашингүй хүмүүсийг ч мөн адил татдаг газар юм. Дэлхийн хамгийн ариун хотын нэг ч янз бүрийн соёлын төвтэй хот юм.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 5

10. Лондон, Англи

Лондон – Fish and Chips, хоёр давхар автобус, амьд паабаас ч илүү том зүйл юм. Хотод олон музей, парк, хэдэн зууны тэртээгээс үлдсэн соёлууд бий.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 7

9. Киото, Япон

Киотод 1600 буддын шашны ариун сүм, 400 шинто бунхан болон 100 орчим зоогийн газар байдаг. Энэ хотыг бараг хөндөгдөөгүй үлдсэн гэж хэлж болно. Энд та гудамжаар салхилж буй гейша нарыг харах боломжтой.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 6

8. Брюгге, Бельги

Брюгге өөрийн чулуун гудамжууд, сувгууд, гайхалтай хадгалагдан үлдсэн Хуучин хотоороо алдартай. Энэхүү дундад зууны үеийн түүх энд амьдрал бий болгосон юм. Энэ хотын боомт Европын худалдааны гол түлхүүр болж байдаг.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 8

7. Праг, Чех

Одон орны цаг, Хуучин хотын талбайгаас эхлүүлэд зоорин дахь нууц баарууд гээд л… Праг бол өөртөө ямар нэг шинэ зүйл нээхийг хүсдэг хүмүүст зориулсан газар юм.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 10

6. Рим, Итали

Энэ хот Cathedral, St. Peter’s Basilica зэргээр алдартай болсон юм. Коллосеум, Trevi оргилуур, Sistine Chapel-ыг заавал очиж үзэх ёстой газар гэж зөвлөмөөр байна. Жижигхэн хот ч гэлээ зоогийн газрууд жуулчдыг амттай хоол, гэрийн дээд зэрэглэлийн дарсаар дайлах болно.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 9

5. Парис, Франц

Дэлхийн загварын чиг хандлага, уран бүтээл, хоолны урлагаар алдартай хотуудын жагсаалтын эхний тавд ордог нийслэл юм. Мөн энэ хотод кафены өндөр соёл, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд, дэлхийд алдартай үзмэрүүд их бий.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 11

4. Сидней, Австрали

Сидней – дууриараа алдартай Шинэ Өмнөд Уэльсийн нийслэл юм. Сидней эргийн ойролцоох ресторанууд болон олон тооны серфингчүүдээрээ алдартай.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 12

3. Вена, Австри

Дунай мөрний эрэг дээр орших энэхүү хөгжмийн нийслэл нь Моцарт, Бетховен ба Зигмунд Фрейд зэрэг оршин суугчдын ачаар алдартай болсон юм. Тэнд очоод алдартай эспрессо болон Захер шоколадтай тортыг амсаад үзээрэй.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 13

2. Будапешт, Унгар

Унгарын нийслэл XVI ба XVII зуунаас хойш рашаан болон халуун усны газраараа алдартай билээ. Буда Пештийг холбодог Сечен гүүрээр аялангаа байгалийн сайхныг харж алжаал ядаргаагаа тайлаарай.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 15

1. Флоренс, Итали

Флоренс дэлхий даяар урлагийн төв гэж алдаршсан билээ. Оршин суугчид болон жуулчид хотод байрлах олон тооны галерей, музей, сүмд эртний болон орчин үеийн уран зургийг сонирхох боломжтой.

Амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх хэрэгтэй дэлхийн 15 хот 14

40
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/21 at 11:57

    Италируу явбал энэ хотуудаас 3ыг нь үзэх нь байна шдэ.

  2. Зочин

    2015/11/23 at 09:56

    Сэтгэгдэл *ene ulsuudiin 3-t n ochij uzsiin bn haramsaltai n iim uzesgelent gazruudiig n uzej amjaagui unguruud yavajdee huurhii kk

  3. Зочин

    2015/12/30 at 09:56

    7 gazariig n vztsen l yum bnadaa

  4. Зочин

    2017/07/23 at 12:47

    Ljubljanka Slovenia

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *