Эцэг эх болохыг хүсээгүй байсан боловч хувь тавилан нь огт өөрөөр эргэсэн 7 алдартай хосууд

0

«Чайлдфри» гэж нэр томьёо нь өөрөө (англ. childless by choice, voluntary childless — «сайн дураараа хүүхэдгүй байх»)  ухамсартайгаар хүүхэдтэй байхаас татгалзахыг илэрхийлдэг. Уг асуудалтай холбоотой ёс суртахууны ойлголтыг бид хөндөх гэсэнгүй, яагаад гэвэл энэ нь тухайн хүний сонголт, хувь хүний амьдрал юм.

Гэхдээ тавьсан зарчмаасаа ухарч, удам залгуулах үртэй болсон оддыг бид сонирхож үзлээ. Хэн мэдэх вэ дээ, хэн нэгэн тэднээс үлгэр дуурайлал авах ч юм билүү?

Ева Лонгория

© evalongoria / Instagram

2015 онд жүжигчин бүсгүй хүүхэд гаргахад бэлэн биш байгаагаа хэлж байсан удаатай. Гэтэл нөхөрт гарсныхаа дараахан нь бодлоо өөрчилж Сантьягогоос хүү Хосе Антонио Бастоныгоо төрүүлжээ. Хүүдээ ухаангүй хайртай болохоо ч хүлээн зөвшөөрсөн. Од бүсгүй маань жирэмсэн үеийнхээ зургуудыг сошиал сувгаар их хуваалцдаг байжээ.

 

Ева Мендес

© The Place Beyond the Pines / Electric City Entertainment

 

View this post on Instagram

 

A post shared by Eva Mendes (@evamendes)

Үзэсгэлэнт бүсгүй “The Place Beyond the Pines” киноны зураг авалтын үеэр Райан Гослингтой учрах хүртэл өөрийн амьдралын философидоо үнэнч явсан юм. Дэлгэцийн хайр дурлалын түүх жирийн амьдрал дээр гэрлэлт болон үргэлжилжээ. Жүжигчин бүсгүй сонгодог гэр бүлийг бүхий л утгаар нь мэдрэхийг хүсэж. Ева өөрөө ийн ярьсан удаатай: “Юу болсон бэ гэж үү? Найан Гослинг гарч ирсэн. Би түүнд дурласан юм л даа. Тэгээд надад нэг хүсэл төрсөн юм, зүгээр хүүхэд биш яг л түүний хүүхдийг төрүүлэх хүсэл” гэжээ. Өнөөдөр дурлалт хосууд Эсмеральда, Аманда гэх хоёр хөөрхөн охидтойгоо сайхан амьдарч байна.

 

Кэмерон Диас

© ABACA/EAST NEWS

“Хүүхэд –  зогсолтгүй ажиллагаа шаардсан зүйл, 18 жилийн турш ганц ч амралтын өдөргүй ажиллах хэрэгтэй” гэж жүжигчин үздэг. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй 47 насандаа үзэл бодлоо өөрчилж нөхөр Бэнжи Мэдденотой хамтран тээгч эхийн тусламжтайгаар хөөрхөн охин Рэдиксийг өлгийдөн авчээ.

 

Диана Крюгер

© Dianekruger
© face to face/FaceToFace/REPORTER

Од бүсгүй өөрөөсөө бусдыг халамжлахааргүй тийм хувиа хичээсэн хүн гэж өөрийгөө үздэг. “Sky” киноны зураг авалт дээр танилцсан жүжигчин Норман Ридустай 2016 оноос болзож эхэлсэн бөгөөд удалгүй ээж болжээ. Тэрээр өөрийнхөө сонголтонд огт харамсахгүй байгаа ажээ.

 

Зоуи Дешанель

© zooeydeschanel / Instagram
© PacificCoastNews/EAST NEWS

Жүжигчин, дуучин бүсгүй ээж болохыг нэг их бодохгүй байгаагаа 2015 онд хэлж байсан юм. Түүний хэлснээр, дэлхий ертөнц эмэгтэйчүүдэд тодорхой стандартуудыг мөрдөхийг шаардаж байна, үүний нэг нь хүүхэд төрүүлэх үүрэг гэж байв. Тэр цагаас хойш удалгүй найруулагч Жейкоб Печениктой гэр бүл болж охин Элси Оттероо төрүүлжээ, дахиад хэдэн жилийн дараа хүү Чарли Вулфийг өлгийдөн авсан юм. Хэдий тэд гэрлэлтээ цуцлуулсан ч гэлээ Зоугийн хувьд хүүхдүүд нь нэн тэргүүнд байдаг ажээ.

 

Жессика Бил

© justintimberlake / Instagram
© justintimberlake / Instagram

Алдартай дуучин Жастин Тимберлейктэй болздог байхдаа Жессика Бил нэг биш удаа ээжийн үүрэг хариуцлага өөрт нь ахадна гэж хэлж байв: “Надад тохирох зүйл биш ээ. Тина нохой байхад л надад болно. Нохой арчлахад ч гэсэн амаргүй”. Гэсэн хэдий ч даруухан хурим хийснийхээ дараа тэр бодлоо өөрчилж хүү Сайлас Рэндалл Тимберлейкийг төрүүлжээ. Дээдсийн арга хэмжээн дээр цэнгэж суухдаа хүртэл хүүгээ л боддог гэдгээ бүсгүй нуугаагүй юм.

 

Жорж Клуни

© George Rogers/SIPA/Sipa Press Russia/East News

Он удаан жил гоонь эр явсан Жорж Клуни чайлдфри байх үзэл бодлыг чандлан баримталдаг байлаа. “Хүүхэд – хамгийн том хариуцлага. Би өөрийгөө эцэг хүний дүрээр төсөөлж чадахгүй байгаа юм. Миний хувьд ажил нэн тэргүүнд тавигдана” гэж Жорж хэлж байв. Хэн нэгэнд өвлүүлж үлдээх олигтой ген байхгүй гэж хүртэл өөрийгөө шоглож байсан удаатай. Холливудын одын зүрх сэтгэлийг британийн хуульч Амаль Аламуддин эзэмдэхээс наана бол тийм л байсан нь үнэн. Хосууд гэрлэж Амаль удалгүй Элла, Александра ихрүүдийг Жорж Клунид бэлэглэжээ.

11
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/12/16 at 23:16

    12-Р САР / Зул сарын баярын санал
      Шуурхай сурталчилгаа !!!
    6 цагийн дараа:
      ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог
    3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог
    10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог
    20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог

    Бүрэн ашиг баталгаатай !!!
    Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!
      whatsapp: +33 7 52 43 26 19  

  2. TRADING

    2020/12/16 at 23:17

    12-Р САР / Зул сарын баярын санал
      Шуурхай сурталчилгаа !!!
    6 цагийн дараа:
      ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог
    3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог
    10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог
    20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог

    Бүрэн ашиг баталгаатай !!!
    Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!
      whatsapp: +33 7 52 43 26 19  

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *