
Суралцаж буй хэл дээрх номыг унших нь аливаа хэлийг сурах хамгийн шилдэг арга байдаг. Ном унших нь хэл сурах хүнд хүчир хөдөлмөрийг сонирхолтой болгоно. Толгой эргүүлсэн дүрэм, хэнд ч сонирхолгүй хэл сурсан туршлага зэргийг орхицгооё.
Бид танд англи хэл сурахад тань зориулж сонирхолтой уран зохиолын номуудыг санал болгож байна.
«The Time Traveler’s Wife», Audrey N.
Генетикийн өөрчлөлттэй нэгэн эр урьдчилан таашгүйгээр цаг хугацаагаар аялах бөгөөд түүний хайртай эхнэр нь нөхрийнхөө гэнэтийн алга болдог байдалд хэрхэн дасан зохицох тухай өгүүлэх хайрын түүх юм.
«The Chronicles of Narnia», Clive Staples Lewis
7 цуврал номонд хүүхдүүд Нарни хэмээх үлгэрийн орноор аялж адал явдалтай учирна. Үлгэрийн орны амьтад нь хүний хэлээр ярьж, ид шидэд хэн ч гайхаж алмайрахгүй, мэдээж муу ёрыг сайн тал ялан дийлнэ.
«The Lost World», Conan Doyle
Өмнөд Америкаар аялах Британийн экспедицэд тохиолдох адал явдлыг өгүүлнэ. Хад чулуу ихтэй хүн хүрэхийн аргагүй нэгэн газарт профессор Челленжер өөрийн багтайгаа хүрч чадах бөгөөд “орхигдсон ертөнц”-ийг нээнэ – динозавр, хүн сармагчин, чулуун зэвсгийн үеийн хүмүүс…
«Matilda», Roald Dahl
Матильда дандаа л хэрэг төвөг тарьж явдаг гэж аав ээж, багш нар нь бодно. Матильда болохоор, томчууд дандаа худлаа ярьдаг гэж бодно. Матильда өөрийнхөө далд хүчийг мэдсэнээс хойш томчуудыг хашраахаар шийднэ.
«Pride and Prejudice», Jane Austen
Ядуу боловч олноо хүндлэгдсэн Беннетийн гэр бүлийн хөршөөр баян, нууцлаг Дарси суух болно. Элизабет Беннет шинэ хөршийнхөө халамжлалыг үл тоомсорлоно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр залуучууд бие биенээ ойлгож бардам зангаа хаяж хоёр биендээ дасах ажээ.
«The Hunger Games», Suzanne Collins
Залуу, бүсгүй хоёр бие биенээ хар багаасаа мэдэх бөгөөд бие биендээ хайртай боловч харамсалтай нь дайснууд болно … Сонголтын дагуу тэд нэгэн аймшигтай “Өлсгөлөнгийн тоглоом”-д оролцох цаг болох бөгөөд аль хүчтэй нь амьд үлдэнэ. Энэ хуулийг хэн ч зөрчиж чадахгүй. Хайртай залуус харин үүнийг өөрөөр шийджээ.
«The Catcher in the Rye», J. D. Salinger
Бага нас өнгөрч насанд хүрсэн хүний амьдралаар амьдрах цаг ирнэ. Харамсалтай нь энэ ертөнц худал хуурмагаар дүүрэн. Холден худал хуурмагийн эсрэг тэмцэх бүрт өөртөө л төвөг удаж, сэтгэл нь шархлах болно.
«Howl’s Moving Castle», Diana Jones
Софи аймшгийн хараал хүртэхэд нүүдлийн цамхагт байрлах далд хүчний ид шидтэн Хоулуд хандаж тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрнэ. Хараалаасаа салахын тулд Софи Хоулын цамхагт амьдарч багагүй оньсогыг тайлахын тулд адал явдалтай учирна.
«Flowers for Algernon» Daniel Keyes
Зохиолын гол баатар оюуны хомсдолтой Чарли тархины туршилтын мэс засал хийлгэхийг зөвшөөрнө. Туршилтын дараа түүний оюун ухаан эрчимтэй дээшлэх боловч аз жаргалтай болгож чадах болов уу? Хувь хүн байхын тулд заавал IQ өндөртэй байх ёстой юм гэж үү?








Эмийн Ургамал Эмийн Ургамал
2015/10/26 at 11:19
Уучлаарай ДООРХ ЛИНКЭЭР LIKE дараад өгөөч. Таны дарсан ганц like ч маш чухал шүү. Тэмцээнд орж байгаа юмаа.
https://www.facebook.com/846488558742819/photos/a.954563971268610.1073741834.846488558742819/954998151225192/?type=3&theater
Баярлалаа.
Neg Suhee
2015/10/26 at 11:59
HI ene nomnuudiig haanaas abch unshij boloh bol oo
Neg Suhee
2015/10/26 at 11:59
HI ene nomnuudiig haanaas abch unshij boloh bol oo
Зочинccc
2015/10/26 at 13:34
Сэтгэгдэл *ccccc
Мөнгөнсүх Баярцогт
2015/10/26 at 14:44
Э. Өнөрцэцэг
Мөнгөнсүх Баярцогт
2015/10/26 at 14:44
Э. Өнөрцэцэг
zaluu
2015/10/26 at 18:32
https://www.youtube.com/watch?v=-Bu16QT0xqc sonsood unshih link n.
Энххалиун Энхболд
2015/10/26 at 18:50
Ном нь гарч ирэхгүй сурталчилгаа гараад байх юм
Энххалиун Энхболд
2015/10/26 at 18:50
Ном нь гарч ирэхгүй сурталчилгаа гараад байх юм
Aldaraa Shatar
2015/10/26 at 23:24
ymar nm bgaa ve
Aldaraa Shatar
2015/10/26 at 23:24
ymar nm bgaa ve
Aldaraa Shatar
2015/10/26 at 23:25
bugd hed ve
Aldaraa Shatar
2015/10/26 at 23:25
bugd hed ve
Зочин
2015/10/27 at 07:51
Angli helee sain surag ui baigaa bol zarim n lav ahadsan nomnuud bnaa. Pride and Prejudice unshih gej zudreed hereggui biz, mash urt urt oguulberuudeer bichsen, huuchnii helleg ihtei oilgohod hetsuu shuu dee. Hel surahad nemertei talaas n yavch bodoogui “zovlolgoo” ogchee. Humuust chiregdel uchruulah zovlolgoo bnaa.
Зочи
2015/10/27 at 10:19
Сэтгэгдэл *sn bnu ene nmnudiig hanas awch boloh we
Санаа
2015/11/24 at 12:10
Hey, аливаа хэлийг сурахад эх хэл дээрхи ном унших нь хамгийн сайн арга. Гэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. 1. Өөрийн хэлний түвшиндээ таарсан ном байх 2. Уншихад сонирхолтой, адал явдалтай байх 3. Маш энгийн үг хэллэгийг хэрэглэн бичигдсэн байх 4. Key words буюу түлхүүр үгнүүдийг номын сүүлийн хуудсанд орчуулсан байх гм
Тэгвэл эдгээр шаардлагыг болон Таны бусад шаардлагыг хангасан Англи хэл дээрхи болсон явдал, бодит амьдрал гэх мэт олон сэдвийг хамарсан богино өгүүллэгийн цуврал номуудыг TALK TALK ENGLISH төвөөс эрхлэн гаргаж байнаа. Тус төв дээр очоод эдгээр номуудаас өөрийн хэрэгцээндээ тааруулан авах боломжтой байна шүүүү. ” Айлаас асуухаас … Авдараа уудал !!! Англи хэл сурах үйлсэд Тань амжилт хүсье …