Пэрис Хилтон 41 насандаа хэрхэн залуу харагдаж байгаа нууцаасаа хуваалцжээ

0

Бид Пэрис Хилтоныг жүжигчин, загвар өмсөгч мөн бизнес эрхлэгч эмэгтэй гэдгээр нь сайн мэднэ. Мөн тэрээр арьс арчилгааны мэргэжилтэн ажээ. Пэрис өдгөө 41 насыг зооглож байгаа хэдий ч 20-той бүсгүй шиг л харагддаг. Загвар өмсөгч эмэгтэй залуу харагдахын тулд ямар нууц ашигладгийг бид олж мэдэхээр шийдсэн юм.

Пэрис өөрөөрөө харагдахыг хүсдэг

Mary Evans / Allstar / Graham Whitby Boot / East News, East News

Олон алдартнууд он удаан жил залуу төрхөө хадгалахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх гэж гүйцгээдэг, харин Пэрис өөр замыг сонгожээ. Тэрээр хэзээ ч мэс заслын ширээн дээр хэвтэж байгааүй гэдгээ мэдэгдсэн: “Би угаасаа л арьсандаа арчилгаа тавьдаг байсан. Амьдралдаа хэзээ ч ботокс, филлер шахуулж байсангүй, ямар ч гоо сайхны мэс засал хийлгүүлж байгаагүй юм” гэжээ.

 

Мөнхийн залуу насны нууц

Xavier Collin / Avalon / Photoshot / East News, Xavier Collin / Avalon / Photoshot / East News

Пэрис Хилтон нэгэн ярилцлагын үеэр 8 настайгаасаа эхлээд л гадаад төрхөндөө анхаарал тавьж эхэлсэн тухайгаа хэлжээ.

Мэдээж, түүний амьдралын хэмнэл болон арьс арчилгааны арга барил нь өөрчлөгдсөн, гэхдээ тогтмол байнгын арчилгаа – залуу төрхийн эх сурвалж хэвээр үлджээ. Пэрис арьс арчилгааны хэд хэдэн бүтээгдэхүүн, хэрэглэл ашигладаг: “Би Foreo-гийн нүүр цэвэрлэх сойз, Dr. Dennis Gross Pro-гийн гэрэл ойлгогч маск, мөн Luminance-ийн гэрлэн эмчилгээ хэрэглэдэг”.

“Хүчилтөрөгчийн болон чийгшүүлэгч арчилгаанд би их дуртай, ялангуяа микро тогоор цохиулдаг арчилгаа үнэхээр гоё” гэж Пэрис сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

 

Эдгээр арчилгааны үр дүн нүдэн дээр ил харагдана

Dee Cercone / Everett Collection / EAST NEWS, James Atoa / Everett Collection / East News

EMS буюу булчинг цахилгаанаар өдөөх арчилгаа – таны нүүрний булчингуудад дасгал болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тухайн төхөөрөмж нүүрний булчинг чангалж суллаж өгнө, үүний ачаар арьс чангарч үрчлээ арилдаг. Үр дүн ч удаан хүлээлгэхгүй, маш богино хугацаанд мэдэгдэнэ.

Collin Xavier / Image Press Agency ABACA / Abaca / East News

Та арьсыг эрүүл бас он удаан жил чанга байлгах арга мэдэх үү?

2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *