Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл

1

Таны бугуйн цаг 950 мянган долларын үнэтэй, жинс – 1,3 сая долларын үнэтэй, харин футболк – 400 мянган долларын үнэтэй байна гээд төсөөл дөө? Танд таны гадаад үзэмж таалагдах байсан уу? Эдгээр зүйлсийн үнэ сэтгэлд чинь нийцэж байна уу? Та одоо байдаг л нэг энгийн зүйлс болон тэдгээрийн тэнгэрт хадсан үнийн хамт харах болно.

1. Бугуйн цаг – 950 мянган доллар

Bulgari цагны Magsonic Grande Sonnerie Tourbillon загварын корпус нь алт, металлын тусгай хайлшаар хийгджээ. Индранилан шил нь ар талын механизмыг харуулна. Корпусны нөгөө талд нөөц зайны үзүүлэлт болон минут репетирын үзүүлэлт байна. Оосор нь тэмээн хяруулын арьсаар хийгдсэн бөгөөд өөр олон давуу тал бий.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 2

2. Машин – 8 сая доллар

Maybach Exelero машиныг Америкийн реппер Birdman аль хэдийнээ худалдан авчээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 3

3. iPhone 6 – 3,5 сая доллар

Goldgenie компанийн мэргэжилтнүүд iPhone 6-г 24 каратын алт болон их хэмжээний алмазаар чимэглэжээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 4

4. Оймс – 760 доллар

Falke хэмээх Герман компани вакуны арьсаар хийсэн нийт 10 хос оймс үйлдвэрлэжээ. Вакуна бол Андын нурууны уулархаг хэсгээр амьдардаг ац туурайтан юм.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 5

5. Пүүз – 7500 доллар

Nike-ийн пүүзний SB Flom Dunk High загварыг “премиум” төрөлд оруулж болно, учир нь энэ пүүзийг та дэлхийн цөөн хэдхэн дэлгүүрээс л худалдан авах боломжтой юм. Пүүзний дизайн хар цагаан өнгөтэй бөгөөд хажуу талаараа алтан болон улаан өнгийн оруулгатай хийгджээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 20

6. Амттан – 35 мянган доллар

Энэхүү шоколадтай амттанг алтан навч, түрс, алмазаар чимэглэжээ. Энэ бол Их Британий хамгийн үнэтэй амттан юм.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 6

7. Tequila-гийн лонх – 3,5 сая доллар

Лонхыг платин болон цагаан алтаар хийж, алмазаар бүрсэн учир ийм үнэд хүрч байгаа юм.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 8

8. Пиво – 1850 доллар

Энэ үнэтэй шар айргийг исгэхдээ Антарктидын мөснөөс нэмж хийдэг аж. Нийтдээ 30 ширхэг лонх үйлдвэрлэгдсэн ажээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 7

9. Живсэн шампанск 1907 Heidsieck – 275 мянган доллар

Энэхүү дарс Оросын эзэн хаан Николай II-т зориулагдаж хийгджээ. Гэвч 1917 онд дарсыг тээвэрлэх үед усан онгоц живсэн байна. 1998 онд бүтэн дарснуудыг Финляндын булангийн ёроолоос олжээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 1

10. Водка – 3,75 сая доллар

Leos Verres Luxury Group нь Billionaire Vodka-г үйлдвэрлэдэг. Энэхүү водкаг шилмэл улаан буудай болон булгийн усаар хийдэг. Харин лонх нь арьсаар бүрхэгдсэн ба алмазан шигтгээтэй алтан цагираг бэхэлсэн жинхэнэ гоёлын үнэт эдлэл юм.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 9

11. Эрэгтэй дотуур хувцас – 500 доллар

Hermes-ийн дотуур хувцас.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 10

12. Албан газрын сандал – 1,5 сая доллар

Pininfarina-гийн ер бусын загвартай сандлыг Ferrari болон Maserati нар хамтран гаргажээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 11

13. Лааны суурь – 1,8 сая доллар

Кувейтын худалдааны төвийн энэхүү 1,8 сая долларын үнэтэй лааны суурь луу нэгэн өсвөр насны хүү углааш шидсэнээс болж ихээхэн хохирол амссан юм.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 12

14. Футболк – 400 мянган доллар

Английн Superlative Luxury компани хамгийн үнэтэй футболкыг үйлдвэрлэжээ. Энэхүү хувцас хар цагаан алмазаар чимэглэгдсэн юм байна.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 13

15. Зурагт – 2,25 сая доллар

Энэхүү PrestigeHD Supreme Rose зурагтын корпус алтаар хийгдсэн бөгөөд 7272 алмазаар чимэглэгдсэн.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 15

16. Жинс – 1,3 сая доллар

Энэ жинсийг алмазаар бүрсэн учир ийм үнэд хүрч байгаа ажээ.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 14

17. Хясаа – 100 доллар

Австралийн ийм хясаа бүр 100 доллараар зарагддаг. Энэ бол дэлхийн хамгийн том хясаануудын нэг юм: 18 см урттай, 1 кг жинтэй.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 16

18. 00-ын цаас – 1,3 сая доллар

Австралийн Toilet Paper Man компани 22 каратын алттай 00-ын цаасыг үйлдвэрлэдэг. Компанийн ажилтан танд үнэт нойлын цаасыг хүргэж өгөөд зогсохгүй оргилуун дарс хамт бэлэглэх болно.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 17

19. Усан үзэм – 6400 доллар

Японы нэгэн дуудлага худалдаан дээр Ruby Roman сортын усан үзэм 6400 доллараар зарагджээ. Энэ нь тусгайлан ургуулсан маш том хэмжээтэй, амттай усан үзмийн төрөл юм. Үүнд ямар ч алт, алмаз байхгүй байгааг анхаараарай.

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 19

20. Сансрын станц – 150 тэрбум доллар

Тэнгэрт хадсан үнэтэй 20 эд зүйл 18

15
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. 신대한

    신대한

    2015/11/19 at 14:41

    W0W

  2. Зочин

    2015/11/19 at 15:02

    soliortsiin hun usgui bol amidarch chadahgui ch ter barag unegui zuil harin ed nar hund zailshgui shaardlagatai zuil bish ch une n tengert hadchih yumaa

  3. June Jdorj

    June Jdorj

    2015/11/19 at 15:45

    Jorlongiin tsaas ni l arai dendyy um altaar bugsuu archaad jorlond hiigeed usaa tatah ni bnshdee

  4. Tsogtoo Tsogtoo

    Tsogtoo Tsogtoo

    2015/11/19 at 15:53

    Arai2 oims ntr xxa

  5. Зоч

    2015/11/19 at 16:49

    Сэтгэгдэл * 10000 долларын үнэтэй дотуур хувцас ч баё бий шүү

  6. Humuun Hurts

    Humuun Hurts

    2015/11/19 at 21:00

    /Baychudad/ naaduula hudaldaj avad delhiiges zailtsga gj l heleydee /uur ch yu helehev/

  7. zochin

    2015/11/21 at 13:44

    Сэтгэгдэл *boli

  8. Зочин

    2015/11/21 at 17:34

    manai toriin tergvvnvvd law hereglej bga da nutgaa zaraad!!!!!

  9. Зочин

    2015/11/22 at 15:31

    Сэтгэгдэл *Orosiin sansariin stantz hamgiin unetein bain

  10. Зочин

    2015/12/27 at 21:54

    хувцсыг алмазаар бүрдэг тэнэг сдакууд юма

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *