Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээ

0

Жил бүр Монголын циркийн манежнаа олон улсын циркийн тоглолт болдог уламжлал тогтжээ. Түрүү жилийн эхэнд бар, арслантай цирк ирж манай үзэгчдийг баясгаж байсан. Мөн анх удаа хотын гудмаар циркийн бар зугаалж сенсаци болж байсныг санаж байна. Тэгвэл энэ жил 3-р сарын 23-наас хүүхдийн амралттай зэрэгцэн олон улсын циркийн тоглолт эхлэх гэнэ.

Орос, Америк, Украин, Польш, Япон зэрэг орны шилдэг циркийн үзүүлбэрүүд манай үзэгч багачуудыг баясгах нь. Дээр нь Монголын нэрийг дэлхийд гаргаж тэмцээн уралдаанд шагналт байруудад шалгарах болсон шидэх банз, олон жил тоглогдоогүй морьтны гайхамшиг зэрэг брэнд үзүүлбэрүүдээ манай циркчид тоглож үзүүлэх аж. Энэ жилийн тоглолт ч өмнөх жилүүдийнх шигээ үзэх харах юмтай, нүд хужирласан үзүүштэй тоглолт болох биз. Харин тоглолтын тасалбар худалдаанд гарсан цагаасаа эрэлт ихтэй, эхний өдрүүдийн тасалбарууд дууссан байна лээ. Амьд тоглолт, тэр дундаа цирк үзэх ч сайхан шүү. Гэр бүлээрээ цирк үзэцгээе.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *