
Бидний тархи нэг төрлийн болон энгийн бодлогоор ачааллаад байвал удахгүй “мангар” болж хурдан ажиллах чадвараа алддаг. Тархин дахь оньснууд нь удааширч, зэвэрч эхэлнэ л гэсэн үг.
Тийм учраас таны тархийг ажиллуулах дараах сайтуудыг танилцуулж байна. Өнөөдөр бодлого, дасгал, тоглоомын тусламжтайгаар ой санамжаа дээшлүүлээд маргааш сэтгэн бодох чадвараа дээшлүүлье. Үр дүн нь найдвартай, хурдан ажиллах тархи таных.
Доорх сайтууд руу зочилж орохыг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.
Cognifit
Энэхүү сайтын тусламжтайгаар эхлээд та тархиныхаа үйл ажиллагааг шалгаж өөрт тохирсон хөтөлбөр гаргаж ахиц дэвшлийг харж болно. Ашиглахад үр дүнтэй, бас амархан. Муу тал бас байна аа – үнэгүй хувилбарынх нь боломж хязгаарлагдмал.
Wikium
Эхлээд таны ой тогтоолт, анхаарал, сэтгэн бодох чадварыг тань шалгана. Гарсан дүнг үндэслэж танд зориулсан дасгалын хөтөлбөрийг санал болгоно. Цааш төвшин ахихад төлбөртэй боловч илүү боломж танд нээгдэх юм.
Mnemonica
Энэ сайт биднийг “Муу ой санамжтай хүн гэж байхгүй. Үүнийгээ ашиглаж чаддаггүй хүн л гэж байдаг юм” гэсэн ишлэлээр угтах болно. Хүнд биш дасгал хийж ой санамжаа хөгжүүлэх боломжтойгоос гадна тоо, үг, текст тогтоох чадвараа нэмэгдүүлнэ. Мөн сэтгэхүйгээ сайжруулах дасгалууд санал болгож танд ашигтай зөвлөгөөнүүдийг өгнө.
Happymozg
Онлайн дасгал, тоглоомоор ой тогтоолт, анхаарал, тархины хариу үйлдэл болон тархины ажиллагааны төвшинг тодорхойлж болно. Мөн тархи гэж юу болох, тархины хэвийн үйл ажиллагааг хэрхэн хангах талаарх онолын хэсэг ч бий.
Petruchek
Тархиа ажиллуулах онлайн логикийн шилдэг тоглоомуудыг эндээс үзэж болно.
Brainscale
Энэ сайт дээр тархинд зориулсан ганцхан л дасгал бий – N-буцах бодлого. Тархины ой санамж, сэтгэх чадварыг дээшлүүлнэ. Тоглоомын дүрэм: матрицад байгаа дөрвөлжинг харж байхад нэг үсэг хэлэхийг сонсоно. Сонсоод тухайн дүрс харагдсан эсэхийг тэмдэглэж өгнө.
Uplift
Ой санамж, хурд, сэтгэлгээ, тоо бодох чадварыг дээшлүүлэх зорилготой тоглоомуудыг энэ сайтаас олж авч болно. Тоглоом тоглож эхлэхээс өмнө тархины аль хэсгийг хөгжүүлэх шаардлагатай байгаагаа тестээр үзнэ. Тестийн дүнг харгалзан танд зориулсан дасгал, бодлогуудаас та сонгох боломжтой.
Fitnessbrain
Логикийн бас нэгэн тоглоомтой сайт, үүнд үгийн сүлжээ, ой тогтоолтыг нэмэгдүүлэх дасгалууд, паззл-ууд бий.
Zanimatika
Тархиныхаа насыг тодорхойлох сонирхолтой тестийг та бөглөөрэй.
S-mind
Хүний тархины чадвар болон оюун ухааны хөгжлийг нэмэгдүүлнэ. Бидний тархи ямар бүтэцтэй, яаж ажилладаг, ажиллагааг нь хэрхэн сайжруулах тухай зөвлөмжүүдийг мөн дэлгэжээ. Жишээ нь “Богино хугацааны ой санамжийг хэрхэн сайжруулах” тухай нийтлэлээс гадна логик бусад чадварыг нэмэгдүүлэх бодлогууд маш олон сонголттойгоор тавигджээ.
Chisloboi
Тоо бодох хурдыг нэмэгдүүлэх онлайн тоглоомууд байна. Хэд хэдэн үетэй: цаггүйгээр тархиа халаах үе, марафон – 20 асуултанд өөрийн боломжоор хурдан хариулах, хоёр минутад ямар ч алдаа гаргахгүйгээр тоо бодох.
Quantified-mind
Хэрвээ та англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн бол энэ сайтаар ороод үзээрэй. Таны тархины бүхий л үйл ажиллагааг дэмжихэд зориулсан толгоом, бодлогууд энд бий. Зөвхөн тархиа ажиллуулаад зогсохгүй хүссэн судалгаандаа оролцох боломжтой.
Litlbetr
Ой тогтоолт, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох, хурд зэргийг сайжруулах сонирхолтой бөгөөд хөгжилтэй дасгал, үгийн сүлжээнүүд бий. Зүгээр зугаагаа гаргаж болно – жишээ нь, хөгжилтэй үгийн сүлжээг бөглөж болно, эсвэл логикийн бодлого бодож 5-6 дугаар шат дээр учраа олохоо болих вий дээ.
Mozgame
Ой тогтоолт, харааны тогтоолтыг сайжруулах төрөл бүрийн онлайн тоглоомуудыг тоглож болно.
Brainexer
Маш олон төрлийн дасгалууд байх ажээ: анхаарал төвлөрлийн дасгал, ялган шигших, үгийг ялгах, төрөлжүүлэх, арифметикийн чадвар, алгассан тоог олох, замыг олох гэх мэт. Нэгэн сонирхолтой дасгал бол – “Struppa Effect” заавал тоглож үзээрэй.








Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Nyamaa Ya
2015/10/26 at 17:31
.
Зочинjkku
2015/10/26 at 20:35
Bayrlalaa mash heregtei niittlel bn. Site aa linkeer n tavibal deer bn
Зочин
2015/10/27 at 10:53
Сэтгэгдэл *nul oros site uud bna bas zarim bolq bh shig bnada wtf man
Зочин
2015/10/27 at 12:40
Сэтгэгдэл *Bayarlalaa
Баярлалаа
2015/10/27 at 16:55
Сэтгэгдэл *dga
Зочин
2015/10/27 at 20:53
mongoloor bish ym bn shde te
Зочин
2015/10/28 at 03:40
Тэр зочин монголоороо ч зөв бичиж чадахгүй байж. Тархиа ажиллуул
Gongor ganzoo
2015/12/04 at 09:54
Think yuo nice
Niitlegchid zoriulaw
2016/09/18 at 21:54
Siteniihaa linkiig shuud tawisan bol humuust ih heregtei medeelel boloh blaa. Ghde nereer n haij oloh gher oligtoi ym garch irku bn. Hend ch hereggui zgr l hog niiteljdee