Нүдний ядаргааг тайлж хараа сайжруулах дасгалууд

3

Өнөө үед хүмүүс компьютерийн өмнө олон цаг сууснаар нүдээ ядраах болсон. Эхлээд нулимс гарч, дараа нь таагүй мэдрэмж төрж, сүүлдээ харааны асуудал үүсдэг. Бидний танилцуулах дасгалууд нь нүдний алжаалыг тайлаад зогсохгүй хараа сайжруулах ач тустай.

 

Хэрхэн нүдний ядаргааг тайлах вэ?

Пальминг амралт

Эгц суугаад, биеэ сулла. Нүдээ ингэж таглаарай, баруун гарын алганы төв хэсгээ баруун нүдний эсрэг талд , зүүн гарын алгаа зүүн нүдний эсрэг талд байрлуулаарай

 

Нүдний алжаал тайлах үндсэн дасгалууд

1-р дасгал

Удаан гүн амьсгалаад 2 хөмсөгнийхөө гол хэсэг рүү нүдээ чиглүүлээрэй. Яг ийм байдалтай хэдэн секундын турш харцаа тогтоогоорой. Удаан амьсгалаад, нүдээ хуучин хэвэнд нь оруулаад хэсэг аниарай. Яваандаа хоёроос гурван 7 хоногийн дараа дасгал хийх хугацаагаа уртасгаж болно.

 

Дасгал -2

Гүнзгий амьсгал аваад, хамрын үзүүрээ хэдэн секундын турш хараад дасгалаа зогсооно. Дараа нь хэсэг нүдээ аниарай.

 

Дасгал –3

Амьсгаа аваад нэг их хүчлэхгүйгээр нүдээ баруун тийш нь хөдөлгөнө. Удаан барилгүйгээр амьсгаагаа гаргаад нүдээ хуучин хэвэнд нь оруулна. Яг энэ маягаар зүүн тийш харна.

 

Хамраараа захиа бичих

Энэхүү дасгал нь нүдний булчин болон таны хүзүүг суллах үүрэгтэй. Хүзүү их ачаалалтай байснаар нүдэнд ирэх цусан хангамж саардаг. Энэ дасгалыг хэвтээ үедээ ч, босоо үедээ ч хийсэн болно. Гэхдээ суугаа үедээ орвол илүү сайн.

Биеэ сулла. Нүдээ ань. Хамрын үзүүрээ үзэг гэж төсөөл. Урт ч байж болно, хамгийн гол нь таны нүд ядрах ёсгүй бас танд тухтай байх ёстой. Ингээд дараа нь хамраа үзэг хэмээн төсөөлөөд агаарт юм бичээрэй.

 

“Хуруун дундуур”

Гарын алга тань нүднээс бага зэрэг доор байхаар гараа байрлуул. Дараа нь хуруунуудаа салаалуул. Толгойгоо аажим аажмаар баруун зүүн тийш хөдөлгөөд, хуруу руугаа биш харин хурууны завсраар алсыг хараарай. Өөр ямар нэг зүйлд харц тань сатаарах ёсгүй. Хэрвээ та дасгалаа зөв хийх юм бол толгой биш гар тань хөдөлж буй мэт санагдана.

Нүдээ нээгээд 3 удаа, нүдээ аниад 3 удаа хийж үзээрэй. 20-30 удаа хийвэл сайн. Дасгалын үеэр чөлөөтэй амьсгалж болно

 

Дасгал -4

Амьсгаа аваад баруун дээд булан руу 45 градус өнцгөөр хараарай. Удаан барилгүйгээр дасгалаа зогсоогоод нүдээ хуучин байранд нь оруулна. Дараагийн удаад зүүн дээд булан руу хараад амьсгаагаа гарган нүдээ хуучин хэвэнд нь оруулаарай.

 

Дасгал -5

Амьсгаа аваад харцаа доош чиглүүлнэ. Дараа нь удаанаар нүдээ цагийн зүүний дагуу эргэлдүүлнэ. Хамгийн дээд цэгт ирээд амьсгаагаа гаргаад, эсрэгээр буюу цагийн зүүний доод хэсэг хүртэл нүдээ эргэлдүүлнэ.

12
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2018/02/01 at 19:31

    Bataa Dorj

  2. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2018/02/01 at 19:31

    Bataa Dorj

  3. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2018/02/01 at 19:31

    Bataa Dorj

  4. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2018/02/01 at 19:31

    Bataa Dorj

  5. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2018/02/01 at 19:31

    Bataa Dorj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *