Ямар ч химийн бодисгүй байгалийн гаралтай аргуудаар та хувцсаа ямар ч өөгүй, цав цагаан болгоорой

3

Та байнга хувцсаа бохирдуулж явдаг хүмүүсийн нэг үү? Үнэтэй толбо арилгагч ашигласан ч үр дүнд нь сэтгэл дундуур хоцров уу? Толбо арилгах бодис нь маш өндөр үнэтэй байх нь гэж бодно. Үнэн хэрэгтээ дэлгүүрийн лангуун дээр зарагдах бодисууд сурталчилж байгаа шигээ гайхалтай байж чадахгүй.

Зарим нэг толбыг хэдэн арван удаа угаасан ч арилгаж чаддаггүй. Худалдааны толбо арилгагч ашиглахад толбо арилахгүйгээр барахгүй хувцасны өөрийн өнгө ч алдагддаг.

Зөвхөн толбо арилгагч таны толбо тогтсон хувцсыг аварна гэж бодож болохгүй. Үнэн хэрэгтээ өөрөө гэртээ бэлдэж болох толбо арилгагч гэж бий, үр дүн нь үнэхээр магтмаар. Хамгийн гол нь хоргүй, цэвэр гаралтай тул гэр бүл, байгаль орчинд халгүй.

Үүнээс илүү зүйл гэж юу байх вэ дээ, тийм ээ?

Хүнсний сод нь шилдэг толбо арилгагч, хэрэглэхэд ч хялбар. Нэг стакан содыг 4 литр усанд хийгээд толботой хувцсаа дэвтээнэ. Хэдэн минутын дараа цэвэр усаар зайлна. Хатсаны дараа өнгө нь яаж өөрчлөгдсөнийг нь сайтар хараарай.

Аспирины тусламжтайгаар хувцасны анхны өнгийг сэргээж болно. Мөн хувцсан дээр үлдсэн дарс, хоолны толбыг ч арилгана.

Таны хийх зүйл гэвэл 5-6 хавтгай аспириныг усанд хийж хувцсаа хагас цаг орчим дэвтээнэ. Дараа нь усаар зайлж хатаагаарай. Таны хувцас сувдан цагаан өнгөтэй болж уу?

Уксус болон нимбэг

Эцэст нь, нимбэгийн шүүс болон уксусын уусмал нь хувцасны цагаан өнгийг сэргээх үйлчилгээтэйгээс гадна толбо арилгана. Орцуудыг 1:1 харьцаагаар холиод хувцсаа угаана. Шинэ мэт л болсон байна уу? Нэмэлт бонус болгож хэлэхэд сайхан сэнгэнэсэн үнэр үнэртэнэ.

Энэ гурван байгалийн цэвэр гаралтай толбо арилгагчууд үр дүн өндөртэй, өөрт таалагдсан нэгийг нь сонгон ашиглаарай.

13
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *