Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст зориулсан гэрийн нөхцөлд хийх төрөл бүрийн майонезны жорууд. Калорийн агууламж маш бага тул та таргална гэж айх хэрэггүй!

2

Хүмүүсийн баримталдаг хоолны дэглэмд эрүүл хоол хүнс зайлшгүй орох ёстой – тийм учраас калорийн агууламж ихтэй майонез хэрэглэж болохгүй. Хэрхэн гэрийн нөхцөлд эрүүл майонез хийх вэ? Ямар хүнсний материал хэрэг болох вэ?

Тосгүй майонез

Гэрийн нөхцөлд тосгүй майонез хийх нь калорийн хэмжээг бууруулна – хүнсний ногооны тос /100 гр тосонд ойролцоогоор 900 ккал агуулагдана/. Иймд эрүүл майонез хийхийн тулд, 1 ширхэг өндөгний шар болон 1 цайны халбага гич, 100 гр аарц хэрэг болно.

Өндөгний шарыг буталж, дээр нь гичээ хийгээд хутгана. Дараа нь аарцнаас бага хэмжээгээр хийж, зөөлөртөл нь сайтар хутгаарай. Давс болон бусад төрлийн амтлагчийг нэмж хийх боломжтой.

 

Тарагтай майонез

Өтгөн тараг /150 мл/ дээр 1-2 цайны халбага гич хийж хооронд нь холино. Дараа нь хэрчсэн ногоон навчит хүнсний ургамал хийж болно. Амт оруулах үүднээс давс хийж сайтар хутгана.

 

Цөцгийн тостой майонез

Энэ майонезийг хийхийн тулд цэвэршүүлсэн хүнсний ногооны тос /80 мл/ болон тосны хэмжээ бага агуулсан цөцгийн тос /250 гр байхад болно/ хэрэгтэй. Дээр нь зөгийн бал /бага хэмжээгээр/, тал халбага гич болон нимбэгийн шүүс /1 цайны халбага/ хийнэ. Түүнчлэн давс, куркума, чинжүү, алимны цагаан цуу хийж амтална.

Цөцгийн тос болон нимбэгийн шүүсийг хольж 15 минут байлгаарай. Дээр нь амт оруулах зорилгоор давс, зөгийн бал, алимны цагаан цуу болон гич хийнэ. Эдгээр орцыг сайтар хутгаж, бэлэн болсны дараа хөргөгчинд хийж хэрэглээрэй.

 

Бяслагтай майонез

Бяслаг болон тараг /тус бүр нь 200 гр байхад болно/, гич /1-2 цайны халбага/, чанасан өндөгний шар /4 ширхэг/ тус тус хэрэг болно.

Өндөгний шарыг буталж, дээр нь тараг болон бяслагаа хийнэ. Мөн гич болон давс хийж амтлахаа бүү мартаарай. Хэрэв та хүсвэл дээр нь бага зэрэг нимбэгийн шүүс хийж болно.

 

Кефиртэй майонез

Энэ майонезыг хийхэд ямар хүнсний материал хэрэгтэй вэ? Өрөөний температурт тавьсан кефир /100-150 мл/, оливын тос /300 мл/, гич /1-2 цайны халбага/ хэрэг болно. Мөн танд өндөгний цагаан /2-3 ширхэг/, нимбэгийн шүүс /1-2 цайны халбага/, давс болон сахар /чимх/ хэрэгтэй.

Кефирийг холигчид хийж холино. Дээр нь давс, сахар болон нимбэгийн шүүсээр амталсан өндөгний шарыг хийнэ. Үргэлжлүүлэн хутгаж майонез бэлэн болно.

 

Өндөггүй майонез

Энэ жор маш энгийн. 100 мл тараг болон 100 мл цөцгийн тосыг 2 цайны халбага гичтэй хольж, дээр нь орегано эсвэл базиликийн хэрчсэн ургамлаас хийнэ. Дээр нь давс хийж маойнезыг амтлаарай.

 

Дьюканн майонез

Энэ майонезыг “Дьюкан” хоолны дэглэм баримталж байх үед хэрэглэвэл илүү тохиромжтой. 2 ширхэг өндөгний шар болон 5 дусал нимбэгийн шүүс, 1 цайны халбага гич хэрэгтэй. Мөн бяслаг болон кефир найрлаганд нь байх бөгөөд тус бүр нь 3 цайны халбага хэмжээтэй байхад болно. Сахар орлуулагч, чимх давс болон халуун ногоогоор амтлаарай. Дараа нь хөргөгчинд хийж хэрэглэнэ.

Эрүүл майонезыг гэрийн нөхцөлд хийх маш амархан. Та эдгээр майонезыг хоол хүнсэндээ хэрэглэснээр таргална гэж айх хэрэггүй.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *