Толгойд нэг л багтаж өгөмгүй, утгагүй мэт сонсогдох хэдий ч бодит байдал дээр үнэхээр үнэн 16 сонирхолтой баримт

1

Бид дэлхий ертөнцийг нэг л өнцгөөс хараад бүр дасахын зэрэгцээ энэ тухай эргэцүүлэн бодох ч цаг гаргахыг хичээхгүй байна. Дэлхийн ертөнцийн хачирхалтай давхцал, уялдаа холбоо үнэхээр сонирхол татах ёстой. Мэдээжийн юм шиг санагдах хэдий ч бидний хувьд шинэ нээлт болох зүйлс маш их бий. Видеоблогер MjcMatthew өөрийн TikTok-ийн хуудсандаа яг л ийм сонирхолтой баримтуудыг цуглуулдаг. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мэтью-гийн хувьд гайхалтай гэж үзсэн хэд хэдэн баримтуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.  Утгагүй мэт сонсогдох ч бодит байдал ийм л байж: жишээ нь, лааз онгойлгогчийг лаазнаас хойш олон жилийн дараа зохион бүтээсэн байх юм. Эсвэл хөx нүдтэй хүмүүсийн өвөг дээдэс нь нэг.

Зарим нэг баримтуудыг бидний урьд өмнө нь харж байгаагүй өнцгөөс тайлбарлажээ. Жишээ нь: Оксфордын их сургууль Ацтекийн эзэнт гүрнээс өмнө байсан, харин Пикассог Эминем болон Дарвиныг холбох холбоос болгож болох нь. Гайхалтай гэхгүй өөр юу гэмээр юм бэ дээ?

1. Пикассо Чарльз Дарвиныг амьд байхад төрсөн ба Эминемийг мэндэлсэн хойно өөд болжээ.

boredpanda.com

 

2. Бидний булчингийн эд эсийг бүгдийг нь яс болгох тийм өвчин байдаг юм байна. Уг өвчнийг фибродисплазм гэх ба дэлхий дээр 800 хүн энэ өвчнөөр өвджээ.

boredpanda.com

 

3. Оксфордын их сургууль Ацтекийн эзэнт гүрнээс ч хөгшин

boredpanda.com

 

4. Эрх чөлөөний хөшөөг зэсээр хийсэн тул шинэ дээрээ жирийн зоос шиг л харагддаг байж гэнэ. 1922 онд исэлд орж тэр чигээрээ ногоон өнгөтэй болжээ

boredpanda.com

 

5. Хэрвээ танд ганц цайны халбага нейтроны од байсан бол массаараа Гизагийн 900 пирамидтай тэнцэхээр байлаа

boredpanda.com

 

6. Гартаа хөзөр хольж байгаа бол статистик магадлалаар та хэн ч, хэзээ ч дахиж энэ дэс дараалалд оруулахгүйгээр хольж байгаа юм. Яг энэ дэс дарааллаар хольсон түүхэн дэх цорын ганц хүн ч болно

boredpanda.com

 

7. Нэгдсэн Вант улсын нэгж талбайд оногдох хуй салхи дэлхийн өөр хаана ч байхгүй

boredpanda.com

 

8. Стоунхеж эртний ромчуудад хүртэл аялал жуулчлалын газар байжээ

boredpanda.com

 

9. Crayola компанид 35 жилийн турш ажиллаж тэтгэвэртээ гарсан, мөн энэ хугацаанд 1,4 тэрбум өнгийн харандаа хийсэн компанийн шилдэг ажилтан болох Эмерсон Мозер өөрийгөө өнгө ялгаж чаддаггүй дальтоник гэдгээ мэдэгджээ

boredpanda.com

 

10. Лааз онгойлгогчийг төмөр лаазыг бүтээснээс хойш 40 жилийн дараа л зохион бүтээжээ

boredpanda.com

 

11. Нэг аяга усны атом нь Дэлхийн бүх далайн устай аяганаас их

boredpanda.com

 

12. Бүх цэнхэр нүдэт хүмүүс – 400 үеэс дээш нэг өвөг эцэгтэй, Үндэслэгчид гэдэг нэрээрээ алдартай өвөг дээдэс юм. Тэдгээр нь ойролцоогоор 7-10 мянган жилийн тэртээ мезолитийн үед одоогийн Испанийн газар нутаг дээр амьдарч байсан бас генетикийн онцгой мутацтай хүмүүс байжээ.

boredpanda.com

 

13. Facebook дэх “Like” товчлуурыг “Awesome (гайхалтай, янзын)” гэх гэж байжээ

boredpanda.com

 

14. Жимсэн дээр наасан цаасыг идэж болдог шүү. Юмыг яаж мэдэх вэ гэж л хэлж байгаа юм

boredpanda.com

 

15. Шатрын өргийн хувилбар нь Ертөнцөд мэдэгдсэн атомын тооноос ч их

boredpanda.com

 

16. Анхлан Эйфелийн цамхагийг Барселонад барихаар яригдаж байжээ. Даанч Барселоны оршин суугчдад төслийн санаа таалагдаагүй гэдэг – тэгээд цамхагийг Францад шилжүүлжээ

boredpanda.com

Уншигч та ямар нэгэн сонирхолтой баримт мэддэг юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнд хуваалцаарай.

12
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *