Хятадад нэгэн сүйт бүсгүй хуримын өдөр нөхрөөсөө бэлгэнд авсан 60 кг алтан гоёлоо зүүж, арайхийн хөдөлж яваа нь цахим сүлжээнд олны анхаарлыг татжээ

0

Саяхан Хятадад болсон нэгэн хуримд сүйт бүсгүй 60 кг орчим жинтэй алтан гоёл зүүсэн байсан нь олны анхаарлыг ихэд татжээ. “Tribun Solo” хэвлэлийн мэдээллэж буйгаар тэрхүү хурим Хубей мужид 9-р сарын 30-ны өдөр болж өнгөрчээ. Алтан эдлэл үнэ цэнэтэй, харахад үзэмж тансаг боловч хэтэрхий хүнд зүйлээр гоёсон сүйт бүсгүй чөлөөтэй хөдөлж чадахгүй байсан нь тийм ч таатай харагдаагүй нь лавтай.

 

Сарнайн баглаа барьж, цагаан даашинз өмссөн сүйт бүсгүй чөлөөтэй хөдөлж чадахгүй байсан тул нөхрийнхөө тусламжтайгаар хөдөлж байжээ.

Оруулга тус бүр нь 1кг жинтэй алтан зүүлт нь нийтдээ 60 кг жинтэй байсан талаар эх сурвалжууд мэдээллэжээ.

Асар хүнд алтан зүүлтнээс гадна тэрээр гартаа маш том хэмжээтэй хоёр ч алтан бугуйвчийг хуримын инж болгон авч зүүсэн байжээ.

“Tribun Solo” хэвлэлийн мэдээллэж байгаагаар нутгийн иргэд алтыг аз авч ирнэ хэмээн бэлэгдэж, нийгмийн зэрэг зиндаагаа алтаар илэрхийлдэг бөгөөд алтан эдлэл азгүйтэл, муу ёрыг үлдэн хөөдөг хэмээн итгэдэг ажээ.

23
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *