Хэрэв чиний найз залуу ээжид чинь таалагдахгүй байвал, ээжийнхээ үгийг л сонссон нь дээр! Яагаад гэвэл…

2

Хайртай хүнээ олсон ч, ээжид чинь таалагдахгүй байвал сэтгэл шархалмаар хэцүү байдаг. Хэрэв ээж чинь чиний аз жаргалтай байх эсэх өөрт нь хамаагүй юм шиг эсвэл чамайг ойлгохгүй байгаа юм шиг хандлага гаргаж байвал сүртэй ач холбогдол өгөх хэрэггүй. Гэхдээ илүү нухацтай бодож үзвэл, энэ хорвоо дээр ээж шиг чинь чамайг хайрладаг өөр хэн ч байхгүй гэдгийг санаарай.

Чиний найз залуу ээжид чинь таалагдахгүй байгаа үед ядахдаа ганц удаа ч болов ээжийнхээ үгэнд яагаад орох хэрэгтэй болох шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ.

Хайрлаж дурлах үедээ чиний тархи зөв ажиллахгүй

Хайрлаж дурласнаар чи буруу шийдвэр гаргахад хүрнэ. Хайрлаж дурласан хүн бусдын шүүмжлэлийг хүлээж авалгүй өнгөрөөдөг ба тархи нь зөв бодож сэтгэж чаддаггүй болохыг олж тогтоосон байна. Нөгөө талаасаа ээжүүд охидуудтайгаа илүү ойр дотно байдаг учраас хүүхэд нь аюулд орсон эсэхийг хамгийн сайн мэдэж байдаг ажээ.

© Lady Bird / A24

 

Маргалдахын оронд түүний оронд өөрийгөө тавьж үзээрэй

Чамайг энэ дэлхий ертөнцөд авчрахаас авахуулаад, хүн болгох гэж хамгийн сайнаараа ээж чинь хичээсэн тул, тэр үргэлж чиний дэргэд байж, чамд хамгийн сайн сайхныг хүснэ. Тэр хэн нэгэн чиний зүрх сэтгэлийг шархлуулах вий гэхээс айх бөгөөд тийм учраас охиноо гэсэн сэтгэлээр асуудалд нухацтай хандах гэж хичээж байгааг нь ойлгоорой.

© Freaky Friday / Disney

 

Эх хүний зөн совин итгэмээргүй хүчтэй байдаг

Хэрэв тэр надад таагүй мэдрэмж төрж байна гэж хэлэх юм бол, энэ нь түүний зөн совин ямар нэгэн зүйл хэлэх гээд байна гэсэн үг юм. Эх хүний зөн совин ихэнх үед зөв хэлдэг. Түүгээр ч зогсохгүй, ээж чинь ч гэсэн өмнө нь чиний насан дээр байсан. Магадгүй тэр ч бас сэтгэлээ шархлуулж, таагүй хайр дурлалын харилцааны нэг хэсэг байсан байж мэдэх юм. Тэгэхээр тэр чамайг өөрийнх нь мэдэрснийг битгий мэдрээсэй гэж бодож байгаа нь гарцаагүй.

© Lady Bird / A24

 

Тэр чамайг илүүг хүртэх эрхтэй гэж боддог

Эх хүний хувьд, түүний хүүхэд нь дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй бэлэг нь байдаг. Чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй байж болох ч, ээж чинь чамайг бүхнээс илүү гайхалтайг сайн мэднэ. Түүний найз залууг чинь хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь охиноо үүнээс ч илүүг хүртэх эрхтэй гэж бодож байгаатай нь холбоотой. Хэрэв чамд найз залуу чинь яг тохирно гэж бодож байвал тайвширч, ээждээ түүнийг ямар гайхалтай залуу болох, өөрийг чинь хэрхэн аз жаргалтай нэгэн болгодог талаар хэлж өгөөрэй. Ээж чинь ч гэсэн найз залуугийн чинь сайн талуудыг олж хармагц, та хоёрт сайн сайхныг хүсэх болно.

© Mamma Mia! / Universal Pictures

Эцэг эх чинь хайртай хүнийг чинь тэр дор нь зөвшөөрч байсан уу? Та эцэг эхээ хэрхэн ятгаж байсан бэ? Бидэнтэй сонирхолтой түүхээсээ хуваалцаарай.

17
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *