Орон гэртээ амар тайван амьдрах тав тухыг маань алдагдуулж, галзуурахад хүргэдэг 7 төрлийн хөрш

0

Дуу чимээ ихтэй, их үнэртэй, хэтэрхий идэвхтэй бас мөнхийн эзэнгүй – энэ дэлхий дээр янз бүрийн л хөршүүд бий. Тэд бүгд өөрсдийнхөө дүрмээр амьдардаг бөгөөд бусад хүмүүс тэднийг ойлгоход амаргүй, гэсэн хэдий ч ийм хөрштэй дасан зохицож амьдрахаас өөр аргагүй. Гэхдээ дасан зохицохын зэрэгцээ бас хөгжилтэй талаас нь авч үзэх хэрэгтэй юм шиг, хананы цаана амьдарч байгаа хүнд дандаа уурлаж уцаарлаад байж болохгүй биз дээ?

Уншигч хүн бүрд мартахын аргагүй хөрш байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Ингээд олон давхар орон сууцанд ямар төрлийн хүмүүс амьдарч байгааг зургаар харуулахыг хичээлээ. Тэд бидэнд өөрийн эрхгүй мартагдашгүй сэтгэгдэл үлдээж чаджээ.

1. Сүрчгэнд дурлагч

Цахилгаан шатаар аялах жирийн нэг аялал ч удаан санагдаж болох юм, өөрөөр хэлбэл хурц үнэртэй сүрчиг түрхэх дуртай хүнтэй цуг битүү орчинд орох “завшаан” тохиовол шүү дээ. Зарим нэг үнэр үнэхээр онцгой, зөвхөн нарийн мэдрэмжтэй хүн л мэдрэхээр тийм үнэр байдаг. Бусад хүмүүсийн хувьд бол бушуухан гадаа гарч амьсгалаа авч, гаргамаар санагдана.

 

2. Бяцхан авьяастан

Хананы цаана хөгжмийн авьяастай хүүхэд амьдарч байхад хөршүүд хэзээ ч уйдахгүй. Хүссэн хүсээгүй залуу авьяастантай цуг гамм судална, түүний амжилтанд өмнөөс нь баярлах үе ч гардаг.

 

3. Дэмий ярих дуртай хөрш

Үнэхээр ам нээх хүсэлгүй байгаа үед дэмий ярих дуртай хөрштэй нүүр тулдаг үе зөндөө. Цахилгаан шатанд таарах айлын эмээ 10 давхар хүртэл танай гэр бүлийн амьдралын бүхий л асуудлыг мэдэхийг хүснэ, давс гуйхаар орж ирсэн хөрш 2 цаг гэрт дэмий ярьж сууна – энэ мэт нөхөрлөлөөс амархан салж чадахгүй. Тиймээс байрны тухай сүүлийн үеийн мэдээг сонсохоос гадна тэдний тавьсан бүдүүлэг асуултад инээмсэглэсэн болоод эелдгээр зайлсхийхээс өөр арга үлдэхгүй.

 

4. Гэртээ үзэгддэггүй нохойнд дурлагч

Танай хөрш нохой тэжээдэг, гэхдээ тэд өөрсдөө мөнхийн завгүй ажилтай бөгөөд өдрийн ихэнх цагийг гадуур өнгөрөөдөг бол та бүү хэл танай орц тэр чигээрээ уйдаж ганьхарсандаа улих нохойны дуунд залхах биз ээ. Гэрийн тэжээвэр амьтан эзнээ үнэхээр их санаж үгүйлдэг, үүнийгээ тухайн давхарт ирэх цахилгаан шатны чимээ сонсох болгондоо л эцэс төгсгөлгүй дуу, хуцалт, улилтаар илэрхийлнэ.

 

5. Заавал шөнийн цагаар зурагт үзэгч

Олон давхар орон сууцны оршин суугч болгон өөрсдийн гэсэн амьдралын хэмнэлтэй: нэг нь орондоо эрт ороод унтаж амарна, нөгөө нь дөнгөж ажлаасаа ирж байх бол нөгөө нэг нь ажилдаа явахаар гарна. Мэдээж сонсох дуртай дуугаа эсвэл сонирхолтой киног чангалж байгаа хөршийн хувьд шөнө сэрүүн байхад нь туслах байх. Харин хананы цаанаас чанга дуу, кино сонсон хэвтэх хөршүүдийн хувьд – тэд унтаж амрахыг л хүсэж байгаа.

 

6. Өрөмчин хөрш

Эрт орой хэзээ нэгэн цагт бүгд л засвар хийдэг, энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ бараг байшин болгонд жилийн жилд л алх, дрилль эсвэл өрөм дүнгэнүүлж байдаг нэг хөрш бий. Ялангуяа багажаа бүтэн сайны өглөө 7 цагт эсвэл 1 дүгээр сарын 1-ний өглөө барьж аваад л дахин дуугаргаж эхлэхийг сонсохоор “aмиa хopломоор” санагдах нь тэр. Тэр үнэхээр амрах завгүй ажиллахыг яана гээч. Арга ч үгүй биз дээ, засвар ямар өөрөө бие даагаад хийгдчих биш.

 

7. Долуулаа нэгэн зэрэг ажиллах

Хүүхэд өсгөх – амаргүй ажлуудын нэг мөнөөс мөн. Ялангуяа жижиг байранд олон хүүхэд өсгөх үнэхээр хэцүү. Хүүхэд үсэрч хайрах, хашхирах дуртай, байнга л ямар нэг зүйл газар унагаана, шинэ дуу чимээ сонсох гэж гарт таарсан болгоныг балбана, сонирхолдоо хөтлөгдсөн тэд паар нүдэж үймүүлнэ. Энэ асуудлыг нэг л зүйл шийдэж чадна. Энэ бол хүмүүжил. Ингэж чадвал 7 хүүхэд ч сайхан хөрш болно.

Танай байранд ямар төрлийн хөрш байдаг вэ? Эсвэл танай хананы цаана үнэхээр онцгой нэгэн хөрш амьдардаг уу?

95
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. О. Тэргэл

    О. Тэргэл

    2021/01/28 at 12:42

    Altantitem Uuganbaatar yaaag nowshnuudiin hiideg ymnud bnshd

  2. Саруул Т.

    Саруул Т.

    2021/01/30 at 02:17

    С. Үүрийнцолмон хажуу айл ханаа өрөмдөөл унтуулахгүй уурыг нь хүргэдэг дээ тиймээ ккк…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *