Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд

0

Гринвичийн хатан хааны одон орон судлалын төвөөс жил бүр “Жилийн одон орны гэрэл зураг” уралдааныг нээлттэй зарладаг уламжлалтай билээ – мэдээж ялагч нь шилдгийн шилдэг байж таарна.

Энэ жил шүүгчдийн гар дээр 59 улс орны 2700 гэрэл зураг ирсэн тул ялагчийг тодруулахад хүндхэн байлаа – ирсэн гэрэл зургийн чанар гайхамшигтайд тооцогдоно. Одон орон судлал сонирхогчдын ур чадвар ч дээшилсэн нь илт харагдаж байв.

Бид та бүхэнд шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.

Өнгөрсөн жил сансар огторгуйд ховор тохиолдол н – C/2013 A1 (Макнота) сүүлт од Улаан нүдэн гаригтай маш ойрхон өнгөрсөн – урьд өмнө нь түүхэнд үзэгдэж байгаагүй тийм ойрхон зайнд. Германы гэрэл зурагчин Себастьян Фольмер энэ агшныг буулгаж чаджээ – үнэхээр сэтгэл хөдлөм агшин юм.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 1

Италийн сансар огторгуйн гэрэл зурагчин Пауло Порцеллана – Youtube-ийн Backyard Astronomy сувгийн эзэн тэрээр гэрийнхээ арын хэсэгт энэхүү нарны илчийг “барьж” авчээ.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 2

Лавжоя алдарт сүүлт од – шөнийн тэнгэрт гэрэлтэх хамгийн тод нь. Энэ гэрэл зургийг 15 настай Жорж Мартин авсан бөгөөд өсвөр насныхны ангилалд тэргүүн байр эзэлжээ.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 3

Ямин Перси энэ зурагны эзэн – Австрали гаралтай хойд туйлын туяа судлаач нэгэн.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 4

Гонг-Конгийн Лантау арал дээр нар жаргаж буй нь. Хятадын гэрэл зурагчин Чап Хим Вонг шөнийн тэнгэрт одод хэрхэн хөдөлж байгааг  харуулж чаджээ.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 5

Гурвалжингийн галактик (эсвэл М33)–ийг энэ зурагнаас харж болно. Биднээс гэрлийн хурдаар 3 сая жилийн тэртээ орших ажээ.  Голландын гэрэл зурагчин Майкл ван Дорнын гэрэл зураг 3 сая жилийн өмнө өнгөрснийг бид харж байгаа хэрэг.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 6

Центавр Омега – манай галактикийн хамгийн их бөмбөлөг бөөгнөрсөн хэсэг, өргөөшөө гэрлийн хурдаар 150 жил үргэлжилнэ. Энэ зургийг Аргентиний гэрэл зурагчин Игнацио Диаз Бобило буулгажээ.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 7

Грек гаралтай гэрэл зурагчин Лефтерис Велиссаратос энэ зургийг авчээ. “Зүрхэнд тусаагүй сум” хэмээн нэрлэсэн бөгөөд дээр дурьдсан Лавжоя сүүлт од, “Зүрх” нь манан.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 8

Хоёр манан орших ажээ: том – Орионы манан, багавтар – “Гүйж буй хүн”. Сүүлчийн манан – хэд хэдэн жижиг мананцраас бүрдэнэ. Гэрэл зургийг Их Британийн гэрэл зурагчин Девид Толидей авчээ, тэрээр ихэвчэн зэрлэг байгалийн гэрэл зураг дээр авдаг нэгэн хэдий ч энэ салбарт ч бас амжилт олох шинжтэй.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 9

Унгарын гэрэл зурагчин Андрас Папп, гэрэл сүүдрийн симметрийг нарийн гаргаж чаджээ.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 10

3-р сарын 20-ны өдөр сарны бүтэн хиртэлтийг дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд туйлд олж харсан байна. Францын гэрэл зурагчин Люк Жаме энэ зургийг Норвегийн хойд хэсэгт байхдаа авчээ – тэрээр тэргүүн байрны шагналтан болж 2,500 фунт стерлингийн мөнгөн шагналын эзэн болов. Шүүгчдийн нэг нь: “энэ зургийг дарж бидэнтэй хуваалцсан зурагчинд талархал илэрхийлэх нь зүйтэй” гэжээ.

Сансар огторгуйн 2015 оны шилдэг зургууд 11

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Халзан

    2015/11/01 at 08:34

    Гайхалтай чөтгөр гэж.

  2. reddvl

    2015/11/03 at 02:26

    eniig l
    gaihamshig gej nerleed bgaam shdee zuragnuudaas humuusiinh ni huch hodolmor ni unertej bna shuudee
    gaihaltai zuragnuud uneheer heleh ug alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *