Харвардын Их сургуулийн хийсэн судалгаагаар гэрлэлтийн бат бөх байдал нөхрийнх нь ямар ажил эрхэлдгээс шууд хамааралтай болохыг олж тогтоожээ!

2

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн гэр бүл салалтын үзүүлэлт 251.8%-иар нэмэгдсэн байна. Тухайлбал Малдив улсын эмэгтэйчүүд дундаж гэр бүл салалтын үзүүлэлтээр тэргүүлж байгаа ба тэд 30 нас хүрэх хүртлээ 3 удаа гэр бүлээ цуцлуулж байгаа ажээ. Энэ статистикыг харахад зүрх шимшрүүлэм байгаагаас гадна, үүнд нөлөөлж буй гол буруутай хүчин зүйлийг Харвардын Их сургуулийн хийсэн судалгаагаар олж тогтоосон байна.

Бид та бүхэнд энэхүү супер-сонирхолтой судалгааны талаар хүргэхээр бэлтгэлээ.

Судлаачид 45+ жилийн өмнөх өгөгдлийг судалсан ба үүнээс юу олж мэдсэн бэ?

Харвардын профессор 1970-аад оны үед хамтын амьдрал зохиосон 6300 гаруй хосуудын өгөгдлийг нарийвчлан судалжээ. Өгөгдлийг судалж үзсэний дараагаар, хосууд хэрүүл маргаан болон өөр бусад олон шалтгаануудын улмаас хоёр тийш болж байсан боловч, нийт хосуудын 30% нь эрэгтэй нь ажил эрхэлдэггүй байснаас болж салж байсныг олж тогтоожээ.

© Marriage Story / Netflix

 

Цагийн ажил хийдэг эсвэл ажил хийдэггүй эрчүүд илүү их салдаг

Ганц үүгээр ч зогсохгүй. Цагийн ажил хийдэг эрчүүд салах эрсдэл өндөр байдаг байна. Үүнийг тайлбарлавал, судалгаагаар бага цалинтай ажил хийдэг эсвэл ажилгүй эрчүүд эхнэртэйгээ илүү их хэрүүл маргаан үүсгэж, гэрлэлтээ асуудалд оруулдаг гэж ойлгож болох ажээ.

© Best of Me / Relativity Media

 

Эсрэгээрээ ажилгүй эмэгтэйчүүд салдаггүй

Одоо цагт дийлэнх эмэгтэйчүүд ажил болон амьдралынхаа балансыг хангахын тулд завгүй байдаг болсон, судалгаанаас харахад эмэгтэй хүний ажил эрхэлдэг эсэх байдал гэр бүл салалтад нөлөө үзүүлдэггүй гэж үзжээ. Хосуудын өгөгдлийг нарийвчлан судлах үеэр эмэгтэй хүний санхүүгийн статусаас болж, гэр бүлээ цуцалсан тохиолдол байгаагүй гэнэ.

© The Last Christmas / Universal Pictures

 

Гэсэн хэдий ч өөр олон хүчин зүйлс нөлөөлдөг

Хосууд бүр өөр ба уг судалгааны үр дүнг хүн бүрт хамааруулж ойлгох нь өрөөсгөл юм. Дээрээс нь судалгаагаар ижил хүйсийн хосууд эсвэл эрэгтэй нь гэртээ гэр орны ажил хийдэг байхад, эмэгтэй нь ажил эрхэлдэг хосуудыг хамруулаагүй ажээ. Нөгөө талаас харахад, эмэгтэйчүүдийн санхүүгийн биеэ даасан байдал өсөн нэмэгдэх нь гэр бүл салах үндэс гэж үзэж болох ч, үүнийг баталж, нотолсон зүйл хараахан байхгүй байгаа юм.

© Take This Waltz / Magnolia Pictures

 

Болзохоор хичээж буй ганц бие хүмүүсийн хувьд ажилтай байх нь чухал

Санал асуулгаас харахад, санхүүгийн хувьд биеэ даасан байдалтай байх нь сэтгэл татам, харин өр зээлтэй хүмүүс бусдад таалагддаггүй болох нь тогтоогдсон байна. Эрчүүд болон эмэгтэйчүүд эсрэг хүйсийнх нь хүмүүсийн зургийг үзүүлж, санал асуулгад хамруулжээ. Мөн тэдний өр зээлийн хэмжээг ил харагдахаар тавьсан ба аль аль хүйсийн хувьд, өр зээлтэй хүмүүс дээрх бусдын сонирхол огцом буурч байгаа нь ажиглагджээ. Гэсэн хэдий ч өр зээлтэй эмэгтэйчүүдийн хувьд өөрчлөлт бага байв. Харин эрчүүдийн хувьд, тэднийг үнэлэх үнэлгээ огцом буюу 75% буурчээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд өр зээлтэй, санхүүгийн хувьд хараат эртэй болзохгүй гэсэн санал дээр нэгдсэн байна.

© Serendipity / Miramax

Та санхүүгийг тогтвортой байдал гэрлэлтэд чухал нөлөөтэй гэдэгтээ санал нийлэх үү? Эсвэл та бие биедээ хайртай л бол мөнгө чухал биш гэж боддог уу?

10
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Baynaa Smile

    Baynaa Smile

    2020/01/22 at 08:30

    Bayar Baasanjav

  2. Гэгээ Б.Б

    Гэгээ Б.Б

    2020/01/23 at 12:32

    Mendbayr Bahimbor

  3. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/01/23 at 14:51

    Үнэн

  4. Nandintsetseg Batsuuri

    Nandintsetseg Batsuuri

    2020/01/24 at 13:26

    Эрдэнэбаатар М.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *